x

АХБ Монголын эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах 100 сая$-ын зээл баталлаа

Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах 100 сая ам.долларын зээлийг өчигдөр/2023.10.06/ баталжээ.

Энэ талаар АХБ-ны Улсын секторын удирдлагын тэргүүлэх мэргэжилтэн Ханс Ван Райн “Монгол Улсын эдийн засаг уул уурхайн орлогоос өндөр хамааралтай учраас түүхий эдийн зах зээлийн савлагаа, гадаад зах зээлийн цочрол, сөрөг нөлөөлөлд өртөмтгий байна.

Төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах энэхүү дэд хөтөлбөр нэг нь татварын орлого төвлөрүүлэлт болон өрийн удирдлагыг сайжруулах, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг тус тус дэмжинэ” хэмээн хэмээн хэллээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дотоодын татварын удирдлагыг бүтцийн хувьд улам боловсронгуй болгох, олон улсын татварын гэрээ хэлэлцээр, сайн жишигтэй илүү нийцүүлэх, мэдээлэл солилцоог автоматжуулах замаар татварын орлогын өсөлтийг дэмжинэ.

Эрсдэлд суурилсан хандлага, аргачлалыг өрийн удирдлагад нэвтрүүлж, дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжин, төсөв болон өрийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлснээр Монгол Улсын өрийн тогтвортой байдал сайжирна.

Мөн тус хөтөлбөр нь банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын орчныг улам боловсронгуй болгох, чанаргүй зээл шийдвэрлэлтийн үйл явцыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх юм байна.

Эх сурвалж: Азийн Хөгжлийн Банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 34 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 34 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 3 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 31 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 39 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 48 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 16 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 30 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 12 цаг 4 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 12 цаг 13 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 34 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 24 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 34 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 14 цаг 13 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top