x

СОЛОНГОСТ ажиллахаар зэхэж буй монголчууддаа өгөх бяцхан ЗӨВЛӨГӨӨ

Улсын маань эдийн засаг доройтохын хэрээр иргэдийн амьжиргаа шалдаа бууж, амьдралд хүрэлцэхүйц  цалин авах болон цалингаараа амьдралаа авч явах гээч нь боломжгүй болсон тул монголчууд "урьдын сайн нөхөр" Өмнөд Солонгосыг зорих, ажил эрхлэхээр явах нь нэмэгдэж байна.

Энэ шалтгаанаар Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байгаа монголчуудаас шинээр очиж буй мнголчууддаа бяцхан зөвлөгөө, "гарын авлага" маягийн зүйл бэлтгэж нийтэлснийг уншигчиддаа хүргэж байна.

"Амралтын өдөр тул Өмнөд Солонгост амь зуухад анхаарах зарим зүйлсийг та бүгдтэйгээ хуваалцья. Энд бичигдсэн нь хувийн ажиглалт, уулзсан хүмүүсийн ярьсан зүйлс тул зарим нь алдаа, мадагтай байж магад шүү.

Монголоос хөдлөх үеэс таны анхаарах зүйлс эхэлнэ:

1. Өмнөд Солонгос бол алтаар хучигдсан Эльдорада биш тул мөнгийг хүрз хүрзээр нь олох боломжгүй гэгдгийг мэдсэн байх ёстой. Мөнгө олох хүлээлт өндөр байх хэрэггүй. Гэхдээ хүн хичээвэл хоосон буцаахгүй л газар.

2. Алт, мөнгөн ээмэг зүүлт энэ тэр хэрэглэх хэрэггүй. Ажиллах, сурахаар ирж буй тул эдгээр зүйлс нь хадгалах, хүнд илүү харагдахаас эхлээд л лай болдог юм.

3. Ойр зуур хэрэглэдэг өвчин намдаах, даралт бууруулах эм зэргийг авч ирэх. Номхон далайн өндөршилөөр бол Улаанбаатар хот 1570м өндөр, Сөүл бол 80 м өндөр учраас агаарын даралтын зөрүү гарч +40-үүдэд жаахан хүнд. Зүйрлэхэд бид бол өндрийн хүмүүс тулд нам дор газар эхэндээ даралт хөдөлж, нойр их хүрнээ.

4. Монголд худалдаалж байгаа солонгост ашиглаж болно гэх элдэв сим карт худалдаж аваад хэрэггүй. Хаанаас авч болохыг төгсгөл хавьд бичсэн.

5. Лам, бөөгийн арц, утлага элдэв өвс ногоо авч ирэх хэрэггүй. Нисэхийг тагжгар шар нохой үнэртээт л цүнхэнд нь шар пайз өлгөчинө. Тэгвэл 100 хувь гаалийн шалгалт орж бандагыг чинь хүртэл үзнэ.

6. Монголоос шар тос, цай, хиам, борц нөөшилсөн мах гээд элдэв зүйлс чирэх нь таны буцах, гаалийн торгуульд орох эрсдлийг нэмнэ. Солонгост тэр бүгд нь чинь, бүүр тарвага хүртэл байгаа, тэгээд ч 33 жилийн хугацаанд энд турж үхсэн монгол гэж дуулдаагүй байгаа.

7. Солонгос явж байгаа хүнд манайхан чухал шаардлагатай л биш бол дайвар ачаа өгөхөө болих хэрэгтэй.

8. Нислэгийн тийз захиалах бол Корэйн эйр, Асиана байвал зүгээр, Энэ компаниудын нислэгийн шалгалт арай бага юм шиг байна лээ.

9. Монголоос доллар биш вонтой ирэх учиртай. Тэгвэл амар. Гэхдээ 50к дэвсгэртээс гадна 10, 5к дэвсгэрт авахаа битгий мартаарай.

Солонгост нисэх онгоцноос буух үед анхаарах зүйлс:

1. Нисэх онгоцноос буугаад хилийн шалганд орохоос өмнө халдварт өвчин судлалын шар хуудас, улсын хил нэвтрэх жижиг шар хуудас англи хэл дээр бөглөнө. Нисэх онгоцонд энэ цаасуудыг өгдөг. Эдгээр дээр буух зочид буудлын хаяг, харилцах утасны дугаар /монгол дугаар байсан ч болно, ямар нэгэн юм бичсэн байх учиртай/, аялалын зорилгыг тодорхой бичнэ. Уг нь ирэхээсээ өмнө халдварт өвчин судлалын хуудсыг интернетээр QR кодоор бөглөсөн бол кодоо уншуулаад шууд ордог юм. Манайхыг ойрноос тарваган тахалтай гээд халдвартын шар хуудас бөглүүлэх болсон. Солонгост зочлох жил зарлагдсантай холбоотойгоор Гаалийн шар хуудас бөглөхөө больсон байна лээ. Ийм их бичиг цаасны ажил байхад тэгээд тэнэг царайлаад бал, үзэггүй яваад байдаг шүү.

2. Халдварт өвчин судлал бол цаасыг авч эвсэл QR кодыг уншуулаад л нэвтрүүлнэ.

3. Хилийн шалган нь гол даваа. Энд цааш явах эсэхийг чинь шийднэ. Хэрвээ та солонгос хэл мэдэхгүй, хуудсаа муу бөглөсөн, тодорхой асуултад хариулаагүй бол цагаачлалын өрөө рүү орж асуугдана. Тэгээд тэнд асуултанд хариулж чадахгүй бол буцна. Энэ үедээ Элчин сайдын яам, таньдаг солонгос хүн рүүгээ ярих хэрэггүй, угаасаа хууль нь тийм тул тэд танд тусалж чадахгүй.

4. Онгоцноос буугаад шалган гартал харц дээгүүр, мэдэх мэдэхгүй нь хамаагүй англиар яриад л яваад байгаарай. Цаад солонгосчууд чинь англиар ярьвал хүндэтгэнэ, англи хэл тааруу хүн тааралдвал ичсэндээ бушуухан таныг явуулахыг түүс л болно. Манайхан бол онгоцноос гараад л шалган гартал харц нь нядалгаанд орохоо мэдсэн бог малын харц шиг болчдог тул нөгөөдүүл чинь дураад авирлах нь их.

5. Хилийн шалганаар гарчихсан, цүнхэнд чинь дээр хэлсэн зүйлс байхгүй бол Солонгост, бишээ Өмнөд Солонгост тавтай морил

6. Нисэх буудлын ирэгчдийн танхимд автобусны билет зардаг цэгээс очих газрынхаа нэрийг харуулаад, билет аваад, гадагш гарч дугааралсан автобусны зогсоолоос очих хотынхоо автобусанд сууна. Сөүл орох бол В1 давхараас метронд сууж Сөүл ороод тэгээд чиглэлийн метрондоо дамжин сууна. Эндээс гар утасны дугаар 70к воноор авах хэрэггүй. Хаанаас авахыг нь хэлнэ, байжий л даа. Харин шөнийн нислэгээр ирсэн бол өглөөний 06:00 цаг болж автобус, мерто явах хүртэл нисэх буудлыг алсын жигүүрт очоод унтахыг зөвөлье. Хэрэв та бага насны хүүхэд, эсвэл өндөр настантай, гэр бүлээрээ явж байгаа бол Сөүл дэхь монголчуудын цахим хуудаснаас 50-100к воноор автомашин захиалж болно. Энэ үнэ нь таксинаас хямд үнэ. Сөүлээс Инчеон ирж очих 150 км, хурдын замын хураамж 13к вон байдаг тул бодохгүй юу даа. Нисэхийн 00 өрөөнөөс нүүр гарч арчих цаас, 00 цаасыг сэм авч болно, ичих хэрэггүй. Ер нь энд иймэрхүү төрлийн цаас их хэрэг болдог юм.

7. Гар утас дээрээ Google translate суулгавал эхний үел хэл залгуулаад л байна. Учир нь хаа сайгүй л үнэгүй wi-fi сүлжээ байгаа.

8. Өмнөд Солонгост очиж байгаа хүмүүс тэнд байгаа танилыгаа тос, угт, үйлчил гэж хэлэх шаардах нь туйлын бүдүүлэг үйлдэл шүү. Энд хүний хамгийн үнэт зүйл бол цаг хугацаа л байдаг юм. Манайхан нэрэлхээд нэр нүүрээ бодоод дотроо хичнээн дургүй байсан ч гаднаа инээгээд тосохоор очих өрөвдмөөр.

Солонгост амьдарч эхлэх буюу одоо л харь нутагт амьдрал чамайг сургаж эхэлнэ:

1. Нисэх буудал дээр ирмэгц савалсан, крантны ямар ч хамаагүй ус уу. Хамгийн түрүүнд суух газрынхаа усыг уучихвал хожим нь сэтгэл санаа, хийгээд бие мах бодь чинь дасахад амар байдаг юм. Хүний далд ухамсар гэж нэг лайтай зүйл бий бий.

2. Эхний үед айлд буусан бол тэр айлаасаа тахал туссан мэт үтэр түргэн яв, зочид буудалд буусан бол бушуухан гар. Энд нэгэндээ үнэндээ бусдад дараа болохгүй байх нь чиний эхний үүрэг. Үл хөдлөхийн зуучлалын газраар дамжиж байр олох ёстой шүү. Монголчуудын зуучлал эвгүй эвгүй. Гэхдээ гайгүй нь ч бий, хүнээ сайн олох учиртай.

3. Монголд үнэтэй байдаг солонгос хоол энд хаа сайгүй болхоор манайхан халуун ногоотой, удсан тосонд чанасан, хуурсан хурц амттай хоол идээд ходоод хямардаг. Угаасаа бид өндөр газрын сэрүүн бүсийн хүмүүс тул халуун ногоо ихээр хүлээн авах өгөгдөл наад биед чинь байхгүй. Чингис хааны ач байсан ч чиний ходоод өвдөх л болно. Түүнчлэн маханд орно гээд голдуу гахайн мах шарж идээд байдаг юм. Гэтэл гахайн мах бүрэн болгож идээгүй тохиолдолд алсын хор гүйх нь элбэг тул барагатай бол идээд хэрэггүй. Тэгээд ч та бол Хөх толбод монгол хүн тул гахайн мах идэж доошилж болохгүй ээ. Би бол эхний үед үхрийн мах чанаад л, будаатай идээд байдаг байсан. Сүүлд нь өвсөнд орж ногоо идэх болсон. Эмийн санд 1500 воны үнээр зардаг цагаан хорхойн эмийг 6 сар тутамд уудаг юм шүү. Тэр нь гахайн, мах ногооноос үүсэн цагаан хорхойноос болж буй хэрэг л дээ. Солонгосчууд ч уудаг юм.

4. Солонгос сөжү, пиво нв градус багатай болхоор манайхан эр бар царайлж ялангуяа сөмэг буюу сөжү, пивний хольцийг их уудаг. Сөжүг эхний үед 10 хүртэл шилээр уугаад согтохгүй ч 6 сарын дараа 1-г угаад тасардаг болно. Ингээд сөжүнээс хамааралтай юу байнгын согтуу л явдаг болно. Ийм хүмүүс бий бий. Сайн бодохгүй юу даа.

5. Тусдаа байртай болж гарын доор хэрэглэх зүйлс авах бол Daiso гэх дэлгүүрээс 1-5к воноор ойр зуурын хэрэглээний аяга, таваг, саван, энэ тэрийг авчих нь амар. Е март, Костко дэлгүүрүүд бол андаа чиний хувьд арай эрт байна. Мөн хуучин юм зардаг Тангэн буюу лууван нэр апп, бүх төрлийн зүйлс зардаг Куппан апп-тай болчихвол тэгээд аясаараа явчина.

6. Монгол тауны хаягийг олоод ав. Тэр чинь манай Улаанбаатарын Багшийн дээд гэсэн үг. Тэнд мөнгө гуйвуулж, ачаа явуулж, мах худалдан авч, 1 сарын 10к воны утасны дугаар, гар утас авч, монгол хоол идэж, үсээ засуулж, нуруу өвддөг хүн массаж хийлгүүлж, монгол хэлээр хүмүүстэй уулзаж, болзож болно. Бараг л стратегийн цэг шахуу л газар.

7. Гадаад иргэний оршин суух үнэмлэх авталаа та бол энд хэн ч биш банкны данс нээлгэх, хууль ёсны утасны дугаар гэх мэт бараг л боломгүй. Тийм болохоор Цагаачлалын албанд материалаа яаралтай өгөөрэй, 1 сар орчмын дараа та хүн болох болно.

8. Ажиллахаар ирсэн бол Монгол ажил зуучлагчдаар дамжуулан цалин бага ч хамаагүй тогтвортой ажиллах боломжтой, хөдөө байдаг үйлдвэрт ажилд орвол зүгээр. Ер нь эмэгтэй ажилчин ажлаасаа хамаарч 80-125к вон, эрэгтэй ажилчин 100к-220 к вон хүртэл цалин авдаг. Манайхан нүүлгэлт, бүх төрлийн цэвэрлэгээ, буулгалт, барилга гэх мэтээр дагнасан, өдөр өдөртээ явдаг ажилд дадсан байдаг. Ажил зуучлагч нарт 10 хувь өгдөг. Монголчууд дунд нэр хүндтэй, сайн ажил зуучилдаг хүмүүс бий болсон шүү.

9. Ажилд орсон бол ичиж нэрэлхэлгүй солонгос хэлийг хурдан сураарай. Солонгос хэлтэй байх тусам чиний орлого нэмэгдэнэ. 1 эмэгтэй зочид буудалд анх цэвэрлэгчээр ороод солонгос хэлтэй болж одоо монгол ажилчид хариуцсан менежер болцон байх жишээтэй. Яагаад та ингэж болохгүй гэж.

10. Солонгост хууль зөрчиж л болохгүй. Хууль бол жинхэнэ хууль утгаар л нэг мөр үйлчилнэ. Ямар муудаа л хэдэн ерөнхийлөгчөө хар гэрт суулгав гэж дээ. Манайхан войс фишшинг, ахуйн хүрээний зодоонд орчих гээд байдын, бусдаар бол гайгүй ээ. Өндөр цалин, амар боломж амалсан ажлын байранд очиж болохгүй. Энэ бол ямар нэгэн болохгүй юм байгааг л илтгэнэ. Учир нь 3 сая орчим гадаад чамтай адилхан ажил хайж л байгаа, тэд яагаад хийгээгүй вэ гэдгийг бодно бизээ. Хэрэв хэрэгт холбогдсон тул хамгийн түрүүнд Элчин сайдын яамандаа ханд. Цаад хэдэн нуухан нүдэлсэн хүмүүст чинь чамд гаргаад өгөх мөнгө байхгүй ч осолтгүй Монгол төрийн төлөөлөн чиний араас хөөцөлдөөд л явна.

11. Оюутан дүү нар бол хичээлээ сайн хийгээд сургуулийн тэтгэлэг авахыг хичээгээрэй. Тэгээд номын сангийн туслах, өөр юу юуны ч бай туслах хийгээд байхад сургууль чинь халаасны мөнгө өгнө. Түүнчлэн оюутны холбооны гишүүн, удирдах зөвлөлд орчихвол өдөрт сургуулийн цайны газарт 2 удаа үнэгүй хооллох эрх, сард 100к вон гэх мэтийн урамшуулалтай. Энэ нь сургуулиасаа хамаарч янз янз байдаг юм. Өглөө 05:00-06,00 хооронд улсын сургуулийн цайны газар өглөөний цай 150 вон байдаг. Эрт боссон оюутныг урамшуулж буй хэрэг. Сайн сурацвал тэгээл Самсун Хьюндай гэх мэтэд ах нарынхаа араас ажилд орно шүү дээ. Гэхдээ ажил хийж байгаа бол цалингаа өөрийн дансаар авч болохгүй, бэлнээр эсвэл өөр хууль ёсны баримт бичигтэй хүнээр дамжуулж аваарай. Цагаачлалын алба энэ жилээс эхлэн хувь хүний дансны мэдээлэл шалгадаг болсон тул дансны гүйлгээгээр чинь ахын дүүг ажил хийснийг олж мэдээд цагаан хуудас өгөөд л гэрт чинь буцаана шүү.

12. За манай эмэгтэйчүүд солонгос эрэгтэйчүүдтэй цөөнгүй гэрэлсэн нь байдаг. Хүний л амьдрал болохоор гэрлэх гэж байгаа бол сайн бодохгүй юу. Чамайг явдаг будаа агшаагч л гэж харна. Эмэгтэйчүүд эрхээ хамгаалах бол Монгол эмэгтэйчүүдийн холбооноос зөвлөгөө авч болно. Тэд их сайн зөвлөгөө өгнө. Мөн Хан мөрний Бэр цэцэг гэх цахим холбоо ч нүүр номонд бий. Тэд их юм мэднээ.

13. Солонгост та өвдөх эрхгүй. Өвдвөл бүхнийг алдана. Эмнэлэгт түргэнээр очиж л болохгүй, тэгвэл төлбөр нь 1-6 саяын хооронд гарна. Түргэн тусламж нь асуумж энэ тэр аваад, бараг өглөө болгодог, түргэн нэр нь хүндэдсэн газар. Аргагүй өвдсөн бол оршин суугаа хороонд чинь 1 эмч, 2 сувилагчтай манай өрхийн эмнэлэг шиг хувийн эмнэлэг бий, тэд бол ханиад зэргийг бол аргална. Тэрнээс хүндэрсэн бол эмнэлэг л орно доо. Сөүлд байгаа бол Соннэ гээд эмнэлгийн Алтантуяатай холбогдоход аврагдана. Бараг л монголчуудын эмнэлэг дээр, хууль бусаар оршин суудаг байсан ч чамайг багахан төлбөрөөр эмчилнэ. Ер нь бол солонгос эмч нарт Манал бурхан хамааралгүй, зөвхөн мөнгө л хамааралтай юм билээ. Төгсгөлд нь таны Солонгост амьдрах боломжит хугацаа дээд тал нь 5 жил байхад болно. Түүнээс цааш л бол илжиг л болно. За өөр өөр хүүхдийн сургууль, хаанаас мах хямд авах_ болзоог яаж хийх гэх мэт олон юм байгаа ч энэ хүргээд зогсоё. Та бүгд мэдэх зүйлсээ нэмээд бичнэ биз. Хүнд хэрэгтэй гэж бодвол фэйсбүүкэд оруулж болно. Хэрэггүй зүйл бичиж гэвэл намайг муулчихаараа, сэтгэл сайхан тань болчихно".

2023.09.24-ний өдөр хонь цагт Сөүл хот

@XacapTugch twitter-ээс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 20 цаг 8 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 20 цаг 8 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 37 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 22 цаг 5 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 22 цаг 13 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 22 цаг 22 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 50 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 23 цаг 4 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top