x

Big Loyalty хөтөлбөрийн эхний супер ялагч Changan CS55 автомашинаа гардан авлаа

Голомт банкнаас харилцагчдынхаа тогтмол хэрэглээг урамшуулах зорилгоор 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй Big Loyаlty оноотой хөтөлбөрийн супер шагнал Changan CS55 автомашины эзэн шагналаа гардан авлаа. Big Loyalty оноотой хөтөлбөрийн хүрээнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоо ашиглан төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжийг Голомт банк харилцагчдадаа олгож буй бөгөөд хамтран ажиллаж буй байгууллагуудын купон авах эсвэл автомашин болон 1 өрөө орон сууцны шагналтай урамшуулалд оролцох гэсэн 2 хэлбэрээр оноогоо зарцуулах боломжтой.  

Харин эхний супер шагнал буюу автомашины эзнийг 2023.09.28-ны өдөр тодруулж, ялагчид шагналыг гардуулан өглөө. Нийт урамшууллын эрх авсан 20,000 харилцагчдаас аз, одоороо онцгойрон супер ялагч болсон Б.Мөнх-Өлзийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.

Юуны өмнө азтан болсонд нь баяр хүргэе.

Баярлалаа. Өмнө нь огт азтан болж үзээгүй ч анх удаа азтан болохдоо ийм том шагналын эзэн болж байгаадаа маш их баяртай байна. 

Big Loyalty хөтөлбөрт хэрхэн оролцох болсон бэ?

Би Голомт банкны “Үндэсний хуримтлал” хадгаламжтай. Хадгаламждаа орлого хийхэд хөтөлбөрийн оноо олгогдлоо гэсэн мессеж ирсэн. Анх оноогоороо купон авах гэсэн боловч дууссан байсан болохоор урамшууллын эрх авсан нь ингээд супер шагналд таарлаа.

Супер шагналын ялагч тодруулах шууд дамжуулалтыг тухайн үед үзсэн үү? Ялагч болсноо яаж мэдсэн бэ?

Би автомашины ялагч тодруулах шууд дамжуулалтыг тэр үед нь үзэж амжаагүй. Маргааш өдөр нь утсаар залгаж хэлэхэд нь мэдээд шууд дамжуулалтыг нөхөж үзсэн. Миний нэр үнэхээр гарч ирэх юм байхдаа гээд бүр догдлоод л үзсэн дээ.

Big Loyalty хөтөлбөрийн талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Харилцагчдаа урамшуулсан энэ аяныг хэрэгжүүлж байгаа танай хамт олонд талархаж байна. Ямар ч байсан Big Loyalty аян бол үнэхээр үнэн зөв хэрэгжиж байгаа юм байна гэдгийг өөрийн нүдээр харлаа.

 

Та хадгаламждаа орлого нэмээд Big Loyalty хөтөлбөрт оролцсон гэсэн. Ер нь хуримтлал нээгээд хэр удаж байгаа вэ?

Би 8 жилийн өмнөөс хадгалж эхэлсэн. Харин Голомт банкны Үндэсний хуримтлалыг бол сүүлд нээлгэсэн.

Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх сэтгэгдлээ мөн хуваалцвал?

Би анх 2016 оны хавьцаа Голомт банкны харилцагч болсон санагдаж байна. Надад дижитал үйлчилгээнүүд нь маш их таалагддаг. Бид чинь ажлын цагаар банк орох боломжгүй болохоор яарсан үед дижитал үйлчилгээ, аппликэйшнүүдийг нь ашиглахад хурдан шуурхай амар байдаг.

За баярлалаа. Супер шагналын ялагч болсонд нь дахин баяр хүргэе.

Маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Хөтөлбөрийн сүүлийн супер шагнал болох 1 өрөө орон сууцны ялагчийг 12-р сард тодруулах тул оноотой харилцагчид дараагийн супер шагналын эзэн болохыг хүсвэл тохирол явагдахаас өмнө оноогоо ашиглан урамшууллын эрхээ заавал аваарай.

Үнэнч харилцагчдын хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөрийн оноо болон урамшууллын эрх, купоны талаар мэдээллийг та loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшнээс авах боломжтой.

Харин оноо цуглуулах болон зарцуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 6 цаг 23 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 6 цаг 23 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 53 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 8 цаг 21 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 8 цаг 28 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 8 цаг 38 мин 1968 оны Чехословакийн хавар 9 цаг 5 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 9 цаг 19 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 10 цаг 53 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 11 цаг 2 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 11 цаг 23 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 12 цаг 13 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 12 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 13 цаг 2 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top