“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны есдүгээр сарын 27-нд 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу цар тахлын өмнөх жилд хийж, 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм. Тэгвэл анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байгаа аж.