x

ДЭЗФ-2023: Ложистикийн шинэ чиглэлүүд нь Азийн орнуудын эдийн засагт дам нөлөөтэй

ОХУ-ын Владивосток хотноо энэ өдрүүдэд зохиогдож буй Дорнын Эдийн засгийн форумын (ДЭЗФ) хэлэлцүүлгийн нэг гол сэдэв нь ложистик болж байна. Энэ сэдэвт “Ложистикийн өөрчлөлт” гэсэн тусгай хуралдааныг зориулаад байна.

Дэлхийн эдийн засгийн хямрал явагдаж буй энэ үед бүхэл бүтэн бүс нутгуудын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж эхэлнэ гэдэгтэй бараг бүх шинжээч санал нийлж байна. Ийм нөхцөлд бүс нутгуудын ложистикийн коридорын сайжруулалт, хөгжүүлэлтын асуудал онцгой анхаарал татаж байна.

Владивостокийн Эдийн засгийн форумд Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож байгаа нь ч үүнтэй холбоотой.

Өнгөрсөн 2022 онтой харьцуулахад энэ онд Монголын дотоодын ачаа тээврийн хэмжээ 26%, транзит тээврийн хэмжээ 50% нэмэгджээ. Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдэгдсэнээр энэ 2023 онд ачаа тээврийн хэмжээ 36 сая тоннд хүрэхээр байгаа юм.

Монгол-Оросын хамтарсан тээвэр ложистикийн хэд хэдэн төсөл байгаагийн зарим нь бэлтгэлийн шатанд, зарим нь хэрэгжиж эхлээд байна.

Тухайлбал, Монгол-Оросын хамтарсан “Богдхан төмөр зам” төсөл боловсруулалтын шатанд байгаа бол Сайншанд-Зүүнбаян, Эрээцав-Чойбалсан хоорондын автозамын төсөл, мөн Соловьевск-Эрээнцав, Наушки-Сүхбаатар чиглэлийн хилийн боомтын нэвтрэлтийг сайжруулах төслүүд хэрэгжиж байна.

ОХУ ч мөн адил дотооддоо ложистикийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.

Москва хотын Бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах байгууллагын Ачаа тээврийн хөгжил, муж хоорондын тээврийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Екатерина Еремина ДЭЗФ-2023-ын үеэр хэлсэн үгэндээ “Шинэ цагийн ложистикийг түүхэн богино хугацаанд шинээр бүрдүүлж чадлаа. Оросын зах зээлд хэдэн 10 жилийн турш ашиглаж байсан ложистикийн олон улсын гинжин хэлхээ бүрэн өөрчлөгдлөө. Байнгын тогтвортой ажиллагаатай тээвэр ложистик, транзит тээврийн хэлхээг богино хугацаанд бий болголоо” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Төрийн Думын спикерийн хэлснээр ОХУ-ын дэд бүтцийн магистралийг 2030 он хүртэл сайжруулах, өргөжүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төлөвлөгөөнд тээврийн болон эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх бүхий л төслүүдийг тусгажээ. Эдгээр төсөл хэрэгжсэнээр “Запад-Восток” (“Баруун-Дорно”) болон “Север-Юг” (“Умард-Өмнөд”) гэсэн төмөр зам, агаарын зам, далайн болон гол мөрний усан зам, автозамын тээврийн коридор бий болох төдийгүй эдгээр дэд бүтцийн сүлжээ эрчим хүчний найдвартай хангамжтай болох юм. Ингэснээр ОХУ-ын газар нутаг дахь эдийн засгийн уялдаа холбоо сайжирч, ачаа тээврийн эргэлт нэмэгдэнэ.

Өнгөрсөн 2023 онд Монгол-Оросын худалдааны эргэлт 40 гаруй хувиар нэмэгдэж 2,6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ 2023 онд 3 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Монгол, Оросын дотоод дахь ложистикийн хөгжлийн бодлогын хэрэгжилт, ложистикийн хамтарсан төслүүд нь хоёр улсын хоорондох худалдааны эргэлтийг улам нэмэгдүүлэх боломжийг олгоно.

С.ПАЛАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 11 цаг 32 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 11 цаг 32 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 13 цаг 2 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 13 цаг 30 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 13 цаг 37 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 13 цаг 47 мин 1968 оны Чехословакийн хавар 14 цаг 14 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 14 цаг 28 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 16 цаг 2 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 16 цаг 11 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 16 цаг 32 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 17 цаг 22 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 17 цаг 32 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 11 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top