x

“Менторшип-2023” хөтөлбөрт хамрагдах байгууллагууд тодорлоо

Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Менторшип-2023” хөтөлбөрт хамрагдах байгууллагууд амжилттай тодорлоо. Энэ жилийн хөтөлбөрт анкетаа ирүүлсэн нийт байгууллага дундаас “Чингүүнбат” ХХК, “Топ Степ” ХХК, “Соёмбот Оргил” ХХК, “Абигэйл” ХХК, “Ээлтэй Ертөнц” ТББ, “Эдем” ХХК нь бизнесийн алсын хараа, байгууллагын үйл ажиллагаа, удирдлагын арга барил зэргээрээ онцгойрон хөтөлбөрт хамрагдахаар сонгогдлоо.

Харин өнөөдөр ерөнхий зохион байгуулагч Голомт банк, хамтран зохион байгуулагч “Мотивейшн Хэлхээ” ХХК болон шалгарсан байгууллагын төлөөллүүд гурван талт гэрээг үзэглэснээр хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах үйл ажиллагаа ийнхүү албан ёсоор эхэлж байна. Хамтран ажиллах гэрээнд Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал А.Ганчимэг, “Мотивейшн Хэлхээ” ХХК-ийн захирал Э.Болор-Эрдэнэ болон оролцогч байгууллагуудын удирдлагууд гарын үсэг зурж баталгаажууллаа.

“Менторшип-2023” хөтөлбөрийн хүрээнд Голомт банк болон Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагч, удирдлагууд хөтөлбөрт хамрагдаж буй жижиг, дунд бизнесүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцаж, “Мотивейшн Хэлхээ” ХХК-ийн зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд байгууллагын үр дүнгийн стратеги менежментийг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн сургалтуудыг явуулахаас гадна шаардлагатай тохиолдолд банкны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг богино хугацаанд, оновчтой хөгжүүлэхийг зорин төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

“Менторшип-2023” хөтөлбөрт шалгарсан нийт байгууллагууддаа баяр хүргэж, хамтын ажиллагаанд амжилт хүсье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 11 цаг 34 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 11 цаг 34 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 13 цаг 3 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 13 цаг 31 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 13 цаг 39 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 13 цаг 48 мин 1968 оны Чехословакийн хавар 14 цаг 16 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 14 цаг 30 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 16 цаг 4 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 16 цаг 13 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 16 цаг 34 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 17 цаг 24 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 17 цаг 34 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 18 цаг 13 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top