x

Б.Жаргалан: Ирэх жилийн сонгууль эмэгтэйчүүдийнх байх болно

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалантай ярилцлаа.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо бол Ардчилсан намын бүтцийн байгууллага. Тиймээс юун түрүүнд Ардчилсан намын үнэ цэнэ юу вэ, үнэ цэнийг юу гэж харж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Ардчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ.

Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна.

-Ардчилсан намд ч, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд ч шинэчлэл туйлын үгүйлэгдэж байгаа. Тиймээс энэ цаг үед Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд ямар шинэчлэлийг хийх вэ?

-Ардчилсан нам жендерийн асуудалд нээлттэй, дэвшилтэт үзлээр хандаж ирсэн. Манай намын дотоод үйл ажиллагаанд эмэгтэй гишүүд өндөр үүрэгтэй оролцдог. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намаас нэр дэвшсэн, сонгогдсон эмэгтэйчүүд ямагт улс төрийнхөө орон зайнд өргөн хүрээнд харж, өргөн хүрээний сэдвээр бодлогын шийдлүүд санал болгож ирсэн. Энэ утгаараа Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо маш чухал үүрэгтэй. Үүнийг саяхан болсон АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгууль харууллаа. Олон талын төлөөлөл нэр дэвшлээ. Олон өнгө будаг гарлаа. Намд элсээд удаагүй байгаа шинэ гишүүд ч нэр дэвшлээ. Ерөнхийдөө Ардчилсан намаас хүлээх хүлээлт нийгэмд өндөр байгааг алхам тутам харуулж байна. Ардчилсан нам дотор эмэгтэйчүүдийн орон зай ямагт том байж ирсэн. Ардчилсан намын эмэгтэйчүүд улс төрийн үйл ажиллагаанд ямагт том хувь нэмэртэй оролцож ирсэн.

Нам доторх дотоод ардчиллыг бэхжүүлэх, Ардчилсан намын үйл ажиллагааг илүү нийгэмтэй уях, иргэдийн дуу хоолойг сонсоод АЭХ-ны үүрэг маш өндөр. Энэ утгаараа нам доторх реформыг эмэгтэйчүүдээсээ эхлүүлэх зорилготой байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, есөн дүүрэг, бүх сум хороодод салбар нэгжтэй. Намынхаа гишүүд дундах хамгийн их идэвхжил өндөртэй салбар нэгж. Тиймээс эхний ээлжинд намынхаа гишүүдтэй тулж ажиллах, тэднийг идэвхжүүлэх, чадавхжуулах ажлыг хийнэ. Үүнд саяны сонгуульд нэр дэвшсэн бүх нэр дэвшигчдийг татан оролцуулна. Мөн өмнөх удирдлагууд болон өмнө нь улс төрд идэвхтэй оролцож байсан бүх бүсгүйчүүдээ татаж оролцуулна.

Цаашлаад эмэгтэйчүүдийнхээ салбар нэгж дээр тулгуурлаж иргэдтэй нягт холбоотой ажиллана. Учир нь улс төрийн орчин амаргүй байна. Нэг нам буюу эрх баригч намын нөлөө бүх шатанд маш өндөр байна. Тиймээс энэ цаг мөчид Ардчилсан нам иргэдтэйгээ хамт сөрөг хүчний тэмцлийг өрнүүлэх ёстой.

Цаашлаад ирэх жилийн сонгуульд иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад чиглэсэн, улс орныхоо хөгжлийг зөв зам руу залсан оновчтой мөрийн хөтөлбөр боловсруулна. Тэрхүү мөрийн хөтөлбөртөө иргэдийн дуу хоолойг шингээж, сонгуульд ялалт байгуулахын төлөө ажиллах шаардлагатай байна. Энэ бүх ажил АЭХ-той нягт холбоотой.

Ойрын хугацаанд бид хэд хэдэн зүйл дээр төвлөрч ажиллаж байна. Нэгдүгээрт, “Төрийн дарамтгүй Монгол Улс” аяныг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Иргэдтэй хамтарч ажиллаж, дуу хоолойг нь сонсож, иргэдийнхээ дуу хоолойг эрх баригчдад хүргэхийн тулд үндэсний хэмжээний энэхүү аяныг зохион байгуулж байна. Үүнд иргэд сонгогчид идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь бид хамтарч байж эрх баригчдыг зөв тийш нь зална. Бид нэг л эх оронд амьдарч байгаа. Хамгийн гол нь дуу хоолойгоо нэгтгэж байж шахалтыг үзүүлмээр байгаа юм.

Хоёрдугаарт, аравдугаар сарын 23, 24-нд УИХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар ковидын хуулийн хэрэгжилтийн талаарх ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг зохион байгуулах гэж байна. Ковидын үед болж өнгөрсөн үйл явдалд бодит дүгнэлтийг хийх ёстой. Засаглалын хувьд, төсвийн зарцуулалтын хүрээнд, бусад салбаруудад ямар нөлөө үзүүлэв, хаана алдаа гарав гэдгийг ил тод нээлттэй хэлэлцэж, цаашид ийм асуудал үүсвэл ямар зохион байгуулалт хийх ёстой вэ гэдгийг уг сонсголоор ярилцана. Тиймээс энэхүү нээлттэй сонсголд бэлтгэж иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөхөөр ажиллаж байна.

Ингэж байж иргэд, иргэний нийгэм, улс төрийн намууд идэвхтэй үйл ажиллагаа хийж байж эрх баригчдын дураараа дургиж байгаа үйлдлийг таслан зогсооно. Ардчилсан нам ямагт иргэдийн дуу хоолой болж ажиллана.

-Азийн соёлоос үүдэлтэй юу улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал маш дутмаг явж ирсэн. Эмэгтэйчүүд улс төрд орж ирэхээр заавал нэг хүн, эсвэл нэг фракцын нэр хоч зүүдэг. Эмэгтэй хүн нөлөөтэй, хүчирхэг байх боломжгүй мэтээр хандаж ирлээ. Нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг бий болгоход яах ёстой вэ?

-Монголчууд эмэгтэйчүүдийг их өндөр түвшинд хүлээн зөвшөөрч ирсэн ард түмэн. Их хатны түүх, уламжлалт нүүдэлчдийн соёлыг энд дурдаж болно. Эмэгтэйчүүд гэр бүл, нийгмийн хүрээлэлд эрх мэдэлтэй, нөлөөтэй байж ирсэн. Сүүлийн жилүүдэд үүнээс ухарч байна. Үүнд хэд хэдэн учир шалтгаан байна гэж харж байгаа.

Эдийн засаг, нийгмийн том асуудлуудыг харвал, сүүлийн жилүүдэд Монголын нийгэмд баян ядуугийн ялгаа зааг нэмэгдлээ. Хөрөнгө орлого цөөн хүний гарт төвлөрч эдийн засгийн эрх мэдлийн төвлөрөлт ажиглагдаж байна. Энэ процесст эмэгтэйчүүд оролцохгүй дандаа эрчүүдийн эдийн засгийн эрх мэдэл нэмэгдэж байна. Улс төр нь хөрөнгө санхүүгээс ихээхэн хамааралтай болсон энэ цаг мөчид зөвхөн эрчүүд их хэмжээний хөрөнгө орлоготой байгаа нь эмэгтэйчүүдийн оролцоог хумьж байна. Тиймээс Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэгт сонгуульд мөнгөний хүчин зүйлийн нөлөөг багасгах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр эерэг заалт оруулахыг зорьсон. Үүнд тал талын эмэгтэйчүүдийн байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд ихээхэн идэвх санаачилгатай хамтарч ажилласан. Тиймээс тодорхой хэмжээний дэвшлүүд гарч байна. Ирэх жилийн сонгууль эмэгтэйчүүдийн сонгууль байх болно. Нэр цэвэр, мэдлэг боловсролтой, туршлагатай, нийгэмд нөлөөтэй эмэгтэйчүүдийг аль нам олноор нэр дэвшүүлнэ тэр нам сонгуульд ялалт байгуулна гэж харж байгаа.

Хоёрдугаарт, эрх баригч намын соёлтой холбоотой зүйлүүд ажиглагдаж байна. Учир нь эрх баригч нам эцгийн эрхт ёс давамгайлсан соёлтой. Бүх шатанд эрх баригчдын нөлөө өндөр байгаа учраас эрх баригч намын энэ соёл улс төрийн соёлд нөлөөлөөд байна. Тиймээс үүнийг тэнцвэржүүлэх, өөрсдийн дэвшилттэй соёлыг улс төрд нэвтрүүлэхэд Ардчилсан нам том хувь нэмэртэй.

АЭХ-ны хувьд энэ чиглэлээр тодорхой нөлөөллийн ажлыг хийхээр зорьж байна. Бид өөрсдөөсөө үлгэрлэх ёстой. Намын дотоод ардчиллын хүрээнд, мөн бүтцийн хүрээнд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх, бүх шатны намын удирдлагад эмэгтэйчүүдийг олноор нь сонгуулж, дэвшүүлэхэд Ардчилсан нам манлайлалтай байвал Монголын улс төрийн соёл эерэг үр дүн гарна.

-Тэгвэл таны ярьсан эдийн засгийн эрх мэдлийн төвлөрлийг яаж задлах вэ?

-Энэ бол шууд засаглалаас хамааралтай. Төрийн дарамт өндөр байх тусам, дарга нарын шийдэх асуудлын цар хүрээ том байх тусам, эдийн засагт төрийн оролцоо их байх тусам цөөн хүнд л боломж олдоно. Үүнийг задлахын тулд төрийн эдийн засаг дахь оролцоог бууруулмаар байна. Хувийн хэвшилд эрх чөлөөтэй ажиллах боломжийг нь нээмээр байна. Нам дагаж төрөөс давуу тал авдаг байдлыг таслан зогсоох ёстой. Ингэж байж дундаж давхаргыг бий болгоно.

Өнгөрсөн 33 жилийн хугацаанд хувийн аж ахуйн нэгжүүд маш олон салбарт үйл ажиллагаа явууллаа. Олон ч салбарт туршлага хуримтлууллаа. Тэгвэл одоо бид дэлхийд гармаар байна. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус бусад салбарын экспортыг нэмэгдүүлмээр байна. Дэлхийтэй өрсөлдмөөр байна. Гэтэл зөвхөн төрөөс татаас авах юм уу, эсвэл тусгай зөвшөөрөл авах хэлбэрээр бизнесийнхээ үр өгөөжийг нэмэгдүүлдэг зүй тогтол сүүлийн жилүүдэд бий болчихлоо шүү дээ.

Бид илүү нээлттэй, хүн бүрд илүү боломж олгосон тогтолцоог бүрдүүлж чадахгүй бол энэ байдал зогсохгүй. Үүнийг хэн хийж чадах вэ гэхээр Ардчилсан нам төрийн эрхэнд гарч байж хийж чадна. Учир нь өнгөрсөн хугацаанд хийж ирсэн нам нь Ардчилсан нам л байсан. Жишээлбэл, 1996-2000, 2004-2008, 2012-2016 онд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон хүмүүс бодит реформуудыг санал болгож байсан. Тухайн үед эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байсан.

-МАН эрх барьж байх энэ цаг хугацаанд Монголын нийгэм, улс төр, тэр дундаа эдийн засгийн орчинд ямар өөрчлөлт гарсан гэж та харж байна вэ?

-Сүүлийн долоон жилийн хугацаанд бид олон зүйлээр ухарлаа. Нэгдүгээрт, засаглалын хувьд, ардчиллын хувьд ухралтууд ажиглагдаж байна. Шүүх хуулийн засаглалын түвшинд, ардчилсан Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалтай холбоотой олон эрх зөрчигдөж байна.

Үүнийг богино хугацаанд зөв голдиролд нь оруулахгүй бол 1990 онд хийсэн хувьсгалын үр дүн талаар болох гэж байна. Улс төрийн орчинд ийм байна.

Эдийн засгийн орчинд гэвэл, бид 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн. Төрийн өмчийг хувьчлах, аль болох хувийн өмчид суурилсан чөлөөт зах зээлийг хөгжүүлэх үйл явц амаргүй байлаа шүү дээ. Энэ шилжилтийг Монгол Улс хүнд нөхцөлд хийсэн. Гэтэл сүүлийн долоон жил тэрхүү шилжилт эрсдэлд ороод эхэллээ. Төсөв хэт данхайсан. 20 гаруй их наядын зарлагатай болчихлоо. Төрийн өмчит компаниудын баланс өндөр хувь хэмжээтэй болчихлоо. Өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр болсноор хувийн хэвшил шахагдаж байна. Энэ нь Цар тахлын үеийн эдийн засгийн хямралтай давхцаж Монголын аж ахуйн нэгжүүд өсч өндийхөд бэрхшээлтэй нөхцөл байдалтай тулгарлаа. Тиймээс энэ байдлыг нэн даруй залруулж аль болох бизнесийн орчныг сайжруулах, төрийн дарамт шахалтыг багасгах реформууд хүлээгдэж эхэллээ. Эдгээр реформуудыг эрх баригчдаас харалтгүй нь тодорхой болж байна. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд аль болох дарга төвтэй, төр төвтэй, төрийн дарамтыг нэмэгдүүлсэн бодлогыг явуулж ирлээ.

Татварыг ч нэмлээ. Төрөөс хамааралтай бүх зүйлийг нэмэгдүүлж байна. Ардчилсан нам 1990 оных шиг дахиад реформ санал болгоно. Бид зоригтой шийдлүүд санал болгохгүй бол дахин 1990-ээд оных шиг хүнд шилжилтийг хийх шаардлагатай болж байна. Тиймээс цаг алдаж болохгүй. 2024 оны сонгууль бид хаашаа явах вэ гэсэн сонголтыг хийх шаардлагатай болсон цаг үе болно.

Бодит реформуудыг Ардчилсан нам санал болгосоор ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэм эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирсэн реформ бүрийг Ардчилсан нам санаачилсан байдаг. Бид дахин тэр үүргээ гүйцэтгэх шаардлагатай болж байна.

-Та өнгөрөгч хавар манай сонинд ярилцлага өгөхдөө “Ардчиллын хоёр дахь давлагааг эхлүүлэх хэрэгтэй. Шинэ залуу үеийг оруулах ёстой” гэж ярьж байсныг санаж байна. Ер нь Ардчилсан нам хоёр дахь давлагааг эхлүүллээ гэсэн мессэж нийгэмд зунаас хойш явлаа. Нийгэм ч эергээр хүлээж авч байна. Танай нам үүнийг бодитоор хийж чадаж байна уу. Нөгөө талаас өрсөлдөгч МАН-ын үеийнхнийгээ та юу гэж харж байна?

-2023 оны нэгдүгээр сарын 19-нд бид намынхаа даргыг сонгосон. Шинэ үеийн төлөөлөл гарсан. Лу.Гантөмөр дарга өөрийнхөө удирдлагын багийг танилцууллаа. Тэр багт ахмад, дунд үеийн төлөөлөл бүгд багтсан. Өөрөөр хэлбэл, гурван үеийн хэлхээ холбоог агуулсан шинэ удирдлагын багаа танилцуулж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сонгуульд ч гэсэн олон өнгө будаг бүхий нэр дэвшигчид оролцсон. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын бүх шатанд эрүүл өрсөлдөөн явж байна. Эрүүл өрсөлдөөн, мөн дотоод ардчилал сайн байгаа цагт эерэг үр дүн гардаг. Ардчилсан намын гишүүд сэргэсэн байна. Итгэл үнэмшил нь бадарсан байна гэж харж байгаа.

Эрх баригч намын хувьд залуучууд нь түрээд гарсан байна. Тэрийгээ ч их ярьж байна. Гэхдээ залуучууд болон шинэ үе гэсэн томьёоллууд өөр. Би шинэ үе гэдгийг харахдаа шинэ мөрөөдөл, шинэ тэмүүлэл, шинээр зүг чигээ тодорхойлсон бодлого, оюун санааны хувьд шинэ үе байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс энэ бол насны тухай ойлголт биш. Манай намд оюун санааны шинэ манлайллыг гаргаж ирэх хүмүүс гарч ирж байна. Ирэх баригч намын хувьд хэдийгээр залуу үе нь эрх мэдэлд хүрч байгаа ч маш олон талаар хуучинсаг байна.

Бодлогын хувьд хуучинсаг байна. Тэр дундаа залуус эрх барьж байгаа энэ цаг мөчид ардчиллаас ухарч байна. Төрийн дарамт шахалтыг нэмэгдүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурч байна. Дэлхийгээс тасарч байна. Маш харамсалтай байна л даа. Тиймээс үүнд Ардчилсан нам эрх баригчдад шахалт үзүүлж ажиллах ёстой. Бодлогоор өрсөлдөх ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2 цаг 17 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2 цаг 17 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 3 цаг 47 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 4 цаг 15 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 4 цаг 22 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 4 цаг 32 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 59 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 5 цаг 13 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 6 цаг 47 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 56 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 7 цаг 17 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 8 цаг 7 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 8 цаг 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 56 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top