x

Гэрээ засчихаад төрөө зас, АН!

Ирэх даваа гаригт АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгууль болох юм байна. Үүнтэй холбогдуулан намын удирдлагууд пүрэв гаригт Төрийн ордонд мэдээлэл хийжээ. Нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийн хувьд голж гоочлоод байх юм алга л даа. Олон нийтэд төдийлөн танил биш, нийгэмд эл дол болоогүй ч гэлээ нам дотроо бол оролцоотой, зүтгэлтэй л эмэгтэйчүүд харагдаж байна. Ялангуяа насны хувьд. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан, сайд, дарга хийж явсан ахмад  үеийн бүсгүйчүүд нь халаагаа өгч, олонхи нь залуучууд өрсөлдөж байгаа юм байна. Ялангуяа АН-д шинээр элссэн, нийгмийн сүлжээнд “Элийрэгч” нэрээр алдаршсан Ц.Уянгад үүд хаалгаа нээж өгөөд, шинэ хуучин “оймс” ярилгүй өрсөлдөөнд оруулж ирсэнд талархууштай. Гэвчиг...

Гэвчиг нэг асуудал байна. Улс төрийн намын дэргэдэх энэ олон ТББ-уудыг цэгцлэх нь анхнаасаа АН-ын бодлого байсаар ирсэн. Гишүүдийн тоогоор өрсөлддөг биш, үзэл санаагаар өрсөлддөг бодлогын нам байя, улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгоё, ард иргэдээ талцуулахаа байя гэж ярьж, хэлсээр ирсэн. Гэтэл ам, ажлын зөрүү дахиад л томроод ирлээ. Аанай л нөгөө ад үзээд байдаг Ардын намаа дуурайсан нүсэр том бүтэц, аппаратын зардал чирэгдэл, эцэс төгсгөлгүй хурал хуй. Зуун жил оршин тогтчихсон хатуу бүтэцтэй, сүүлийн долоон жилд таван удаагийн сонгуульд ялалт байгуулаад, төрийн мөнгөөр сонгуульдаад сурчихсан МАН-тай ийм өрсөлдөөн явуулаад амжилтанд хүрэх үү, АН?  

Өнгөрсөн сард болсон ҮБХ-ны хурлаас АН 15 дэд дарга сонгосон, Тэргүүн дэд дарга, намын даргатайгаа нийлээд 17 толгой. Нөгөөдүүл нь ч гэж таарсан таар шуудайнууд, уул үзэлгүй байж хормой шуугаад эхэлчихсэн. “Ирэх сонгуулиар баталгаатай намын жагсаалтанд” гээд итгэчихсэн, газар гишгэхээ больчихсон нөхөд аягүй л бол сайдын суудал тэвэрчихсэн нойтон зүүдлээд хонож байгаа. Ганц “генсек”-ээ томилох гэж ҮБХ-ны хурал нь хэдэн удаа хойшилж, хэдэн сараар ухарлаа даа. Адагт нь 15 дэд дарга томилж аваад, толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрчихсөн. АН-ын түүхэнд янз бүрийн л дарга байсан. Гэхдээ генсекээ томилж чаддаггүй даргыг л арай ч нэг  үзэж байсангүй.

Уг нь бол намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох чинь намын даргын эрх мэдэл. Намын дарга нь өөрөө хөтөлж оруулж ирээд, “Энэ бол намын гал тогоог барих хүн, миний баруун гар юмаа” гэж хэлээд батлуулдаг. Атал өнөөдрийг хүртэл Л.Гантөмөр гэдэг хүн солгой гараараа нам удирдаж байна. Баруун гар нь байх болов уу гэж найдаж, хүлээж байсан С.Баярцогт нь Тэргүүн дэд дарга болж аваад намын даргаасаа, намаасаа давсан мэдэгдэл хийгээд, хувийнхаа пиарыг эхлүүлээд явчихлаа. Одоо эмэгтэйчүүдийн байгууллага нь тэргүүнээ сонгох гэж дахиад “дажин” болно.

Нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн хоёр нь Мондэ фракци,  Мондэ+Жэнко бүлгээс нэг, С.Эрдэнийн гурав, Морьтон фракциас нэг, аль ч фракцид хамааралгүй нэг нэр дэвшигч өрсөлдөж байгаа гэнэ. Тэр бүх фракциудаа хэтэвчнийх нь хэмжээгээр багтаахын тулд дахиад 10 дэд дарга гаргах биз.

Ц.Уянга жишээ нь хүйсийн ялгаварлалыг үл тэвчдэг, Эмэгтэйчүүдийн холбоо, эмэгтэй квот нэртэй “панчаан”-ыг эсэргүүцдэг, жинхэнэ барууны үзэлтэн. Гэтэл АН-д элссэн биш өнөөдөр нөгөө “панчаан”-даа багтах гээд өрсөлдөөнд ороод явж байна. Ямар ч шинэ, сайн зүйлийг хуучин саванд хийчихээр үнэ цэнэ нь үгүй болдог, үнэр ордгийн тод жишээ.

Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт өөрийнх нь нэр холбогдсон хэргийн талаарх сэтгүүлчдийн асуултад дахиад л бүдэрч харагдав. Бүдрэх бүдрэхдээ сүүлийн долоон жил АН-ын бүтээсэн бүхнийг үгүйсгэж, гишгэлж, шавар шавхайтай хутгаж ирсэн Х.Нямбаатар гэдэг хүний хаясан “шүлсэн” дээр улаан нүүрээрээ унаж байхыг харах бүр ч эмгэнэлтэй. С.Баярцогтыг шоронд хийсэн явдал нь Х.Баттулга гэдэг хүний зохион байгуулсан хэрэг бөгөөд Х.Нямбаатарын тогтоосон шударга ёс түүнийг шоронгоос сулласан юм байна гэдэг ухамсрыг сэтгүүлчдэд өгч байна. Ингээд МАН, АН-гүй нийлээд Х.Баттулга гэдэг ганцхан дайсантай болов. Тэгвэл ард түмэнд сонголт байна уу?

Яахав, АН бол МАН биш, ардчилалтай, өрсөлдөөнтэй энэ тэр гэж болно л доо. Гэхдээ намын дарга, удирдлагууд нь ядаж олон нийтийн өмнө мэдэгдэл хийхдээ ам зөрдөггүй байх хэрэгтэй. Тэртэй тэргүй Х.Баттулга гэж хэн бэ гэдгийг ард түмэн хар, цагаанаар нь мэднэ. Тэрийг ил гаргаж ярих нь намын дарга, удирдлагын хийх ажил мөн юм уу? Нам дотроо нийлээд суухаараа ханцуй дотроо тохирч, албан тушаалаа наймаалцчихаад гадагшаа гарахаараа “Хулгайчийг бариарай” гээд хашгирах чинь “ардчилсан” хэв ёс мөн үү?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • монгол (172.69.252.168)
    МАН-н гишүүдэд гэр байхгүй юм уу
    2023 оны 10 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 19 цаг 36 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 19 цаг 36 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 5 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 21 цаг 33 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 21 цаг 41 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 21 цаг 50 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 22 цаг 32 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top