x

Роберт Фрийдланд: Монгол Улс говьдоо маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй

“Монголын уул уурхайн 7 хоног” арга хэмжээ болж байна.

Энэ жилийн тус арга хэмжээнд зочин илтгэгчээр Дэлхийн уул уурхайн салбарын тэрбумтан, АНУ, Канадын бизнесмэн “Айвэнхоу майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд оролцлоо. 

Түүний тавьсан илтгэлийн онцлох санааг эшлэлээр хүргэж байна.

  • Бид МЭӨ 4000 жилээс МЭ-ний 2020 он хүртэл 700 сая тонн зэс олборлосон. Харин дараагийн 22 жилд 700 гаруй сая тонн зэс олборлох хэрэгцээ шаардлага бий. Яагаад гэвэл нүүрсний цахилгаан станцаа буулгах, утаа их гаргадаг тээврийн хэрэгслээ ухаалаг технологиор солиход зарцуулах юм. Монгол Улсын хувьд дэлхий дээр зэсийн ордоороо толгой цохиж байгаа. Говьд нээгдээгүй олон орд бий гэж бодож байна. Газар доорх байгалийн баялгаа олох хэрэгтэй.

  • 72 настай би 18-тай юм шиг л санагддаг. Цаг хугацаа нүд ирмэхийн зуур л өнгөрнө. Саяхан шинэ нээлт гэгдэж байсан зүйлс хөгшин болжээ.

  • Бид 2001 оны есдүгээр сарын 11-нд Оюутолгойг нээсэн. 2004 он хүртэл томоохон кампанит явуулж байж Монгол Улсын ард иргэдийн бахархахуйц том ордыг олж нээн ашиглалтад оруулсан. Энэ бол Монголын ард түмний маш том баялаг. Дэлхий дээр Оюутолгой шиг 20 уурхай байж хэмээн хэвийн эрэлт хэрэгцээг хангана.  

  • Монгол Улс Оюутолгойн ордоосоо үе дамжин үр ашгийг нь хүртэнэ. Миний хувьд одоо 72 настай. Би та бүхний энэхүү түүхийн элсний нэг ширхэг шиг хэмжээний хэсгийг л бүрдүүлж байгаа. 

  • Африкийн Конго улс дахь Камоагийн зэсийн уурхайд Оюутолгойг нээснээс хойш бид ажилласан.  2022 онд долоон сая тонн хүдэр үйлдвэрлэсэн. Энэ жил 430 мянган тонныг үйлдвэрлэх зорилттой байгаа. 2023 оны зорилтоо есөн сарын дотор хангасан. Эмэгтэйчүүд манай гүйцэтгэх удирдлагад ажилладаг. Одоо гуравдугаар үйлдвэрлэлийг ашиглалтад оруулснаар 650 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, дэлхийд гуравт орох том уурхай болно. Камоа нь ордоос авах нийт өгөөжийн 50 гаруй хувийг дотоодод үлдээж байгаа.

  • Монгол Улс одоо байгаа эрчээрээ цааш ажиллах хэрэгтэй. Найз нөхөд минь бид нар гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдад хүндэтгэлтэй харьцаж, хамтын ажиллагаагаа өгөөжтэй өрнүүлж чадвал дараагийн Конго болоход бэлэн байна.

  • Залуу Конгочууд уул уурхайн салбарт шинэ үеийн ажиллах хүчийг бэлтгэж байгаа. Монгол Улсын хувьд уул уурхайн салбарт дотоодын ажиллах хүч бий болсон байна. Монголчууд уурхайн нарийн мэргэжлийн ур чадвараараа дэлхийд тэргүүлэх боломжтой 

  • Монгол Улс говьдоо маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хийхгүй бол тэнэг хэрэг болно.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 18 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 18 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 47 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 15 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 23 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 32 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 0 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 14 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 48 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 11 цаг 57 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 18 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 8 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 18 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 13 цаг 57 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top