x

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2023.09.25) “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Ирэх оны мөнгөний бодлого нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэх аж. Монгол Улсын эдийн засаг цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй бэрхшээлийг даван туулж байгаа. Цаашид гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус байдал буурахгүй, гэнэтийн хэлбэлзэх төлөвтэй байгаа ч Төв банкнаас эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд инфляцыг дунд хугацаанд нэг оронтой тоонд оруулж, 6 буюу +/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхээр тусгасан байна.

Банк, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зорилт энэ удаагийн мөнгөний бодлогын гол чиглэл болсон байна. Тухайлбал, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн бодлогыг баримтлахаар тусгасны Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. 

Мөн инфляцын зорилтыг хангахад чухал нөлөөтэй эдийн засгийн болон институтийн суурь хүчин зүйлс болох Төв банкны хараат бус байдал болон төсвийн сахилга батыг бэхжүүлэх, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл болон урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлээр төрийн байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлж, хамтран ажиллахаар төсөлд тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 14 цаг 48 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 15 цаг 10 мин 1924 оны Үндсэн хууль 16 цаг 51 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 2 мин Энгийнийг ухаалгаар 17 цаг 8 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 18 цаг 37 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 19 цаг 49 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 3 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 20 цаг 10 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 21 цаг 16 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 21 цаг 37 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top