x

Д.Түвшинсайхан: Монголын уран бүтээлчдээс анх удаа Сиднейн дуурийн театрт тоглолтоо толилуулна

Монгол, Австрали улсын соёл урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга дэлхийн алдарт Сидней хотын дуурийн театрт ирэх сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болсон билээ.

Энэхүү тоглолтын талаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхантай ярилцлаа.

-Морин хуурын чуулгын хувьд Австралид анх удаагаа уран бүтээлээ хүргэх гэж байна уу. Үүнээс өмнө айлчилж тоглож байсан уу?

-Манай чуулгын хувьд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Австрали тивд хөл тавьж байна. Ингэснээр Африк тив, Өмнөд Америк, Антарктид тив л үлдлээ. Сиднейн опера хаус нь яалт ч үгүй дэлхийн алдартай театруудын нэг. Энэ театрт тоглолт үзэх нь үзэгчдэд нэг талаараа таашаал байдаг юм байна. Соёлын элчийн үүргээ гүйцэтгэж Монголынхоо урлагийг сурталчлах гэж буй нь стратегийн том ач холбогдолтой гэж харж байгаа. Соёлын яам болон Гадаад харилцааны яам хамтран хоёр улсын соёлын харилцааны хэлбэр дээр хийгдэж байгаа тоглолт гэж хэлж болно.

-Монголын уран бүтээлчдээс Сиднейн дуурийн театрын тайзнаа өмнө нь гарч байсан тохиолдол байдаг уу?

-Байхгүй юм билээ. Морин хуурын чуулгын хувьд Монголын уран бүтээлчдээс анх удаа энэ тайзнаа гарч байна гэсэн үг юм.

-АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, ОХУ-ын Большой театр, өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд та бүхэн эгшгээ хүргэсэн байдаг. Тэгвэл Сиднейн дуурийн театрт толилуулах гэж буй энэхүү тоглолт нь дээрх алдартай театр, танхимуудад тоглосон тоглолтын хаана нь эрэмбэлэгдэх юм бэ?

-Эрэмбэлэгдэх гэхээсээ илүү эдийн засгийн асуудал яригдана. Хамгийн багадаа 50-60 мянган долларын тухай ярих болно. Энэ зөвхөн тоглолтын зардал шүү дээ. Уран бүтээлчдийн ирэх, очих, байрлах зэрэг зардал тусдаа асуудал юм. Монголд зочлох жил болгон зарласан бодлогын хүрээнд Монгол Улс үүнд ач холбогдол өгч, хүч чармайлт гаргаж байна. Энэ нь  монгол хөгжим сонсож, Монголыг зорих жуулчдыг татах зэрэг олон талт агуулгыг багтааж буй юм.

-Тоглолтын багийг Морин хуурын чуулга дангаараа л бүрдүүлж байгаа юу. Өөр бусад мэргэжлийн байгууллагын уран бүтээлчид болоод дуучид тоглолтын бүрэлдэхүүнд багтсан уу?

-Нийт 42 бүрэлдэхүүнтэй явна. Манай чуулгын уран бүтээлчид дээр гурван дуучид нэмэгдэж байгаа. Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, Ө.Уянга, Б.Гомбо-Очир нар бүрэлдэхүүнд багтсан.  

-Австралид анх удаа Монголоос уран бүтээлээ хүргэж байгаа учраас тухайн ард түмэнд зориулсан тусгай бүтээл бэлтгэсэн байгаа байх. Энэ талаар сонирхуулбал?

-Бидний хувьд нэг сонгож авсан бүтээл бий. Дипломат айлчлалын хүрээнд биш учраас Төрийн дууллыг нь сонгоогүй. Австралийн суугуул уран бүтээлчийн ард иргэдийнх нь бүгдийнх нь мэддэг нэгэн бүтээлийг сонгон авсан байгаа.

-Тоглолтын тасалбар нэлээд эрэлттэй байгаа гэсэн?

-Тоглолтын билет зарагдаж эхэлсэн өдрөө зургаан цагийн турш зарагдаад дууссан. 2200 тасалбар бүгд зарагдсан.

-Алдарт театр танхим болгон өөр өөрсдийн онцлогтой. Сиднейн дуурийн театрын онцлог нь юу вэ. Морин хуурын чуулга тоглолтоо толилуулахад уг театрт ямар давуу тал байна вэ?

-Сиднейн дуурийн театр 2021 оны нэгдүгээр сараас эхлэн 2023 оны эхэн хүртэл хоёр жилийн хугацаанд засвар хийсэн. Энэ нь акустик буюу дуугаралтын орчноо сайжруулсан гэсэн үг. Хамгийн хойно болон эхэнд сууж буй үзэгчдэд бидний гаргаж буй аялгуу яг ижил түвшинд хүрэх тухай ойлголт юм. Зөвхөн үүний засварыг хоёр жилийн турш хийсэн. Манайд улсад бол энэ талаар ойлголт байхгүй шүү дээ.

-Морин хуурын чуулгын хувьд Монголынхоо үзэгчдэд толилуулах энэ намрын анхны тоглолт ямар тоглолт байх вэ?

-Манай чуулгын хувьд ес, арав, арваннэгдүгээр сард айлчлан тоглолт хийнэ. Австралиас гадна өөр хоёр улсад тоглолт хийхээр яригдаж байна. Ингэхээр суурин байх хугацаа маш богино байна. Гэхдээ арваннэгдүгээр сарын 11-нд бодсон зүйл бий. “Гранд опера морин хуур” гэсэн тоглолт толилуулах төлөвлөгөөтэй байгаа. Сонгодог урлагийн өнгө төрх болж буй залуучуудтайгаа хамтраад Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын ари, романс дуунуудаас гадна дуурийн аринуудыг хүргэхээр зорьж байгаа.

-Морин хуурын чуулгын 30 жилийн ойгоор нийтлэл бичиж байхад дэлхийн 23 оронд тоглосон байсан. Австралиас гадна шинээр тоглох хоёр орон нь шинэ орнууд уу эсвэл өмнө нь тоглож байсан улс уу?

-Бүрэлдэхүүнээрээ 20 гаруй ч цөөн хүний бүрэлдэхүүнтэй хийсэн тоглолтыг тоолохоор 40-өөд улс байдаг юм. Өмнө нь тоглож байсан хоёр орон байгаа. Гэхдээ ач холбогдлын хувьд нэлээд өндөр.

EAGLE.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 6 цаг 52 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 6 цаг 52 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 21 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 8 цаг 50 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 8 цаг 57 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 6 мин 1968 оны Чехословакийн хавар 9 цаг 34 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 9 цаг 48 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 22 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 11 цаг 31 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 11 цаг 52 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 12 цаг 42 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 12 цаг 52 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 13 цаг 31 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top