x

Н.Ганибал: Дарга төвтэй тогтолцоо руу гулсаж байгаа энэ байдлыг АН-аас өөр ямар ч нам зогсоохгүй

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-Та намынхаа нэгдэлд ямар дүгнэлтийг хийж байна. Үнэхээр урт удаан хугацаанд хадгалагдах бодит нэгдэл болж чадав уу. Ирэх сонгуулиар эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд дахиад хагаралдчихгүй биз дээ?

-33 жилийн өмнөх Ардчилсан намын түүхийг цаашдын үйл ажиллагааны суурь зарчим болгоно гэвэл том алдаа гарна. Өмнөх алдаатай түүхүүд дахин давтагдахгүй байхын төлөө намын шинэ бүтэц, шинэ бүрэлдэхүүн, шинэ удирдлагууд ажиллах ёстой. Манай намд бүрэн ялалт байгуулсан он жил цөөхөн л дөө. Намын удирдлагын түвшинд асуудлыг шинэ мөрнөөс эхэлж ажиллах ёстой юм уу гэсэн бодолтой байгаа. Ардчилсан намын ҮБХ-ны хурал зохион байгуулагдсанаар эргэлзэж байсан асуудлыг тодорхой хэмжээнд тайлсан. Гэхдээ намын гал тогоог барих генсекийн томилгоог уг нь хийчих байсан юм.

Сонгууль ойртож байгаа энэ цаг хугацаанд өдөр цаг минут алт болчихлоо. Зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явах ёстой. Ер нь намын удирдлагын оновчтой шийдлүүд нь манай нам сонгуульд амжилт гаргана. Буруу үйлдлүүд нь өмнөх алдааг давтах магадлалтай. Тиймээс алдааг давтахгүйгээр ялалт ололтын он жилүүдийнхээ сайн талуудыг өөртөө шингээж явах ёстой байх.

Харин Монгол Улсын хувьд ярихад, Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн болоод дарга төвтэй нийгмийн тогтолцоо руу гулсан орж байгаа байдлыг Ардчилсан намаас өөр ямар ч нам таслан зогсоохгүй. Ардчилсан нам түүхэн цаг хугацаанд үүнийг таслан зогсоож ирсэн. Тиймээс өнөөдөр энэ байдлыг таслан зогсоох зайлшгүй шаардлага Монгол Улсын эрх ашиг болчихоод байна. Ардчилсан нийгмийг ямар нэгэн байдлаар буруу тийш нь хазайлгахгүй байхын тулд Ардчилсан нам ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын эрх ашиг Монголын эрх ашиг гэсэн үг. Ардчилсан нам суларвал Монголын эрх ашиг тэр хэмжээгээр гажуудаж, суларна. Сүүлийн хоёр сонгуулиар нэг нам үнэмлэхүй ялалт байгуулсан ч нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн шийдэл нэгээхэн ч алга.

-Ардчилсан намын гишүүд дэмжигчид, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсох зорилгоор Эдийн засгийн форумыг бүсчилж зохион байгууллаа гэж харсан. Тус форумын бодит үр нөлөө нь юу вэ?

-Энэ форумаар хөндөж байгаа гол асуудал нь Ардчилсан нам өнөөдөр юуны төлөө явж байгаа юм бэ. Бүсийн хувьд, эдийн засгийн хөгжлийн хувьд, үзэл баримтлал нь ямар байх ёстой вэ гэсэн асуудлын хүрээнд намын гишүүд, бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.

Анхан шатнаас ирсэн төлөөлөгчид форумаас мэдээлэл авахаас гадна намын бодлого шийдвэрт өөрийн үзэл бодлоо тусгах саналаа хэлсэн. Ардчилсан намын удирдлагын бүтэц удахгүй Монгол Улсын 330 сум, бүх багт очиж иргэдийн санал бодлыг нь сонсоно. Ардчиллын дархлааг улам бэхжүүлэх ажлын нэг нь Эдийн засгийн бүсчилсэн форум.

Хоёрдугаарт, Монгол Улсын 21 аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварын тухай яриад байдаг ч бодит байдал дээр эдийн засгийн бие даасан бодлого хэрэгжиж чадаж байна уу үгүй юу. Нэг аймгийн эдийн засгийн дэвшил улсын эдийн засагт их хэмжээгээр нөлөөлөх чадамж сул байна.

Зүүн таван аймаг газар зүйн хувьд нэг байршилтай. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний хувьд нефтийг зүүн бүсэд үйлдвэрлэж байна. Аймаг дамнасан хүрэн нүүрсний томоохон нөөц байна. Зүүн таван аймгийн мал сүргийн бүтэц хоорондоо ижил. Махны амт, чанар нь ч адилхан. Тиймээс эдгээр бүтээгдэхүүнийг нийлж зах зээлд гаргах ажил чухал. Тэрхүү зах зээл нь бидний хувьд Зүүн хойд Ази буюу БНСУ, БНХАУ-ын тодорхой хэсэг. Хүн ам нягтаршсан энэ нутагт бид бүс нутгийнхаа бүтээгдэхүүнийг брэнд болгон гаргаж, эрчим хүч төмөр замын ачаа тээвэрлэлтийн интеграцид орсноор зүүн бүсийн эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болно.

Бүс нутгаараа нэгдэж байж эдийн засагт өрсөлдөхүйц болж хөгжинө. Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид Монголын зүүн таван аймгийн үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс ч Монголын томоохон эдийн засагчид, орон нутгийг удирдаж байгаа удирдлагууд энэ чиглэлд өөрсдийнхөө саналыг форумын үеэр хэлж байсан. Бүсчилсэн форумаас бид хөгжлийн том хөтөлбөрөө гаргаж авах боломжтой.

-Форумын үеэр Бүлгийн дарга О.Цогтгэрэл илтгэл тавихдаа “Эрх баригч намын стратеги нь Монголчуудыг ядуу байлгах юм биш биз дээ” гэсэн нь анхаарал татсан. Та ч толгой дохиж байгаа харагдсан. Яагаад ийм стратегитай байна гэж?

-Өнөөдрийн эрх баригчид Монголын дундаж давхаргыг үгүй хийсэн бодлогыг хэрэгжүүллээ. Нийтээр нь ядуу байлгах гэсэн бодлогын үр дүнд Монголын дундаж давхарга маш их хэмжээгээр багассан. Энд төгрөгийн ханшны уналт, ам.долларын өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дурдаж болно. Мөн Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ хамгийн хямд байна. Монгол Улс хүнсний хувьд дотоодын хэрэгцээгээ хангадаг хоёрхон бүтээгдэхүүнтэй. Нэг нь мах. Нөгөөх нь гурил. Гэтэл мах экспортолж олсон орлогоороо импортын бүтээгдэхүүн худалдан авч амьдарна гэхээр хүнд байгаа юм. Жишээлбэл, хоёр жилийн өмнө нэг төлөг зараад гурван шуудай цагаан будаа худалдаж авдаг байсан бол өнөөдөр нэг төлгөөр нэг л шуудай цагаан будаа худалдаж авч байна. Өөрөөр хэлбэл, тухайн малчны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ гурав дахин унасан гэсэн үг. Импортын бүтээгдэхүүн хуучин үнээрээ байгаа шүү дээ.

Монгол хүн үндэсний үйлдвэрлэгч болоод, малаа маллаад, гурил тариагаа тариад тэндээс олсон нь амьжиргаандаа хүрэлцэхгүй байгаа нь төрийн буруу бодлоготой шууд хамааралтай. Монгол Улсын иргэд баян тансаг амьдрал руу орох боломжийг төсөв мөнгөний бодлогоор эрх баригчид хаагаад байна. Нэг уурхай дагасан, газрын баялгийг түшиглэсэн ийм л амьдрал Монгол Улсад бий болсон. Үүний ихэнх дээр нь төрийн оролцоотой компаниудыг байгуулж түүгээрээ дамжуулж эрх баригчид, дарга нар хулгай хийдэг тогтолцоо өнөөдөр Монгол Улсад бий болчихлоо.

-Аравдугаар сараас ирэх жилийн төсвийг хэлэлцэнэ. Сонгууль угтсан төсөв учраас зарлага ихтэй байх болов уу. Танай намын бүлэг үүнийг хазаарлах чиглэлд яаж ажиллахаар зэхэж байна вэ?

-Үүнд зайлшгүй хууль санаачилж ажиллах ёстой. Засгийн газраас төсвийн төслийг аравдугаар сарын 5-ны дотор УИХ-д өргөн барих байх. Жил жилийн улсын төсвөөс сонгуулийн өмнөх жилийн төсөв хөөсөрсөн болдог. Өмнөх сонгуулиар олон сайхан амлалт өгч ялсан нам дөрвөн жилийн хугацаанд хийж амжаагүй ажлаа овоолоод тавьчихдаг. Хүн харахад төсөв дээр тавьсан мэт боловч сонгуулийн дараа төсвийн тодотгол заавал хийгддэг. Тодотголоор хийх боломжгүй ажлуудаа буцаагаад хасчихдаг. Өөрөөр хэлбэл, ард түмнийг хуурч байгаа л асуудал. Тиймээс Ардчилсан намын зүгээс энэ асуудалд хууль санаачилж сонгуулийн өмнөх жилийн төсвийн нийт хэмжээ өнгөрсөн жилийнхээс илүү байхааргүй төсөвлөх ёстой гэж хуулиар зааж өгөх шаардлагатай. Үүнийг эдийн засгийн форумаар намын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид ч мөн ярьсан. Зөв. Учир нь дөрвөн жилийн хугацаанд хийгээгүй ажлаа нэг жилийн дотор хийнэ гэж байхгүй. Сонгуулийн дараа төсвийн тодотгол хийдэг. Баахан ажлууд эхлүүлдэг. Хэрэгжилт байдаггүй. Хүн харахад сонгуулийн амлалтаа тодорхой хувиар биелүүлж байгаа дүр зургийг үзүүлсэн төсөв болдог.

-Та нүүрсний сонсголыг зохион байгуулах ажлын хэсэгт байдаг. Ер нь цаашид нүүрсний сонсголыг тойрсон асуудал яаж өрнөхөөр байна вэ?

-Өнгөрөгч хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэх гэж маш их чармайсан. Харамсалтай нь эрх баригч нам хаврын чуулганаар сонсголыг хийгээгүй. Тодорхой шалтгааны улмаас нүүрсний сонсголыг хойшлуулсан. Угтаа нүүрсний хэрэг тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд мэдэх эрхийнх нь хэмжээнд мэдээлэл өгөхөд сонсголын зорилго чиглэж байсан. Түүнээс хэн нэгнийг яллахгүй. Мэдээллийг олон нийтэд ил болгох гэж их чармайсан. Харамсалтай нь эрх баригч нам хөдөлсөнгүй.

Түр хороог шинэчлэн зохион байгуулж байгаа гэж сонссон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр түр хороо зохион байгуулагдаад үйл ажиллагаа нь эхлээд явж байгаа юм шиг байна лээ. Нарийн мэргэжлийн шинжээчдийг томилох анхны хурал нь болсон гэж ойлгосон.

Нүүрсний сонсголыг зохион байгуулах түр хороонд миний бие байхгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хоёр гишүүн байгаа. Би тус түр хороонд орох хүсэлтээ өгсөн ч ороогүй байна лээ.

-Таныг оруулахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна. Өнгөрөгч хавар та нүүрсний асуудалтай холбоотой нэлээд анхаарал татахуйц, нягтлахуйц мэдээлэл агуулсан ярилцлагыг манай сонинд өгч байсан?

-Түр хорооны тогтоолыг УИХ-ын дарга гаргадаг. Манай бүлгийн зүгээс дөрвөн гишүүний нэрийг өгсөн. Харамсалтай нь хоёр л гишүүн орсон байна лээ. Ер нь нүүрс тойрсон хулгайн асуудлаар тодорхой хэмжээнд бодит мэдээллүүдийг өгсөн. Эрдэнэс Таван толгойн нүүрсийг зарж, хулгайн асуудал гарч байна. Тээвэрлэлт дээр асуудал гарч байна. Оффтейк гэрээнүүдэд Монголын эрх ашгийг зөрчин хийсэн алдагдалтай олон гэрээ байна.

Тавантолгойн ордоос хоёр дахин бага ч стратегийн бүхэл бүтэн ордыг хууль эрх зүйн хувьд бус нийслэлийн мэдэлд шилжүүлэх гэсэн оролдлого бүрийг олон нийтэд ил болгож хэлсэн. Энэ нь магадгүй эрх баригчдын дургүйг хүргэсэн гэж ойлгохоор байна л даа. Учир нь эрх баригч нам олонх байна. Түр хороо ямар бүрэлдэхүүнтэй байхыг УИХ-ын дарга шийддэг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2 цаг 15 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2 цаг 15 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 3 цаг 44 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 4 цаг 12 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 4 цаг 20 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 4 цаг 29 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 57 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 5 цаг 11 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 6 цаг 45 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 54 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 7 цаг 15 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 8 цаг 5 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 8 цаг 15 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 54 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top