Энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-д бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баяр болно.
Тиймээс “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу энэ өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт амарна гэж Гаалийн газраас мэдээлжээ.
Харин Замын-Үүд төмөр замын боомт, олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.