x

МАН найман жил засаглахдаа “сахал” Д.Эрдэнэбилэгийн олж ирсэнийг хураахаас өөр ажил хийсэнгүй

МАН 2016 оноос хойш Монголыг удирдаж байна. Ерэн оноос хойш гэвэл бараг 28 жил нь Засгийн эрхийг барилаа. Эргээд харахад их, бага хувьчлалаар эхэлсэн эдийн засгийн эрх чөлөөний суурь үндэс Ардчилсан хүчнийхэн чүүтэй чаатай засаглах жилүүдэд тавигдсан байх юм. Иргэд малаа, орон сууцаа хувьчилж аван банкинд тавих барьцаатай болсон ерэн хэдэн оны үеэс. Ингэж эхэлсэн эдийн засгийн эрх чөлөөгөөр монголчууд өнгөрсөн 30 жилд ихийг хийж бүтээх, амжуулах, хөгжлийн дунд шатанд хүрчих байлаа. Гэвч өнөөдөр байж байгаа царайгаа харцгаа. МАН гэдэг ганц тахин шүтэгч намтай, тэднийгээ сонгуулиар 90 хувьтай төрд суулгасан, хариуд нь бүгд ядуу. Одоо бүр дундаж түвшний өрх гэр байтугай дундаж түвшний аж ахуйн нэгжгүй болох зам дээрээ гарлаа. МҮХАҮТ-ын судалгаагаар бүртгэлтэй байсан 40 мянган аж ахуйн нэгжийн тоо одоо 32 мянга болтлоо буурчээ. 2020 оноос хойш 8 мянган компани хаалгаа барьсан гэсэн үг. Тэднийгээ дагаж хэдэн мянган хүн, хэдэн мянган айл өрх улных болсон нь тодорхой. Амьдрал ахуй нь дээрдэж байгаа айл өрх Монголд ганц ч алга. Бүгд л Солонгос, Япон, Австрали… руу дүрвэж байна. Монгол Улсын гурван сая иргэний 1.2 сая нь хүүхэд багачууд, 500 мянга нь тэтгэврийнхэн… Хөдөлмөрлөх насны нэг сая гаруй иргэний 300 мянга нь гадагшаа хараар ажиллаж байна. Яг өнөөдөр 500 мянган хүн л Монголд хөдөлмөрлөж байгаагийн 300 мянга нь төрийн албан хаагчид. Тэгвэл энэ улсад чинь хэн хөдөлмөрлөж байгаа юм бэ. Хэн авч яваа юм бэ. Төрийн худалдан авалт 7.5 их наядад хүрлээ гэж ЗГХЭГ-ын дарга нь мэдэгдсэн. Хувийн хэвшил хаана нь ажиллаад байгаа юм.

Мань мэт шиг үргэлж тоо баримт, статистик сонирхож, нийтлэлдээ ашиглахыг зорьж суудаг сэтгүүлчдийн хувьд Монгол Улсын энэ мэт тоон үзүүлэлт, статистик мэдээллийг хараад зүрх үхэх юм байна шүү дээ. Заримдаа ч энэ бүх тоон үзүүлэлт худлаа байгаасай гэж хүртэл бодох юм.

Эрх баригч МАН сүүлийн найман жилд энэ улс орны төлөө чухам юу хийв. Нүүрс яах вэ, газраас ухаж гаргаад, хүрздэж ачаад, Хятадад аваачаад зарчихаж байгаа зүйл. Орж ирэх мөнгөөр нь амиа зогоож байгаа улс орон. Шударгаар зарж, борлуулж чадахгүй ихэнхийг нь хулгайлаад, тэр хулгайчдыг нь олж тогтоох гэж Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр “махаа зулгааж” сууна. Үр дүн нь муугүй хэдүй ч хамгийн аюултай нь төр-ард түмэн хоёрыг дайсан болгочихлоо. Өнөөдөр Монголын нийгэмд төр шиг гутамшигтай, ой гутмаар газар байхгүй болсон. Энэ бол эмгэнэл. Ээж минь өглөө цайны дээжээ өргөхдөө хамгийн түрүүнд “Төрийн минь сүлд өршөөж, хүүхдүүдийг минь…” гэж эрэмбэлэн залбирдагсан. Гайхамшигтай уламжлал, хүндэтгэл, соёл биш үү. Одоо тэгж залбирч байгаа аав ээж байна уу. Маргааш нь тодорхойгүй, маргаашдаа итгэлгүй ард түмэн болчихлоо…

Бүтэн найман жил төр барьж байгаа МАН, шулуухан хэлэхэд “сахал” хэмээх Эрдэнэбилэгийн олж цуглуулсан, хурааж хуримтлуулсан хөрөнгөтэй ноцолдохоос өөр ажлыг хийсэнгүй. “Эрдэнэтийн 49 хувийг эргүүлж авах” том акцтай энэ төр хэдэн жил ноцолдов. Монголын төр, Монгол Улсын иргэнээсээ хөрөнгийг нь булааж авах ажил шүү. Оросуудаас гэвэл их өөр хэрэг байлаа. Бодит үнэн цаг хугацааны шалгуураар нотлогддог нь үнэн юм байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Оросын мэдэлд хэвээрээ байсан бол өнөөдөр хаалгаа барих нь тодорхой байна. Яагаад гэвэл олж байгаа ашгийнхаа тодорхой хувийг ОХУ-д өгч дайныг санхүүжүүлж байна гэсэн шалтгаанаар олон улсын шахалт үзүүлж, гурав дахь хөршүүдийн дарамтан дор Эрдэнэт үйлдвэрээ хааж, эрх чөлөөт нийгэм, Ардчиллаа сонгохоос өөр аргагүйд хүрнэ. Азаар тэр нэг сахалтай нөхөр сайн муу арга хэрэглэж байгаад Монголын мэдэлд 100 хувь оруулчихаж. Үүнд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат…гэхчлэн АН-ын цөөнгүй улстөрч гайхамшигтай үүрэг гүйцэтгэжээ. Тэднийг Сүхбаатарын одонгоор шагнамаар байна.

“Сахал” Эрдэнэбилэгийн хөрөнгө ч дуусашгүй золиг бололтой. Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой… гээд алгасъя, түүний оролцоотой ипотекийн зээл нь энэ улсын барилгын салбарыг авч явжээ. Ипотекийн зээлийг зогсоолоо, барилгын салбар унаж эхлэв. Д.Эрдэнэбилэгээс бүгдийг нь хурааж авч ард түмэндээ өгнө л гэх юм. Монголд бол ард түмний өмч гэдэг нь авлигачдын мөнгөний эх үүсвэр байдгийг цэцэрлэгийн хүүхэд ч мэдэхээр болчихоод байна шүү дээ. Ард түмэнд наалдах юм юу байгаа юм бэ. Юу ч байдаггүй учраас л ерэн оноос хойш төрийн мэдлийн бүх өмчийг хувьчилж, ард иргэддээ өгсөн биз дээ. Үүний хүчинд л Монгол улс ардчилсан нийгэм, ардчилсан улс гэж дэлхийд харагдаж байна. Ардчиллын тухай ойлголт маш тодорхой шүү дээ. Эдийн засгийн эрх чөлөө, үзэл бодлын эрх чөлөө хоёрыг хэлдэг.

Энэ хоёр эрх чөлөөг л эрхэмлэн дээдэлдэг улс төрийн хүчин, улстөрчид тухайн ард түмний итгэл найдвэр, дэлхий дэх нэр хүнд байдаг юм байна. Ингэж харвал муу муухайгаараа дуудуулдаг Ардчилсан хүчний удирдагчид болох өнөө муу Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат-Үүл, бизнесмэн “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг… гээд энд нэр нь дурдагдаагүй олон хүн Монголын эдийн засгийг сэргээж, Монголд “юм” олж ирэх бодлого хэрэгжүүлж байжээ. Дубайн гэрээгүй бол өнөөдрийн Оюу толгой юу болж хувирах байсныг боддог, тунгаадаг хүмүүс эрх биш энэ улсад бий байх. Тэгвэл АНУ-д орогнож байгаа Ч.Сайханбилэг энэхүү Дубайн гэрээг байгуулсан ялд унах гээд эх орондоо ирж чадахгүй байна шүү дээ. Ийм ардчилсан улс байдаг юм уу.

Энэ мэтчилэн эргэж харах, эрүүл ухаанаар тунгааж эргэцүүлэх, зөв дүгнэлт хийх цаг эрх баригч МАН-ын тухайд болжээ. МАН-ын зүгээс Засгийн эрхэнд найм дахь жилдээ суух гэж байна. Яг үнэндээ “сахал” Д.Эрдэнэбилэгийн олж ирсэн, өөд нь татсан, эмхэлж цэгцэлсэн хөрөнгийг хураахаас өөр ямар ажлыг хийснийг сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Халзан бүргэдэйн орд” байна… Түүний 100 хувийн өмч шүү дээ…

Б.Нямаа /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүнээр сонгогдсон НИТХ-ын найман төлөөлөгчийг чөлөөлөв 2 цаг 53 мин УИХ-ын 126 гишүүн тангараг өргөж, бүрэн эрхээ эхлүүллээ 3 цаг 1 мин ЕВРО-24 хэсгийн тоглолтуудаа  дуусгав 3 цаг 52 мин Халз мэтгэлцээнд Байден ялагдав 4 цаг 41 мин Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ 5 цаг 0 мин Хамтарсан засгийн ПАЯН 5 цаг 8 мин Ле Пений  "Үндэсний эв нэгдэл" нам Францын сонгуульд яллаа 5 цаг 19 мин Илон Маск: Удаан гомдож явахад амьдрал хэтэрхий богино 5 цаг 31 мин Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км авто замыг шинэчилж байна 5 цаг 41 мин Сэлэнгэ аймагт цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ 5 цаг 47 мин УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн, мониторингийг танилцуулна 6 цаг 38 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 6 цаг 58 мин Анхдугаар чуулганыг маргааш 10.00 цагт зарлав 22 цаг 56 мин Б.Пүрэвдорж: АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ 23 цаг 4 мин Тойрогт 38.5 хувийн дэмжлэг авсан МАН тойргийн 78 суудлын 64.1 хувийг авлаа 23 цаг 22 мин Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа Өчигдөр 14 цаг 53 мин Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу даншиг наадам Өчигдөр 09 цаг 16 мин Шинэ парламентын шинэ гишүүд Уржигдар 17 цаг 47 мин Наадмын тасалбарыг маргаашаас эхэлж цахимаар худалдаална Уржигдар 17 цаг 19 мин Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км авто замын ажил ирэх долоо хоногт дуусна Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
“Багаар нь сонгоно” гэдэг нь багны цаана нуугдсан хулгайчийг... Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай... Шинэ парламентын шинэ гишүүд Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ ЕВРО-24 хэсгийн тоглолтуудаа  дуусгав Хамтарсан засгийн ПАЯН Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл ... Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ Багануур дэд станцын дэргэд батарей хуримтлуурын станц барин... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гар... Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүдээ нээлээ Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуу... Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай...
Top