x

Бизнесийн салбарын манлайлагчид “Think globally, act locally” уриан дор нэгдлээ

Голомт банк Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан FMC болон Business conference арга хэмжээг 2019 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсаар энэ жил 5 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирж буй жилүүдийн эдийн засгийн төлөв байдал хийгээд түүнд хэрхэн бэлэн байх талаар хэлэлцэн, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага хуваалцах боломжийг олгоход оршдог.

Энэ хугацаанд тус арга хэмжээнүүдэд нийт 2000 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулж, бизнесийн хэтийн төлөв, чиг хандлагыг таниулан бизнесээ оновчтой удирдахад нь дэмжлэг үзүүүлэн ажилласан байна. Оролцогч байгууллага, бизнес эрхлэгчдийн талархлыг хүртэж, хүлээлт үүсгэх болсон FMC, Business conference арга хэмжээг энэ жил олон улсын эдийн засгийн төлөв байдал, бизнесийн салбарын чиг хандлагын талаар мэдээлэл солилцоод зогсохгүй дэлхийн жишгийг Монгол хөрсөнд буулгаж, гадны бизнесүүдийн оновчтой стратегийг эх орондоо хэрэгжүүлэхэд анхааран “Think globally, act locally” уриан дор амжилттай зохион байгууллаа.

Аливаа бизнесийн хувьд байгаль орчин, нийгмийн эрсдэлээ тооцох, ногоон шилжилтийг цаг алдалгүй, үе шаттайгаар хийх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндсэн стратегидаа уялдуулах нь ашигт ажиллагаагаа сайжруулж, үйл ажиллагаагаа урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэхэд чухал дэмжлэг болдог. Тиймээс энэ жилийн арга хэмжээний онцлох хөтөлбөр болох панель хэлэлцүүлгийг “Тогтвортой санхүүжилт” сэдвээр явуулж, жил ирэх бүр бизнесийн салбарт хүчтэй нөлөөлөх болсон тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголтыг хамтдаа хэлэлцлээ. Мөн энэ үеэр Голомт банкны эдийн засгийн мэргэжилтнүүдийн илтгэл, дүгнэлтүүд болон олон улс дахь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой сонирхолтой мэдээ, мэдээллийг хүргэсэн юм.

Энэ жилийн арга хэмжээг байгаль, экологид ээлтэй зохион байгуулах ач холбогдлын хүрээнд нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулахад анхааран арга хэмжээнд ашиглагдаж буй тайз, дэлгэц, гэрэл, хөгжим, тоног төхөөрөмжийн эрчим хүчийг нарны цахилгаан үүсвэрээр цэнэглэсний үр дүнд 1 цагт 28.3кг нүүрс хүчлийн хий, нийт арга хэмжээний үеэр 452.8 кг нүүрс хүчлийн хийг агаар мандалд ялгарахаас сэргийлж чадсан байна. Мөн оролцогчдын энгэрийн тэмдэг болон арга хэмжээний үеэр хэрэглэсэн нийт 3160 ширхэг шилийг дахин боловсруулж, хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөө үзүүлэхэд төвлөрөн ажиллалаа.  

FMC, Business Conference арга хэмжээгээр дамжуулан ТОП эдийн засагчид, мэргэжилтнүүдийн өгсөн олон талт судалгаа, мэдээлэл нь оролцогчдын цаашдын үйл ажиллагааны стратеги, бизнесийн төлөвлөгөөнд оновчтой шийдэл болж, илүү хөгжингүй бизнесийн салбарыг хамтдаа бүтээхэд чухал дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 36 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 36 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 6 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 34 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 41 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 51 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 32 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 12 цаг 6 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 12 цаг 15 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 36 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 26 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 36 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 14 цаг 15 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top