x

Малаа сольё

Энэ гарчигны хувьд гишүүнийг сольё гээгүй бөгөөд малаа бензинээр солих тухай бодож өгсөн юм шүү. Битгий гүтгэж бодоорой. Билэгт гишүүн их хурал дээр 3 хан минут үг хэлэх эрхтэй юм билээ. Үүний цаана дахиад 3 минут байдаг байсан бол иймэрхүү үг хэлэх байсан болуу.

Бид 60 сая малтай. Оросоос 1 тэрбум долларын бэнзин авдаг юм билээ. 20-оод сая бог мал гаргаад бартэрдаад авах ажлыг засгын газар судлаад хиймээр байна. 

Шатахуун импортлогчид одоо хоньчин ажилд авах ажлаа яаралтай эхлүүлмээр байна. Үүнтэй зэрэгцээд оросруу тууж явж чадахуйц туршлагатай туувирчыг яаралтай сонгон шалгаруулж Авъяаслаг туувирчид тэмцээн зохиомоор байгаа юм. Тууварчидын гол шалгуур нь гадаадруу тууж байсан туршалагатай байх юм. Миний санаж байгаагаар голчлон тувагаас адуу тууж оруулж ирж байсан эсвэл Туваруу гаргаж байсан сайн эрсийг хайх нь хаанаа төсөв цаг хэмнэсэн зүйл болох болуу гэж бодож байна. Хил гаргаж байсан туршлага их чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.

Зөвхөн бинзенийг биш цаашдаа бүхий л зүйлийг хониор бартердаж байх хөдөлгөөн сошл орчинд яаралтай үүсгэх ажлыг судалмаар байна. Үүний хүрээнд манай төр засаг яаралтай арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд хийсэн ажил нь монгол банканд мөнгөний бодлогын газрыг татан буулгаж хоньны бодлогын газрыг яаралтай нээмээр байна. Ингэснээр бид хонийг их хэмжээгээр хямд үнээр бэнзинээр бартердаж гадагш алдах нөхцөл байдлаас аврагдах юм. Тэхгүй бол оросууд бидний хонийг маш бага үнэлэх, эсвэл монгол компаниуд дотоодоос бага үнээр авжих үнээр зарж хувьдаа ашиг хийх аймшигт байдал үүсээд байгаа юм. Ард түмний хониор хувьдаа ашиг хийх нүгэл юм. Ямарч компани энэ асуудал дээр ашиг харалгүй ажиллах хэрэгтэй. 

Одоогоор нэг хонь 50 доллар байгаа бөгөөд долларын хоньтой харьцах ханш хурдацтай өсөж байна. Иймээс төв банк сангийн яамны мэргэжилтэнүүд яаралтай хоньны ханшийг тогтоох, бодлогын хурга ишигний үнийг өсгөх зэрэг арга хэмжээ яаралтай авах цаг иржээ. 

Одоо бид дотооддоо хонио яаралтай цуглуулах, гадагш гаргах, хоньнууд гадаадад гараад орос хоньнуудын дэргэд өнгө зүс, хэл ярианы хувьд гологдохооргүй байх, улс орны нүүр царай болохын хувьд биеэ авж явах, хуц ухнадаа анхаарал тавих зэрэг явдалд анхаарч эхлэхгүй бол оройтхоор болжээ. 

Би өмнө нь хэлж байхад сошл орчинд намайг их дэмжиж миний энэ үгийг ишлэх болсон билээ. “Өвөд болхоор хүйтэн болдог” гэж. Бид энэ үгийг ягштал санж хонин сүргээ дааруулалгүй оросод хүргэх аргыг олмоор байна. Үүнд Үйлдвэрлэл хариуцсан яам тамгын газрууд ямар бодолтой байгааг сонсмоор байх юм. Хэдэн хонио хүний газар дулаан явуулахуйц хувцас хунар хийчхэд чадахгүй гэхгүй байх гэж бодож байна. 

Цаашид зөвхөн бензин гэлтгүй гадаадаас авдаг бүтээгдхүүнүүдийг малаар бартердаж авах бэлтгэл ажлыг яаралтай хангамаар байна. нэг ямаа 10 хил элсэн чихэр, 20 хил будаа өрөөл адууны мах гэх мэтчилэн хийж болох асуудал. Үүнд гагцхүү сэтгэл дутаад байгаа бөгөөд 60 сая малыг ингэж эргэлтэнд оруулхаас өөр арга байхгүй юм. Үүнд зөвхөн хүнс гэлтгүй машин, бэлэн хувцас импортлогчид нэгдмээр байгаа юм. Үүнд гадаад харилцааны яам голлох анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм. Бид угаасаа машиныг морьны хүчээр хэмждэг. Уг хэмжүүрийг нь шууд машины үнэ болгочихвол яадаг юм болдоо. Хөдөө аж ахуйн яам, авто тээврийн газрын мэргэжилтэнүүд хариулт өгнө гэж найдаж байна. Тухайлбал 10 морьны хүчтэй машин 10 морьны үнэтэй байдаг. Уг нь шударга үнэлгээ гэж харж байгаа тул гишүүд ч дэмжих байх. 

Би сая зун малчдад өөрийн зураг бүхий данх тарааж явахдаа малчидтай нүүр тулан уулзаж энэ асуудлыг ярилцсан юм. Нэгэнт малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй байгаа нь миний данхыг авж байгаагаас бэлээхэн харж болж байсан юм. Тиймээс энэ асуудал малчдын амьдарлыг эрс өөрчлөнө гэдэгт итгэлтэй байна. Ерөнхий сайд ч малчдаа бодож дэмжих болов ууу. 

Гэхдээ би л ийм үг хэлэх байсан болуу гэж тааж байгаа болхоос яг жинхэнээсээ шаал өөр үг мань мэт бодож олхын эцэсгүй ухаалаг үг ч хэлэх байсан байж магадгүй. Тиймээс эрхэм гишүүндээ улам их амжилт...

Gump /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 34 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 43 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 1 цаг 6 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 33 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 55 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 36 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 47 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 53 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top