x

Ядуурлыг арилгах хатуу үүрэг НҮБ-аас авчихсан айл шүү дээ, бид

Ирэх даваа гаригт буюу 9 дүгээр сарын 18-нд НҮБ-д Тогтвортой хөгжлийн дэлхийн дээд хэмжээний уулзалт эхэлнэ. 2015 онд НҮБ-д зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэл хэрэгжүүлэхДэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөр баталсан. Манай улсын хувьд 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг олон улсын хамтын нийгэмлэг үнэлж дүгнээд 17 том зорилгын 15 нь хэрэгжсэн буюу хэрэгжиж байгаа (өлсгөлөнг арилгана гэх мэт нь бол манайхаас дэндүү холуур сонсогдож байна), зорилгуудын 14 дүгээрх нь буюу далай тэнгисийн нөөц хамгаалах гэдэг нь манай улсад хамаарахгүй, харин ганц нь хэрэгжилт сулхан байгаа гэсэн үнэлгээ өгчээ. 

Манай улсын хөгжлийн нэн тэргүүний асуудал юу вэ гэдэгт тэр ганцыг заагаад өгчихжээ гэсэн үг. Тэр ганц бол эхнийх нь зорилго, хамгийн амин чухал нь. Миний улиг болтол байнга бичдэг ярьдаг үглэдэг сэдэв. Одоо ч хэд хэдэн санаа оноогоо бичнэ. Энэ бол хүн төрөлхтөнд хандуулан дэлхийн хамтын нийгэмлэгээс анхааруулж, хугацаатай даалгавар болгож өгсөн (тулгасан) ядуурлыг устгах зорилго! Тиймдээ ч хамгийн эхэнд бичээтэй байна. “Goal 1 – NO POVERTY” гэсэн нэгдүгээр том зорилго ажээ! 

Манайхан устгах, арилгах гэж хоёр янзаар хөрвүүлсэн, би арилгах гэдэг нь зөв гэж үзлээ. Тэгэхдээ устгана гэдэг нь ч зөв. Дайснаа устгадаг. Хортон шавьжийг устгадаг. Манай гол дайсан бол нийгмийн салбарт ядуурал, ажил хийхийг хүсэхгүй байх явдал, эрүүл мэндээ хэргээр хорлодог–улны иргэдийн архидалт, мөнгөний төлөө эрүүл саруул биеэ золих, бүр нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй болсон увайгүйтэл гээд жагсаая.

“Goal 1 – NO POVERTY” зорилгын хэрэгжилт Монголд хангалтгүй байгаа гэсэн дүгнэлт (нэг ёсны сануулга) юуг илтгэнэ вэ? Манай төр-засгаас ядуурлыг 2030 он гэхэд 15 хувьд хүргэх тухай шийдвэр гаргаад мөрдөж байна. Чилийсэн 7 жилийн дараа ядуурал насанд хүрсэн, ажлын чадвартай хүн амынхаа 15 хувьд байна гэсэн шахуу, тулгуу зорилт бидний өмнө зогсож байна.

Энэ тухай би өөрийн эсэргүү байр сууриа илэрхийлье. Хүлцэн хүлээн авна уу. Энд улс төрийн өнгө аяс, хулгай луйвар, шударга бус явдлын тухай өгүүлэх гээгүй, хэн нэгэн улс төрч, олигархийг нэр заах гээгүй, олон шалтаг тоочих гээгүй, ердөө л хувь судлаач-нийтлэлчийн байр сууриа МОНГОЛ ХҮН тань руу хандуулж илэрхийлнэ.

Зорилт 1.1. Өдөрт 1.25 ам.доллараас бага орлоготой гэж одоогоор тооцогдож буй хүмүүсийн туйлын ядуурлыг 2030 он гэхэд арилгах гэжээ. 

Энэ зорилт дэлхий нийтэд, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад бүхэлд нь хамааруулж хэлэгдсэн. Монгол ч бас тэдний нэг учраас хамаатай. Гэхдээ ажил хийж ам тосдох асар их боломж Монголын нийгэмд бялхан байна гэдгийг НҮБ олж хараагүй, олж харах нь үүрэг нь биш, тэр бол монголчуудын өвөр хоорондын хүн харилцааны сэдэв гэж би үздэг. Яг 1.25 ам.доллар гэдгээр би тооцох гээгүй. Энэ байтугай мөнгө олгох цагийн, өдрийн, түр, байнгын ажлын байрууд лав нийслэл хотод маш их байна. Бялхаж байна. Хаа л бол хаана, ийм тийм ажилд авна гэсэн зар. “Өдөрт 120 мянган төгрөг төлье. Барилга дээр ирж ажиллаач” гэсэн зар ч явж байх шиг. Хүн тоож очдоггүй ээ. МОНГОЛ ХҮН тоож очдоггүй ээ!

Зорилт 1.2. 2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувийн жинг наад зах нь хоёр дахин бууруулах гэжээ.

Иймдээ тулчихсан эр, эм том хүн, хүүхэд Монголд байхгүй гэж би боддог. Санаатайгаар бий болгоогүй, төр нь ард иргэдээ ядууруулах бодлого хэргээр явуулаагүй. Хот суурины хэт төвлөрөл, хөдөөгийн эзэнгүйжүүлэлт, хот дахь нийгмийн бухимдал, нийгмийн асуудал бол НҮБ-д тайлагнаад, дэлхийд зарлаад байхааргүй дотоодын асуудал юм. Дотоод бодлогын гэе дээ. Төрийн гол буруу нь 1990 оноос хойш иргэдээ хэт дур зоргоор нь байлгасны гай гэж би үздэг. Хэт дур зоргоор нь байлгасны гайгаар насанд хүрсэн, бараг бүгд эрүүл саруул, ажил хийх чадвартай 30%-иа ядуу гээд хүн амдаа тулгачихсан.

Зорилт 1.3. Үндэсний онцлогт тохирсон нийгэм хамгааллын тогтолцоо, бүх хүнд зориулсан нийгэм хамгааллын арга хэмжээ, түүний дотор нийгэм хамгааллын үндсэн үйлчилгээг нэвтрүүлж, түүнд ядуу, эмзэг бүлгийн дийлэнх хэсгийг 2030 он гэхэд хамруулах гэжээ.

Нийгмийн хамгаалал гэсэн хэт том асуудлыг дэвшүүлжээ. Хөгжиж буй ядуу, буурай орнуудад чухал нь чухал л даа. Гэхдээ Монголд тийм чухлаар тавигдсан уу? Би үгүй гэдэг дээрээ хатуу зогсдог. Угаасаа Монголын нийгэм тэр чигтээ халамжийн нийгэм юм. Популизм нь юу бүтээдэг вэ? Эдийн засаг, мөнгө бүтээхээсээ илүүтэй халамжийг хэтэртэл нь бүтээдэг. 

Бас “нүүдлийн соёл иргэншил” гэдэгт нь тэр чигтээ халамжийн соёл, дадал шингээстэй. Монголд ажил хийхгүйгээр хичнээн ч жил гэдэс цатгалан явах хувь тавилантай юм. Үүнийг НҮБ-д тайлагнан, дэлхийд тайлбарлах шаардлага огтоос үгүй. Хоёр феномена 1990-ээд оноос хойш харагдсан: 1. Ажилгүй, орлогогүй гээд турж үхсэн нэг ч монгол хүн 30 гаруй жилд гарч ирээгүй; 2. Ажлын байртай болгож өг, ажлын байрны төлөө, хөдөлмөрлөх эрхээ эдлэе гэсэн ганц ч улс төрийн акц, тэмцэл, хөдөлгөөн 30 гаруй жил Монголд өрнөөгүй. Үүнийг ямар НҮБ-д тайлагналтай биш. Тийм үү?

Цаашаа олон зорилт ярайж байна. “Зорилт 1.a. Ядуурлын бүх хэлбэрийн арилгах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, урьдаас тодорхой арга хэрэгслээр хангах үүднээс хөгжлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар төрөл бүрийн эх үүсвэрээс хөрөнгө мөнгийг үлэмж хэмжээгээр бүрдүүлэх” гээд нуршсан зүйл бичээтэй байна. 

Ядуурлын бүх хэлбэрийг арилгах гэж юуг хэлнэв. Энэтхэгт, Бангладешт бол ойлгогдож байна. Монголд би л лав ойлгохгүй толгой эргээстэй хэвээр байна. Угаасаа нийгмийн харилцаа нь “Монголд ажил хийхгүйгээр хичнээн ч жил гэдэс цатгалан явах хувь тавилантай” болгочихсон юм бол ядуурлын бүх хэлбэр нь хувь хүн, гэр бүлээсээ шалтгаалаад ямраар ч байж болохоор. Тэр нь нийгэм-улс төр, олон улсаас үл шалтгаалан билэг танхай, зоргоороо МОНГОЛ ХҮН-ий өөрийнх нь хувь төөргөөр нөхцөлдөнө.

Монголд улс төр нь бүтэлгүйтээд, эсвэл иргэний дайн, угсаатан шашны мөргөлдөөн, байгалийн гэнэтийн аймшигт гамшиг дайраад, гадны зориудын хорлон сүйтгэлээс шалтгаалаад үй олноороо ядуурчихсан зүйл огтоос байхгүй. Байж ч ирээгүй. Ердөө хоёр л шалтгаантай. Тэр нь МОНГОЛ ХҮН-ээс өөрөөс нь шалтгаалдаг: 1) Зоргоороо амьдрахыг хүсдэг, хэнд ч захирагдахгүй байхыг үхэн хатан хүсдэг монгол хүний чанар; 2) Ажлын ямар ч байранд тэнцэхгүй болтлоо өөрөө өөрийгөө доош хийгээд цайчихсан бас нэг чанар байна.

Улс төрд ганцхан л буруу бий. Ажил хийлгэж, амьдралыг нь өөд татуулах, ядуурлаас нь гаргах зөв оновчтой механизм байдаггүй. Бодлого бол бий. Уриалга нь бүр хэтэрчихсэн. Тэр нь уран сайханжаад цаашаа явж өгсөн. Гэтэл МОНГОЛ ХҮН нь гөлийчихөөд тоодоггүй, ядуурчихаад хэнэггүй гөжөөд суугаад байдаг. Улс төрчидтэйгээ барьцчихдаг. Энэхүү зохисгүй үйлдлээ 2030 онд 15%-д хүргэхүү? Миний бодоход их тоо байна. Бүр 5%, 3% хүргэсэн ч төр төмөр нүүрээ гаргаж болох нөөц бололцоо, хүч, мөнгө бий. Төрд зориг л алга!

Өнгөрсөн 30 гаруй жилд ядуурал ямагт 30%-ийн наана цаана явлаа. Төр нь 29%, 27% дээр буулгаснаа том ололт гэж үзэж байх шиг. Гуйж аргадсаар, халамжилсаар байгаад ганц хоёрхон хувиар буулгадаг. Гэхдээ ядуурал баттай үлдчихдэг учраас ямар ч сайхан ажил үйлс бүтээсэн Төр нь муу нэртэйгээрээ үлддэг нь Монголын феномена, парадокс юм. 

Миний номын садан доктор М.Найданхүү ингэж бичжээ:

-Вьетнам улс АНУ-д 140 орчим тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлогч улс болжээ. Хагас зуун жилийн өмнө хоорондоо байлдаж байсан орнууд эдийн засгийн ийм том дэвшил хийж чаджээ. Нэгэн жарны өмнө вьетнам хүмүүс дэлхийн хамгийн улны үндэстэн байлаа. Бид яагаад дутаад байнаа? Бид Вьетнам улсаас хүн амын хувьд 30 дахин цөөн. Газар нутгийн хувьд дэлхийд 18-д ордог. 70 гаран сая малтай, 110 сая га бэлчээртэй, 1.3 сая га тариалангийн талбайтай. Гол ус, ой модны нөөцтэй орон. Төрөөс нэг сая хүрэхгүй иргэдийнхээ цалин, тэтгэврийг 1000 ам.долларт хүргэх л реформ хэрэгтэй. Эдийн засгаа 20-30 тэрбум ам.долларт хүргэж тэлэх бодлого бий болгоё. Бидэнд сэхээрэл, ухаарал хэрэгтэй байна. Баян байж ядуу амьдардаг бодлогоосоо зоригтой салъя гэжээ.

Ухаарал, сэхээрэл гэдэг дээр би санал нэг байна. Нэмээд зоргоороо ядуурахыг нь гэмт хэрэгт тооцох Төрийн хатуу бодлого хэрэгтэй гэчих үү? Чилийсэн 7 жилийн дараа ядуурал нь насанд хүрсэн, ажлын чадвартай хүн амынхаа 15 хувьд байна гэсэн шахуу, тулгуу зорилтыг гуйж аргадаж, халамжилж буулгана гэвэл хэзээ ч бүтэхгүй. Аргадаж биш албадаж хүчээр буулгах хэрэгтэй. 

Та санал нэг байна уу? Таны бодол?

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 19 цаг 51 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 19 цаг 51 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 20 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 21 цаг 48 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 21 цаг 56 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 22 цаг 5 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 33 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 22 цаг 47 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top