Монгол Улсад 2023 оны есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 480255 жуулчин иржээ. Ирж буй жуулчдын 37,33 хувийг ОХУ, 22.55 хувийг БНСУ, 16.87 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна.
Ирсэн жуулчдын 49,2 хувь нь Чингис хаан боомтоор, 16 хувь нь Алтанбулаг боомтоор, Замын-Үүд боомтоор 11,3 хувь буюу 54 мянга гаруй жуулчин орж ирсэн байна.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ хангаж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавиад байгаа. Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн байдаг.
Монгол Улсад он гарснаас хойш 480255 жуулчин ирээд байна |