x

МАН-ын генсекийн төлөөх “алалцаан” эхэллээ

Эрх баригч намын доторх үл ойлголцол нийгэмд ил цагаан боллоо. Сонгуулийн жил ойртсоныг ч хэлэх үү, эрх мэдлийн төлөөх тэмцэл улам хурцдах нь ойлгомжтой. Сая гэхэд ногоон автобусны асуудлаар хэд хэдэн хүнийг “золигт” гаргачихлаа. Улс төрийн оролцоотой хэрэг болохоор цаашид олон хүн чирэгдэх нь тодорхой байна. Ерөнхий сайдын зүгээс авлигад идэгдсэн хотыг цэвэрлэж, булан тохойг нь юу ч үгүй шүүрдэж цэвэрлэнэ гэдгээ дориухан мэдэгдэнэ лээ. Тиймдээ ч Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг огцруулсан нь нийгэмд гэрэл асаасан үйл явдал болов. Хэдийгээр тэд ногоон автобусны хэрэгт өөрсдийгөө хамааралгүй гэж байгаа ч ёс зүйн хариуцлага хүлээсэн нь улс төрд сайн жишиг тогтоолоо.

МАНдоторх энэ бужигнаан одоо генсекийн суудал руу чиглэлээ. Д.Амарбаясгалангийн байр суурь нэгэнт ганхаад эхэлсэн байна. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар намын лидерүүд нь түүнийг генсекээс буулгахаар нэлээд шахаж байгаа гэх. МАН-ын генсек гэдэг бол намын гал тогоог барихаас гадна нөлөө бүхий том эрх мэдлийг атгадаг албан тушаал. Хүссэн бүхэн нь очоод заларчихдаг суудал ч биш. Тийм болохоор генсекийн төлөөх марафон үнэхээр “алаан” болдог. Д.Амарбаясгалангийн хувьд ногоон автобусны хэрэгт өөрийгөө “гэрэл цохиулчихсан”. Бас нүүрсний хулгайтай холбоотой хэмээн бичигдэж байна. Иймэрхүү хэргээр нь түүнийг барьцаалан гарцгүй болгож байгаад генсекийн суудлаас нь мултлах нөхцөл нэгэнт бүрджээ. Шахаанд орсон Д.Амарбаясгалан генсекээ өгөхөөс ч өөр замгүй. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар нам дотроо хэдийнэ тохироогоо хийчихсэн бололтой.

Х.Нямбаатар хотын дарга болсноор УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. Уг нь тэрбээр УИХ-аас байгуулагдсан нүүрсний сонсгол явуулах ажлын хэсгийг ахалж байсан. Харин Х.Нямбаатарын статус өөрчлөгдчихөөр нүүрсний сонсгол явах уу, үгүй юу гэдэг асуултын тэмдэг болж байна. Эндээс харахад, МАНнүүрсний хулгайг намжааж байгаад сонгуульдаа орох хувилбар уншигдахаар. Гэхдээ Д.Амарбаясгаланг генсекээс холдуулж байгаад нүүрсний хулгайг нь ярихгүй гэж тохиролцсоныг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл нүүрсний сонсголоор Д.Амарбаясгаланг барьцаалж, урдах хойдохыг нь ухаж л таарна. Мань эр генсекээ өгч л байгаа бол нүүрсний сонсгол явахгүй гэж судлаачид харж байна билээ.

Тэгвэл МАН-ын дараагийн генсек хэн байх вэ. Энэ бол Ардын намын зодооныг улам ширүүсгэх сэдэв. Д.Амарбаясгалангаас өмнө Я.Содбаатарын нэр нэлээд хүчтэй яригдаж байсан удаатай. Бараг л генсекээр томилоод буцаасан гэдэг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга намын генсекийг давхар эрхэлж болох эсэх нь тухайн үед маргаан дагуулж байсан удаатай. Тэгвэл энэ удаад хэд хэдэн хүний нэрс хөшигний ард яригдаж байгаа гэнэ. Тэр дунд хамгийн түрүүнд мөн л Я.Содбаатарын нэр цохогдсон бололтой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.168)
    Энэ залуугаас олон луйварчид эмээж байна даа
    2023 оны 10 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 19 цаг 43 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 19 цаг 43 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 12 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 21 цаг 41 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 21 цаг 48 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 21 цаг 57 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 25 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 22 цаг 39 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top