x

Улаанбаатар, Тяньжин хотын Худалдаа, хөрөнгө оруулалтын форум боллоо

Улаанбаатар, Тяньжин хот хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын форум өнөөдөр боллоо. Форумд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн болон хоёр хотын бизнесийн салбарын төлөөллүүд оролцсон юм.

Форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Тяньжин бол Монгол Улсад хамгийн ойр орших далайд гарцтай хот бөгөөд манай улсын экспорт, импортын дийлэнх ачаа тээвэр Тяньжин боомтоор дамжин өнгөрдөг. Энэ ч утгаараа Улаанбаатар, Тяньжин хот нь олон улсын ачаа тээвэр, худалдаа, технологи, боловсрол, соёл зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой. Өнөөдрийн форумаар талууд хооронд байгуулах гэрээ, санамж бичгүүд Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй нийгэм, эдийн засгийн олон асуудлын шийдлийг хөгжүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн цаашид Улаанбаатар, Тяньжин хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгэн шинэ хуудсыг нээж, шинэ утга, агуулгаар өргөжин бэхэжнэ гэж бодож байна” хэмээв.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын Тяньжин хот анх 1992 онд ах дүү хотын харилцаа тогтоосон. Ийнхүү өнгөрсөн 2022 онд хоёр хотын хооронд найрсаг харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсны 30 жилийн ой тохиосон билээ.

Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн “Улаанбаатар, Тяньжин нь ах дүү хотын харилцаа тогтоосноос хойш зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Хойд бүсийн эдийн засгийг өргөжүүлэн, боловсруулах аж үйлдвэрлэлийг өндөр түвшинд хүргэх, оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулах, боомтын бүс нутгийн болон эдийн засгийн харилцааг өргөжүүлэх 10 зүйл бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр хотын ажил хэрэгч хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, шинэ шатанд гаргана гэж харж байна” гэв.

Форумд Тяньжин хотын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын “Бэйшин Лү чяо” корпорац, Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудын талаар танилцуулсан юм.

Мөн энэ үеэр хоёр хотын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тодруулбал, Тяньжин хотын Эко хот төслийн Удирдах хороо, Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газартай санамж бичиг байгуулав. Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсэд ухаалаг, эко хот байгуулах чиглэлээр Тяньжин хотын сайн туршлагыг судлах, санал солилцох, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 19 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 19 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 49 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 17 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 24 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 34 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 1 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 15 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 49 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 11 цаг 58 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 19 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 9 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 19 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 13 цаг 58 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top