x

ХАМАС ялагдах нь гарцаагүй

Энэ оны 10 дугаар сарын 7-ны өглөө эрт Палестины ХАМАС бүлэглэл Газын зурвас газраас Израиль руу гэнэдүүлэн 2000 пуужин харван, олон зуун дайчид хуурай газраар довтоллоо. Тэд Израилийн нутар руу хэдэн арван км нэвтэрч, жижиг хотуудаар тарж давшжээ. Хамас бүлэглэлийнхэн ямар ч эсэргүүцэл үзэлгүй давшсаар олон зуун энгийн иргэдийг барьцаалсан ба тэдний дотор олон хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настангууд байсан ба заримыг нь шууд буудаж алжээ. Зүйрлэвээс 2022 оны хавар Киевийн ойролцоох Буча тосгонд оросын цэргүүд яаж террордсон билээ яг түүн шиг. Тийм учраас “хоёр дахь Буча” хэмээн ХАМАС-ын энэ террорыг олон улсад нэрлэж байна.

Палестины дайчид Израилийн олон зуун цэрэг офицер, хуягт машин, танкийг хүртэл олзолсон байна. Тэдний тэргүүн ангиуд Израилийн150 000 хүн амтай Ашкелон хот руу дайрсан ба тэнд одоо болтол тулаан явагдаж бололтой юм. Эхний дайралтад өртсөн Израилийн хилийн харуул, цагдаагийн постууд их хохирол амссанаас үзвэл Израилийн арми ба цэргийн тагнуул Палестины ийм гэнэтийн террорист халдлагад бэлэн биш байсан бололтой.

ХАМАС бүлэглэл Израилийн олзны хүмүүсийг шоронд байгаа хэдэн мянган Палестины алан хядагчдаар солино гэж буй.   

Ням гаригийн оройны байдлаар гэхэд 700 гаруй жүүд хүн алагдаж, 2300 нь шархдаж олон зуун хүн сураггүй алга болжээ. Мөн Газагийн ойролцоо хөгжмийн наадамд оролцож байсан 260 хүн газар дээрээ хоромхон зуур алагджээ. 

Энэ бол 1973 оноос хойш 50 жилийн дараа Израиль руу хийсэн хамгийн том довтолгоо байлаа. Израилийн иргэд энэ довтолгоог урьдчилан харж арга хэмжээ авч чадаагүй Израилийн төр засаг, арми, тагнуулын байгууллагыг шүүмжилж байна. Дараагийн сонгуульд одоогийн эрх баригч эвсэл ялагдах магадлалтай боллоо. 

Одооноос хагас жилийн өмнө Израилийн цэргийн шинжээч Жонатан Спайер:–Ираны удирдлаган дор Палестины ХАМАС бүлэглэл болон Ливаны Хезболла бүлэглэл Израилийн эсрэг томоохон ажиллага явуулахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл бичиж байжээ. Гэвч Израилийн эрх бүхий албан тушаалтнууд энэ мэдээллийг огт тоогоогүй, ХАМАС бүлэглэлийн хүчийг үнэлээгүй юм байна.

Гэнэтийн довтолгоонд цочирдсон Израилийн арми хариу арга хэмжээг цаг алдаж эхэлсэн ба өдгөө Израиль Улсын Засгийн Газар улс орноо дайны байдалд орсныг зарлаад байна.

Эдүгээ Израиль нь 100 000 цэрэг бөөгнөрүүлэн, хариу цохилтыг агаараас өгч Газад 500 гаруй обьектыг бөмбөгджээ. Хуурай газраар давшилтад орж буй мэдээ эхнээсээ ирлээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр Палестины ХАМАС бүлэглэлийн дайнчид хуурай газраар Израилийн эсрэг халдсаар байгаа ба ялж байна гэж өөрсдийгөө рекламдаад суртал нэвтрүүлгийн өргөн кампани явуулавч ялах, хорлох хоёр шал өмнөө ойлголт гэдгийг ухаарах сөхөө алга. Ер нь ХАМАС ба түүний цэрэгжсэн жигүүр болох Лалын жихад нь ялж байсан тохиолдол нэгээхэн ч байхгүй, харин хорлож байсан тохиолдол бол олон бий. 

Израиль - Арабын дайны түүхийг авч үзвэл 

1948-1949 онд Израилийн эсрэг арабын Иордан, Египет, Сири, Ирак, Ливан, Саудын Араб, Йемен гэсэн  7 улс дайн хийхэд Израиль жил тойрон байлдаад тусгаар тогтнолынхөө төлөө дайнд ялсан билээ.

1956 онд Израилийн эсрэг Египет дайн хийсэн ба Израилийн арми Синайн хойгийг эзэлж дайнд ялжээ. 

1967 онд Израилийн эсрэг Египет, Иордан, Сири улсууд 6 өдрийн дайн хийж ялагджээ. Зөвлөлт Холбоот Улс хүртэл агаарын хүчээр Египетийн талд орж байлдаанд оролцож байв.

1973 онд Израилийн эсрэг Египет, Сири хоёр дайн хийж ялагджээ.

1982 онд Израиль нт Ливи улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, Ливан дахь Палестины хуаран ба террорист баазуудыг газрын хөрснөөс арчжээ. 

Энэ удаа ХАМАС яагаад ийм итгэл дүүрэн, бардам дээрэнгүй, бас бэлтгэлтэй авирлав гэдэгт олон улсын шинжээчид янз бүрийн дүгнэлт өгч байна. Дүгнэлтүүдийн эцсийн зүү Москва, Кремлийг зааж байна. ХАМАС-ыг Иран анх удаа ил тодоор шууд дэмжсэн, Ираны ард түүний үнэнч холбоотон Орос зогсож байна. Оросын тусгай албад ХАМАС-ын террористуудыг санхүүжүүлсэн, зэвсэглэсэн, Вагнер маягийн ЧВК бүлгийн сургагчид очсон байх магадлалтай гэсэн дүгнэлт анхаарал татлаа. Украины эсрэг өдүүлсэн гутамшигт дайндаа ялахгүй ч хор хүргэх чадвартай үлдсэн Орос нь дэлхий дахины анхаарлыг Израиль-Газа руу хандуулж, Украины фронтоос анхаарлыг нь сарниулах, хамгийн чухал нь АНУ тэргүүтэй барууныхан Израильд туслахаа анхаараад Украиныг орхино гэсэн гэнэн төсөөлөл Кремлийг дайрсан бололтой. Харин ингэж ингэж хоёр фронт дээр зэрэг зэрэг ялагдал хүлээх, нэр хүндээ бүрмөсөн барах нөхцөл Москвагийнханд бүрдчихэв үү?

Палестины арабчуудыг террорист болгож хувиргахад зөвлөлтийн КГБ оройлон оролцсон хур туршлагын зах зухыг мэдэх чекист Путин уламжлалаасаа татгалзаагүй байгаа тул энэ удаа ХАМАС-ыг дэмжиж босгосон байхыг үгүйсгэх аргагүй.    

Эцсийн дүгнэлт хийхэд Израилийн эсрэг арабын бүхэл бүтэн 7 улс нийлж дайн хийгээд ялагдсан байхад эдүгээ Палестины алан хядах ганц бүлэглэл Израилийн эсрэг дайн хийсэн ч гэсэн ялагдах нь гарцаагүй юм. Мэс далайсан хүн мэсэндээ үхдэг гэсэн үг байдаг даа.

Д.Сүхбаатар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 19 цаг 57 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 19 цаг 57 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 26 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 21 цаг 54 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 22 цаг 2 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 22 цаг 11 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 39 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 22 цаг 53 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top