x

Иргэн Т.Бадамжунай ам нээж эхэлжээ...

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппинээс эх оронд нь авчирснаас хойш таван сарын хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд цагдан хорьж асан ч сүүлд шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргаж, гадуур байцаалт авч байгаа юм. Нэгэн цагт МАН-ын албан тушаалын хуваарилалт, санхүүжилтийн захиран зарцуулалтын ерөнхий менежер явсан түүнийг яагаад хил дамнуулан авчирсан тухайд Хуулийн сайд Х.Нямбаатар ийм тайлбарыг хэлж байв.

Тэгэхдээ “Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг. Шалгалтын ажил үргэлжилж байгаа. Өөр нэг юм бас байна. Ёндоонд авсан таван сая ам.долларынхаа 1.5 саяар нь "Майдар" хотын хоёр км автозам тавьсан байгаа юм. Үүнийг "Женко"-гийн цэргүүд өөрсдөө мэдүүлсэн. Энэ хэрэг нь илрэх гээд байгаа учраас Т.Бадамжунайг авчирсанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга үнэн голоосоо эгдүүцэж, айж, балмагдаж байна гээд товчхон тайлбарлачихъя” гэж байлаа.

Сайд Х.Нямбаатарын хэлснээр албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль өгөхийг завдсан, бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэргээр прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Т.Бадамжунайгийн асуудалд “Эрдэнэт”-тэй холбоотой 6.3 сая ам.долларын гэрээнд хамаарах зүйлчлэл бас нэмэгдэнэ гэсэн үг. Сонирхолтой нь, Т.Бадамжунайд холбогдох хэргийн утасны үзүүр зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй гэдгийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Т.Аюурсайханы өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр мэдэгдсэн нь анхаарал татах шалтгаан болов.

“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, сайд асан Т.Аюурсайхан нарыг нүүрсний хэрэгт холбогдуулж прокуророос яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлснийг өдгөө хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр “Т.Бадамжунай гуай 2018 оны хавар "Эрдэнэс тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан гэдгийг хэлдэг. “Ажил сайн байгаа” гэж хэлж байсан. Хувийн зүгээс дүүгээ дэмжих талаас нь бодоорой гэж Б.Ганхуяг хэлсэн. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь билээ намайг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэж мэдүүлэг өгсөн байсан” гэдгийг Т.Аюурсайханы өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд учирлажээ.

Өмгөөлөгчийн хэлсэн, Т.Бадамжунайгийн өгсөн мэдүүлэгт дурдагдсан 2018 оны хавар гэдэг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагад ид хөдөлгөөн оруулсан үетэй таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үеийн шошготой явсан Д.Ариунболдыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын шийдвэрээр жил хүрэхгүй хугацааны дараа чөлөөлж, Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Ганхуягийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь 2018 оны хавар буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр юм. Намын дарга нь Ерөнхий сайд болдог Үндсэн дүрмээсээ зөрж, зөрчин байж УИХ-ын даргын сэнтийд сууж, Ерөнхийлөгч болох алсын хараа буюу Н.Энхбаярын “дүрэм”-ээр тоглосон ч эцэстээ Х.Баттулгад мад тавиулсан М.Энхболдын улс төрийн орон зай хараахан хумигдаагүй, спикерийн суудлын нөлөөтэй явсан цаг үе. 

М.Энхболд гэхээр Т.Бадамжунай, эсвэл Т.Бадамжунайгаар дамжиж М.Энхболдтой уулздаг шат дамжлага энэ үед байлаа. Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй Төрийн өмчийн компаниудад хийсэн их цэвэрлэгээнээс долоон сарын дараа арваннэгдүгээр сард нь МАН-ын зөрчил, зодоон савнаасаа хальж парламент дахь “65-ын бүдүүн бүлэг” нь 33, 32-оороо хуваагдсанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлэхдээ тулсан юм. Эцэст нь У.Хүрэлсүх АН-ын зарим гишүүний дэмжлэгтэйгээр суудалтайгаа үлдсэн түүхтэй.

Улмаар арванхоёрдугаар сард МАН-ын Бага хурлыг товлосон өдрөөс яг хоёр хоногийн өмнө буюу 17-нд нэгэн мэдээлэл түгсэн нь “Т.Бадамжунай УАЗ-469" автомашинаар Замын-Үүдийн боомтоор хил гарсан тухай. Тэр нь ч үнэн болж таарсан. Мань Т.Бадамжунай тэр чигээрээ явсан, таван жил эх орондоо ирээгүй. Лав л Хуулийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж Т.Бадамжунайтай холбоотой мөрийтэй тоглодог бүлэглэл таван сая ам.доллартай холбогдсон талаар Бага хурлын гишүүдийнхээ өмнө нээлттэй ярьсан удаатай. Уугуул намынх нь дотоод уур амьсгалд ийнхүү шуурга дэгдэж, УИХ дахь Бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулахаас эхэлж, М.Энхболдыг спикерээс нь буулгаснаар үргэлжилсэн У.Хүрэлсүхийн ээлжит цэвэрлэгээнд өртөөгүй үлдсэн цөөн албан тушаалтны нэг нь нүүрсний хэргээр шүүхийн өмнө очсон Б.Ганхуяг.

Угтаа бол Т.Бадамжунайгийн оролцоотойгоор эл албан тушаалд очсоных нь хувьд, М.Энхболд нартай ил цагаан зөрчилтэй явсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлэмний ирэнд хамгийн түрүүнд өртөх хүн нь Б.Ганхуяг тэргүүтэн байсан ч тэгээгүй. Анхнаас нь Т.Бадамжунайгаар дамжуулж томилуулсан нь үнэн ч Т.Аюурсайхан тэргүүтэн Төв талбайд М.Энхболдын эсрэг жагсаал зохион байгуулсан нь магадгүй Б.Ганхуягийг албан тушаалтай нь үлдээх хамгаалалт болсон байх магадлал нь өндөр. Гэхдээ л төрийн албыг наймаалцах алдарт “60 тэрбум”-ын схем гэх хэрэг бодитоор хэрэгжсэн байж болох фактыг Т.Аюурсайханы өмгөөлөгч Б.Ганхуягаар төлөөлүүлж шүүх танхимаас мэдэгдсэн нь бас нэгэн шуугиан тарьж мэдэх нь. Санаж байгаа бол М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах нэг үндэслэл нь "60 тэрбум"-ын схем байсан гэдгийг энд сануулах нь илүүц биз ээ!

С.Гандөл /uzeg.info/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 20 цаг 9 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 20 цаг 9 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 38 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 22 цаг 7 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 22 цаг 14 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 22 цаг 23 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 51 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 23 цаг 5 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top