x

“Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

Монголбанкнаас санаачлан Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), банкнуудын төлөөлөлтэй хамтран бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд тулгарч байгаа асуудлын талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдвийн хүрээнд хамтарсан уулзалтыг өчигдөр /2023.09.14/ зохион байгуулав.

Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал болон албаны бусад төлөөлөл оролцож, бизнес эрхлэгчдэд цахим худалдаа буюу e-commerce ялангуяа гадаадад борлуулалт хийж төлбөр тооцоо хүлээн авахад тулгарч байгаа хүндрэл, шийдвэл зохих асуудлын талаар талуудын байр суурийг хэлэлцэж, харилцан санал солилцов. Уулзалтын эхэнд Монголбанкны зүгээс энэ төрлийн үйл ажиллагааг нэвтрүүлэхэд шаардлагатай судалгаа, хамтын ажиллагаа, хийж гүйцэтгэсэн ажил, одоогийн нөхцөл байдлын талаар танилцуулж, оролцогч талуудыг мэдээллээр хангав.

Монголбанкнаас хийсэн судалгаагаар “VISA” Олон улсын картын байгууллагын сүлжээгээр манай улсын нэр бүхий томоохон аж ахуйн нэгжүүд Олон улсын төлбөр, тооцоо  хүлээн авдаг ч энэ үйлчилгээг авахад өөрийн цахим хуудастай байх, урьдчилж барьцаа төлбөр байршуулах гэх зэрэг технологийн болоод санхүүгийн өндөр шалгууртай байгаа нь зарим талаар иргэдэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байдаг. Тиймээс Монголбанкны зүгээс Paypal, Stripe, Amazon pay, Skrill, 2checkout зэрэг байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах албан хүсэлтээ илэрхийлээд байгаа. Гэвч эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, судалгаа хийхэд манай улсын цахим худалдааны зах зээлийн эргэлт бага, хэн ямар бараа, бүтээгдэхүүн борлуулах, ямар хэмжээний орлого олох талаар тодорхой мэдээлэл байхгүй, энэ төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхэд дэд бүтцийн зардал өндөр зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байна.

Банкнуудын тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаадаас бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлбөрийг төлөх, төлбөр хүлээн авах олон суваг бүхий дэд бүтцийг бий болгож, өнөөдрийн байдлаар Олон улсын цахим худалдааны төлбөрийн гарах урсгал ямар нэгэн саадгүйгээр дамжиж байна. Харин бизнес эрхлэгчдийн хүрээнд гадаадад бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ зарж, борлуулсан орлогоо хүлээн авах суваг хараахан сайн хөгжөөгүй байгаагын улмаас төлбөр тооцоогоо түргэн шуурхай, зардал багатай хүлээн авах боломж харьцангуй хязгаарлагдмал байна. Тиймээс банкнууд өөрийн банкны цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой програм хангамжийн шийдэл, шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ давуу тал, онцлогийн талаар мэдээлэл хүргэж, энэ төрлийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад ямар боломж байгаа талаар товч танилцууллаа. Уулзалтад оролцогч бусад байгууллагуудын төлөөлөл ч мөн адил гадаадад борлуулалт хийж, төлбөр тооцоо хүлээн авахад өөрсдийн ашигладаг суваг, туршлагаасаа хуваалцсаны дээр тодорхой шийдлүүдийг ч санал болгов.  

Тиймээс уулзалтын төгсгөлд өнөөгийн тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг нааштайгаар шийдвэрлэх ямар гарц, боломж байгааг талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулан судалж тодорхойлох, улмаар энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэд, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг нэгтэн тодорхой шийдлийг ЦХХХЯ, Монголбанкаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт болон бусад шийдвэр гаргагч нарт уламжлахаар тогтов гэж Монголбанкнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 11 цаг 52 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 11 цаг 52 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 13 цаг 22 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 13 цаг 50 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 13 цаг 57 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 14 цаг 7 мин 1968 оны Чехословакийн хавар 14 цаг 34 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 14 цаг 48 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 16 цаг 22 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 16 цаг 31 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 16 цаг 52 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 17 цаг 42 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 17 цаг 52 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 31 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top