x

М.Чимэддорж: Хөдөлмөрлөсөн нь чинээлэг амьдардаг нийгэм байгуулахыг зорьж байна

АН-ын УТЗ-ийн гишүүн, Үндэсний баялгий н сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.

–УИХ дахь АН–ын бүлэг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж, өргөн барихад бэлэн болсон гэл үү. Хуулийн төсөлд ямар шинэлэг зохицуулалтуудыг тусгасан бэ?

-Ардчилсан нам Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх цогц бодлогын хүрээнд “Тусгаар тогтнол” гэсэн тодотголт о й г о о р боловсруулсан. Хуулийн үзэл санаа нь авлигын үүр уурхай болсон сангуудыг цэгцлэхээс гадна урт хугацааны хөгжлийн баталгаа бий болгох, уул уурхай, ашигт малтмалын салбарын реформ, эдийн засгийн бодлогын салшгүй хэсэг гэж авч үзсэн.

-Уул уурхайн баялгаа зөв ашиглах, удирдах, ил тод болгох асуудлыг цогцоор нь шийднэ гэж байна. Ямар шийдэл байна вэ?

-Юуны өмнө газрын хэвлий дэх баялагт төрийн нэрээр нам эзэн суучихдаг, уул уурхайн салбарын орлогыг авлигын уут болгодог байдлыг таслан зогсоох шаардлагатай. Хуулийн төсөл ч үүнд чиглэгдэж байгаа. Өнөөдрийн төрийн өмчит гэгддэг ч үнэн хэрэгтээ намын өмч болчихсон шүү дээ. Ийм компаниудыг олон нийтийн болгох замаар бизнесийн зарчмаараа ажилладаг, ашиг алдагдлаа дэнсэлж шийдвэр гаргадаг байгууллага болгон өөрчлөх реформын шинжтэй бодлогод үндэслэж байгаа. Ардчилсан намын үзэл баримтлал ч тэр. Төр бизнес хийх биш нийгэм эдийн засгийн зөв бодлогодоо төвлөрөх ёстой. Ингэж байж бид авлигаас сална. Өнөөдрийн хамгийн том хулгай, нүүрсний хулгай хаанаас гарав. Төрийн өмчтэй “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” компаниудын охин компаниудаас гарч байна. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр ч эрх баригчдын халаасыг түнтийлгэдэг хэрэгсэл болсон.

-Баялгийн сан улс төр, эрх баригчдын нөлөөллөөс яаж ангид байлгах юм бэ?

–Баялгийн санд хуримтлагдсан хөрөнгийг ирээдүйн өв сан, төсвийн тогтворжуулалтын сан, хүртээмжтэй өсөлтийн сан гэсэн гурван бүрэлдэхүүн сантай байхаар зохицуулсан. Тогтвортой хөгжлийн суурь зарчим нь өнөө үеийнхний хөгжлийн замнал нь ирээдүй үеийнхээ хэрэгцээгээ хангах чадамжид сөргөөр нөлөөлөхгүй байх явдал юм. Үүнийг Монгол хөрсөнд буулгавал өнөөдөр газрын хэвлийг хөндөж байгаа эксваторын шанага болгоны тодорхой хэсэг нь ирээдүй үеийнхэнд зарцуулагдах ёстой шүү гэсэн үг юм. Тиймээс ирээдүйн өв сан бол маш чухал сан. Ардчилсан нам ирээдүйн өв санг санаачлан хуримтлал үүсгэж ирсэн. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид ирээдүйн өв сангийн хуулийг өөрчилж халамж болгоод тараачихлаа. Ардчилсан нам хойч үеийнхээ боломжийг хулгайлахгүй учраас энэ сангаа бэхжүүлэх саналыг дэвшүүлж байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын сан нь макро эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Эрдэс баялгийн салбар бол үнийн хэлбэлзэлд өртдөг эрсдэл өндөртэй салбар. Бараа үйлчилгээний зах зээлд гарсан эрэлтийн өчүүхэн жижиг өөрчлөлт түүхий эдийн зах зээлд цунами болж уламжлагддаг. Үүнийг ухаардаггүй, мэдсэн ч үл тоодгийн гайгаар өнөөдөр бид өрийн дарамтанд орчихоод сууж байна. Зүй нь үнэ өссөн үед хуримтлуулаад огцом буурсан үед эдийн засгаа тэтгэх чадавхтай байх ёстой юм. Гэхдээ энэ бол улстөрчдийн хүслийг биелүүлдэг, төсвийн цоорхой нөхдөг хэрэгсэл биш. Үүнийг хамгаалсан зохицуулалтууд суусан.

Ирээдүйн өв сангаас тодорхой хугацаанд нийгмийн даатгалын сангийн төрөөс төлөх ёстой боловч хуритлагдсан өрийг санхүүжүүлэх замаар нийгмийн даатгалын санг бие даан ажиллах боломжтой болгохыг зорьсон зохицуулалтыг хуулийн төсөлд суулгасан. Манай НДС бол хоосон, алдагдалтай, цаашид алдагдлыг нь төсөв дийлэхээргүй хэмжээнд ирсэн. Өнөөдөр НДШ төлж байгаа иргэдийн мөнгө өчигдөр шимтгэлээ төлчихсөн хүмүүсийн тэтгэврийг төлж дийлэхгүй болсон. Гэтэл өнөөдөр шимтгэл төлсөн хүний мөнгө ирээдүйнх нь баталгаа болж байх ёстой. Үүнийг засч залруулах нь бидний үеийнхний хамгийн том сорилт болчихоод байгаа.

-Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг ард түмэн хэрхэн хүртэх вэ. Том зургаараа эдийн засагтаа ямар ач холбогдолтой байх вэ?

-Баялгийн сангаас иргэд шууд болон дам өгөөж хүртэнэ. Шууд өгөөж нь өнөөгийн төрийн өмчит компаниудыг нээлттэй болгохдоо тогтмол өгөөж авдаг давуу эрхтэй хувьцаатай болгохоор зохицуулсан. Давуу эрхтэй хувьцааны ногдол ашиг нь хүртээмжтэй өсөлтийн санд төвлөрч шууд иргэдийн дансанд очдог байх зарчмыг баримталж байгаа. АН бол нийгмийн халамжийг нэмдэг нам биш. Нөгөө талаас уул уурхайн баялгийн хуваарилалт нь улстөрчдийн шийддэг зүйл биш. Энэ бол Монголын ард түмний баялаг. Баялгийн тодорхой хэсэг нь өнөө үеийнхэнд ногдож байх ёстой. Тиймээс давуу эрхийн хувьцааны ногдол ашиг бол эзэндээ очиж байгаа өгөөж нь энд төр оролцохгүй байх ёстой. Баялгийн сангийн дам өгөөж нь нийт эдийн засгийн тогтвортой, баталгаатай байдал юм. Баялгийн сангийн хуримтлал нэмэгдэхийн хэрээр манай улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. Баялгийн сангийн хөрөнгө нь дэлхийн зах зээлийн өсөлтөөс өгөөж авдаг болно. Ингэснээр манай зээлжих зэрэглэл сайжирна, хөрөнгө оруулалт хямдарна. Энэ бол бизнес цэцэглэх эдийн засгийн суурь нөхцөлийг, орчныг бүрдүүлж байна гэсэн үг.

-Норвегийн үндэсний баялгийн сангийн зохицуулалт дэлхийн хамгийн сайн жишиг гэгддэг. Тэгэхээр манай улсын хувьд сангийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих ёстой вэ. Үүнийг яаж хуульчилж байгаа вэ?

-Хуулийн төсөл боловсруулах шатанд өндөр мэдлэг, туршлагатай, санхүү, эдийн засгийн салбарт мэргэшсэн мэргэжилтнүүд оролцсон. Дэлхийн олон сангийн дотоод засаглал, ашигт ажиллагааны талаар судалсан. Мэдээж сан бүрт өөрийн онцлог байна. Бид эдгээр сангуудаас хамгийн сайн туршлага, тогтвортой ажиллаж байгаа зарчмуудыг нь нутагшуулахыг эрмэлзсэн. Юуны өмнө сангийн хөрөнгийг захиран зарцуулах, хөрөнгө оруулах шийдвэрийг улс төрөөс ангид байх нөхцлүүдийг хуульд оруулсан. Түүнчлэн сангийн удирдлага, бүтэц зохион байгуулалтын хувьд ч бие даасан мэргэжлийн шийдвэр гаргах шаардлагыг тусгасан. Хэрэв ингэж чадахгүй бол улстөрчдийн гарын салаагаар урсдаг цоорхой шанага л болно.

–Ингэхэд баялгийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээхдээ халамжийн бодлогоос яаж ялгаатай байлгах вэ?

-Түүхий эдийн үнийн өсөлтийн үед халамжаа тэлчихээд, үнэ унахаар төсвийн алдагдал, өрөнд ордог чөтгөрийн тойргоос гарах үндсэн арга зам бол төсвийн зардлыг хумих, ажлын байрыг урамшуулах юм. Та бид чөлөөт нийгэмд, хүн өөрийнхөө гараар өөрийнхөө амьдралыг босгодог, өрсөлддөг, хөдөлмөрлөсөн нь чинээлэг амьдардаг нийгмийг байгуулахыг зорьж байна. Гэтэл коммунизмын уриа дуудлага цангинаж, халамж амлаж төрийн эрхийг аваад өөрсдийгөө гахай илүү тэгш эрхтэй гэж зарлаж явдаг авлигачдыг дээрээ залаад амьдарцгааж байна. Үнэнтэй нүүр тулах цаг болсон. Хөдөлмөрийн чадвартай, ажиллах хүсэл сонирхолтой хүн ажлаа хийгээд сайхан амьдардаг нийгмийнхээ төлөө хамт явцгаая. Уул уурхайн орлогоо халамжид биш боловсрл, эрүүл мэнддээ зарцуулдаг байя л гэсэн санаа.

-Танай намын боловсруулсан хуулийн төсөлтэй зэрэгцээд Засгийн газрын боловсруулсан Үндэсний баялгийн сангийн хуулийг энэ намрын чуулганд оруулж ирнэ. Хоёр тусдаа хууль хэлэлцэж таарах нь. АН-ын бүлгийн боловсруулсан хууль зарчмын хувьд юугаараа онцлог вэ?

-Эрх баригч МАН бүхнийг төрд авна, чөлөөт зах зээл байхгүй гэсээр өнөөг хүрсэн. Төрийн компаниудыг улам олон болгосон. Одоо 95 хувь нь алдагдалтай ажиллаж байна. Харин эрх баригч намын бага хурлын гишүүд төрийн өмчит компаниудын эзэн болчихсон, зарим нь авлигын хэрэгт шалгагдаж, зарим нь шалгагдах ээлжээ хүлээгээд сууцгааж байна. Харамсалтай нь та бид хоёрын ярилцаж байгаа энэ үед ч хэзээ нэг өдөр шалгагдах оффтейк гэрээний нөхцөлөө өвөр зуураа тохиролцоод сууцгааж байна. АН-ын бүлэг зуны сард амралгүй ажиллаж хуулийн төсөл боловсруулахтай зэрэгцээд эрх баригчид бас төсөл бэлтгэж байгаа зураг хөрөг олон нийтийн сүлжээнд тавьцгааж байна. Бололгүй яахав, хамтраад эрдэс баялгийн салбартаа реформ хийгээд, баялгийн сангаа улс төрөөс ангид болгоод явцгаавал дэмжээд, хамтраад явмаар. Харамсалтай нь эрх баригчид нэг талаас АН-ын реформын санааг бүдгэрүүлэх гэсэн явцуу улс төр. Нөгөө талаас баялгийн сан нэрийн дор 2024 оны сонгуулиар мөнгө тараах гэсэн хорон бодлого гаргаж байна. АН хуулийн төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргэсэн, хэлэлцүүлэг идэвхитэй өрнөж байна. Ойрын хугацаанд иргэний нийгмийн байгууллагууд, намын бодлогын байгууллагуудаар хэлэлцүүлэг зохион байгуулаад УИХ-д өргөн барина. Тэр үед нь ялгаа, зөрүү нь харагдах биз. Өнөөдрийг хүртэл миний авсан мэдээллээр бол үзэл баримтлалын хувьд зөрүүтэй хоёр хуулийн төсөл болох болов уу.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 15 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 15 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 45 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 13 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 20 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 30 мин 1968 оны Чехословакийн хавар 9 цаг 57 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 11 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 45 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 11 цаг 54 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 15 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 5 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 15 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 13 цаг 54 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top