“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоогоод арван сар болжээ. Энэ хугацаанд 44 удаагийн биржийн арилжаа зохион байгуулсан байна.
468 сая ам.долларын өртөг бүхий 4.2 сая тонн нүүрс борлууллаа. Биржээр нүүрс борлуулснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олов.
Зургаадугаар сарын байдлаар тус компанийн арилжаанд нийт 30 компани оролцжээ. Бизнесийн нууц хэмээн арилжаанд оролцогсод нэрээ ил зарлуулах хүсэлгүй байдаг тул компаниудын нэрийг ил зарладаггүй. Цахим арилжаагаар борлуулсан үнэ уламжлалт буюу гэрээгээр тохирсон үнээс өндөр хэдий ч ЭТТ нийт нүүрснийхээ ердөө 10 хувийг цахимаар арилжиж байна. Цаашид энэ тоог 30 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
Хөрөнгийн биржид арилжсан нүүрсний сар тутмын жигнэсэн дундаж ханш
Төрөл |
Баяжуулсан коксжих нүүрс /Гашуунсухайт боомт/ |
Баяжуулсан сул коксжих нүүрс /Гашуунсухайт боомт / |
Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс /Ганцмод боомт/ |
1/3 коксжих нүүрс /Ганцмод боомт/ |
Эрчим хүчний нүүрс /Ганцмод боомт/ |
2023 он |
|||||
1-р сар |
¥ 1290 |
- |
- |
|
- |
2-р сар |
¥ 1340 |
- |
$178.70 |
|
- |
3-р сар |
¥ 1383.33 |
- |
$178.10 |
|
$71.80 |
4-р сар |
¥ 1257.14 |
¥ 960 |
$154.83 |
$113.25 |
- |
5-р сар |
- |
¥ 820 |
$136.45 |
$97.40 |
$63.70 |
6-р сар |
¥ 1000.00 |
¥ 810 |
$121.96 |
$88.87 |
$58.70 |
7-р сар |
¥ 1130.00 |
¥ 900 |
$150.77 |
- |
$61.20 |
8-р сар |
¥ 1130.00 |
- |
$136.95 |
$122.50 |
- |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ