x

Газраар оролдсон нь гай л болох вий, Л.Оюун-эрдэнэ!

Энэ Л.Оюун-Эрдэнэ өөрөө ердөө болдоггүй нөхөр аж. Сав л хийвэл ямар нэг юм сэндийчиж явдаг. Хамгийн сүүлд, нийслэлийн газартай холбоотой асуудал руу ороод явчих шиг боллоо.

Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 23-ны хуралдаанаар Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгажээ. Энэ нь “Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл” үргэлжлэх юм байна.

Дэлгэрүүлбэл, тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Тус тогтоолоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-ын намрын чуулганд оруулахаар шийджээ. Эдгээрийг шийдтэл Улаанбаатар хотод шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахыг хориглосон.

Мөн тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль тогтоомж зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судалж, газруудыг чөлөөлөхөөр болсон. Бас үерийн бүсэд буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэж, хууль зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэгт хүлээлгэх хариуцлагыг нэмэх хуулийн төслийг боловсруулахаар шийдсэн. Цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгасан байдаг.

Дээрх хуралдаанаас гарсан гол шийдвэр гэвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар болсон нь юм. Нэг үгээр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газартай холбоотой асуудлыг гартаа авлаа гэсэн үг. Гэхдээ тэр яах гэж хотын газрыг “сонирхоод” эхэлсэн бэ гэдэг сонин байгаа юм.

Эхэнд хэлснээр юм юм сэндийчиж явдаг уламжлалаараа газрын асуудлыг сөхсөн байж болох юм. Нөгөө л “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, шүүх, МАНАН бүлэглэл гэж ярьдгаараа ярьж давхисаар байгаад ийшээ орсон байх талтай.

Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын өмнө Үндэсний телевизээр “Яагаад заавал одоо газар авахын тулд бид Хотын даргад юм уу, Хотын менежер, эсвэл ерөнхий архитекторт авлигал өгөх ёстой гэж. Яагаад Зайсангаар дүүрэн хаус отог гэдэг нэртэй баригдчихаад бүх дарга нь энд амьдраад байхад тэрийг бид өнөөдрийг хүртэл ярихгүй явах ёстой гэж. Дархан цаазтай газарт яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж, энэ бүх зүйл авлига шүү дээ. Яваад үзээрэй, манайх шиг эмнэлгийнхээ урд нүүрийг нь хаагаад барилга барьчихсан, төмөр замыг дундуур нь таслаад байшин барьчихсан, ийм төлөвлөлтгүй, авлигалын систем нь маш ойлгомжтой хот гэж байхгүй. Бүгдээрээ түгжирчихээд байж байдаг. Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж ирээд тавихаар Захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг. Сүүлийн үед хүмүүс Туркийн газар хөдлөлтөөс болоод үнэхээр эмзэглэж байна. Үлдэх барилга байгаа юу. Авлигал ингэж л хүний амь нас, аюулгүй байдалтай холбогддог. Энгийн иргэний амьдралын боломжийг хулгайлж байдаг хорт хавдар байгаа юм. Тиймээс бид Улаанбаатар хотын газар олголт, техникийн шийдлүүд яаж явсан, олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон, тэр хүмүүс авлигал авсан уу, үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, ойлгож, дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал цэгцрэхгүй” гэж байв. Үер болж, газрын асуудал хөндөгдөхөөс хамаагүй өмнө шүү дээ. Тэгэхээр төлөвлөж байсан болж таараад байгаа юм.

Цаашлаад Л.Оюун-Эрдэнийн энэ газрын асуудал хотын өмнөх удирдлагууд, тэр дундаа Т.Бадамжунай нар руу дөхөөд байгаа нь анзаарагдах болсон. Байгаль орчны сайд нар ч хамрагдах магадлалтай. Ер нь тэгээд хотын газрын асуудал гэдэг бөөн маапаан л даа. Угтаа энэ бол гэмт хэрэг. Газрын наймаа гэдэг бизнесийн салбар болтлоо өргөжсөн шүү. Тэр утгаар нь харвал энэ үйлдэл нь цаашид Улаанбаатар хот, ер нь улсад арга хэмжээ болно. Гэхдээ сонгууль дөхсөн үед энэ бол солиотой үйлдэл юм. Нам намд байгаа олон фракц бүлэглэлийн нэлээдэд нь газартай холбоотой улстөрчид бий. Тэд зүгээр байхгүй. Өмнө нь босгож орхисон олон асуудлын эзэд дээр газрынхан нэмэгдэнэ. Тэр утгаараа, газраар оролдсон нь гай л болно доо, Л.Оюун-Эрдэнэд. Гэхдээ “Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй” гэдэг. Өөрөө л эхэлдэг аж, тэр.

Ө.Бааст /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 19 цаг 27 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 19 цаг 27 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 20 цаг 56 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 21 цаг 24 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 21 цаг 32 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 21 цаг 41 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 9 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 22 цаг 23 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 23 цаг 57 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top