x

Б.Одбаяр: Нийслэлийн түгжрэлийг шийдэх найман гол зам 2024 он гэхэд ашиглалтад орж дуусна

Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Одбаяртай нийслэлийн авто замын шинэ бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Улаанбаатарт шинээр баригдаж байгаа зам, гүүрийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн замын хөгжлийн газар дээр шинээр баригдаж байгаа байгууламжийн 27 төсөл арга хэмжээ хэргэжиж байна. Үүний 23 нь он дамжиж байгаа бол дөрөв нь энэ онд шинээр эхэлсэн. Нийт 27.3 км зам гүүрэн байгууламжууд дээр манай хэлтсийнхэн, хяналтын инженерүүд хяналтаа тавиад ажиллаж байна.

Түгжрэлийг сааруулах найман байршил дээр нийслэлийн төсвөөр бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Тодруулбал, Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламж, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам, Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын гүүрэн барилга, Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил, Гачууртын авто замаас Шархадны автобусын эцсийн зогсоол хүртэл 4,27 км авто зам, Улиастай голын 97,3 метр урттай төмөр бетон гүүрэн барилга, Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам гүүрэн барилга, Ээрмэлийн гудамжийг Туул голтой холбох авто зам, Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө авто замын байгууламжийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа гэсэн үг.

Түгжрэлийг шийдэх гол замууд гэж ойлголоо. Эдгээр бүтээн байгуулалтууд ашиглалтад ороход замын түгжрэлийг ямар хэмжээгээр шийднэ гэж тооцоолж байгаа вэ?

-Ерөнхий төлөвлөгөөг харахаар нийслэлийн гол гудамж замууд маш дутагдалтай байдаг. Зайсангийн гүүр, Улиастай Шархадны эцэс хүртэл, Наадамчдын өргөн чөлөөнөөс Энхтайваны өргөн чөлөө хүртэл, Ард Аюушийн өргөн чөлөө гэсэн гол дөрвөн зам байгаа юм. Энэ дөрвөн гол замыг шинэчилж байгуулснаар нийтийн тээврийн хүртээмж сайжирна гэсэн үг. ЖАЙКА-гийн судалгаагаар бол Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэл зорчилт хамгийн их байдаг. Түгжрэл Хархорин захаас эхлээд Саппорогийн уулзвар хүртэл байдаг. Үүн дээр дээгүүр нь холбогдох ёстой Толгойт-Ард-Аюушийн гол гудамж зам байдаггүйгээс бүх хөдөлгөөн Энхтайваны өргөн чөлөө рүү ороод Саппорогоор дамжиж гарч ирдэг. Тэндээс эхлээд түгжрэл арай гайгүй болдог. Яагаад гэвэл, Их тойруу байна, урдуураа Нарны зам руу холбогдоно, Саппоро гүүр давна гэх мэт байгаа юм. Ингээд явбал нийтийн тээврийн хүртээмж сайжирч, хүмүүс хувийн машиныхаа хэрэглээг багасгаж, нийтийн тээврээр зорчих боломжийг нь хангахын тулд гол гудмын замуудыг илүү түлхүү анхаарч байна.

-Бусад замуудаас онцлох бүтээн байгуулалтыг нэрлэхгүй юу?

-Он дамжин хэрэгжиж байгаа ажлууд байна. Зарим нь дууссан, зарим нь газар чөлөөлөлтөөсөө болоод шүүх дээр явж байгаа, гацчихсан ажлууд бий. Ихэнх нь газар чөлөөлөлттэй холбоотойгоор зогсдог. Иргэд маань газар чөлөөлөлт дээр үнийн дүн дээр санал зөрдөг, ингээд шүүх дээр очих болдог. Тодруулж хэлэх замууд гэвэл Дунд голын арын гүүрэн байгууламж бий. “UG ARINA” байгуулагдсанаас хойш тэнд түгжрэл үүсдэг болсон. Тиймээс Дунд голын зүүн талын гүүр, Энхтайваны гүүрэн дор маш их түгжирдэг. Тиймээс бид баруун талд нь гүүр барьж байгаа. “Ган гүүр” компани гүйцэтгэж байгаа 54,8 урт метр төмөр бетон гүүр барьж байна. Энэ гүүрийг ашиглалтад оруулснаар хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гэж байна.

Мөн Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх гурван км авто зам, гүүрний ажил эхлээд 70 хувьтай явж байна. Газар чөлөөлөлтөөс болоод бас зогсонги байдалд орчихсон. Буянт-Ухаа цогцолборын ордноос хойш Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын зам хүртэл 500 метр зам бий. Наадамчдын авто замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын барилгын ажил дуусах шатандаа орчихсон. Явган зам нь үлдсэн боловч дулааны шугам дээр трасс давхацсан учраас асуудалтай. Гэхдээ хөдөлгөөн бол нээчихсэн байх жишээтэй. Түүнээс гадна Хувьсгалчдын гудамжнаас 105 дугаар сургууль, Гүнжийн нуурыг дайраад VII хороо хүртэл 1,7 км авто замын бүтээн байгуулалт 86 хувьтай үргэлжилж байна. Хэсэгчилсэн газрууд дээр дулааны шугамтай огтолцож байгаа хэсгүүд дээр хавтангаар хийхээр төлөвлөөд асфальтын ажил бүрэн дууссан.

Хан-Уул дүүрэгт Хувьсгалчдын гудамжнаас Цогцолбор хүртэл 0,9 км зам 90 хувьтай хийгээд дуусч байгаа. River hills хотхоноос Зайсангийн гудамж хүртэл авто зам баригдаад хөдөлгөөн нээчихсэн. Улсын комисс хараахан ажиллаагүй байгаа. Шонхор худалдааны төвөөс Хорооны хэсэг хүртэл хатуу хучилттай 2,6 км зам байна. Сонгинохайрхан дүүрэгт Тоосгоны Хоёрдугаар гудамжнаас Хангай зах хүртэл хатуу хучилттай авто зам, дүүргийн соёлын төв дагуу 1.6 км хатуу хучилттай авто зам бий. Энэ нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хатуу хучилттай авто зам.

-Төвийн дүүргүүдийн хөдөлгөөн, түгжрэл их байдаг. Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд шинэ зам, барилга байгууламж баригдах уу?

-Төвийн дүүргүүд замууд нь харьцангуй болчихсон. Түгжрэл яаж үүсдэг вэ гэхээр хотын төв рүүгээ бүгд ирдэг. Ажлын байрны хэт төвлөрөл Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд үүсдэг. Хотын захаасаа бүгд ирээд төвдөө ажиллалаа, буцаад зах руугаа гардаг. Тиймээс үүн дээр бид Бага тойруу, Их тойруу дотроо явган болон дугуйгаар буюу авто машин бус тээврийн хэрэгслээр зорчих боломжийг нь бүрдүүлэх шаардлагатай болж байгаа. Энэ дүүргүүд дээр бол явган болон дугуйн замуудыг шинэчилж хийж байна.

Стандартаар явган хүний зам хамгийн багадаа 0.5 метр гэдэг. Ингээд хүлээлгээд өгчихдөг, яс юман дээрээ нэг хүн зөрөхөд ойролцоогоор 80 см зайтай байлаа гэхэд замыг нь нэг болон 1.5 метр хийчихээр хүмүүс зөрж чадахгүй болчихдог. Тиймээс Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт явган хүний замуудыг өнгөрсөн жилээс шинэчлэх ажлууд хийгдсэн. Тухайлбал, Их сургуулийн гудамж, Жамъянгүний гудамж, Парисын гудамж, Буянгийн зам дээрх явган хүний замуудыг шинэчилсэн. Энэ ажлууд үргэлжлээд явж байгаа. аль болох явган зорчих боломжийг бүрдүүлж, явган замын өргөнийг нэмж, скүүтэр дугуй унах боломжийг бүрдүүлэн ажилласаар байна. Нэг ёсондоо Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд ийм ажлууд түлхүү хийгдэж байна. Мэдээж засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэнэ.

-Замын бүтээн байгуулалтын ажлууд хэр хугацаанд үргэлжлэх бол. Хэзээ бүгд ашиглалтад орох вэ. Магадгүй тодорхой хугацааны дараа ийм бүтээн байгуулалт хийгдэж, нийслэлийн замын хөдөлгөөн ийм болно гэсэн тооцоолол байгаа байх?

-Дээр нэрлэсэн замын бүтээн байгуулалтын ажлдууд 2024 онд багтаж дуусах төлөвлөгөөтэй. Түгжрэлийн гол найман замыг 2024 оны зургадугаар сарын 1 гэхэд дуусах ёстой. Хамгийн сүүлд ашиглалтад орох зам гэвэл Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбосон буюу Гэмтэлийн эмнэлгээс Содон хороолол хүртэл зургаан эгнээ гол зам байгаа. Одоогоор яахав газар чөлөөлөлттэй холбоотой асуудлууд бий. Газар чөлөөлөлт 95 хувьтай хийгдээд явж байгаа. Газар чөлөөлөлт дуусчихвал зам барилгын ажил саадгүй явчихна.

Ер нь Монголд барилгын улирал маш хавчиг. Тавдугаар сараас аравдугаар сарын 30 хүртэл байдаг. Нэмээд бороо орно, замын ажил зогсоно, чийгээ хатаана гэх мэт хүндрэл бий. Энэ жилийн хувьд маш их бороотой байлаа. Замын ажил бараг нэг сар орчим хийгдээгүй. Иймэрхүү байдлаас болж хугацаа алдаж магадгүй. Аль болох шахаад явж байна.

-Яармагийн гүүр хэзээ ашиглалтад орох вэ?

-Дөрвөн гол гүүрэн байгууламжийн ажлууд байгаа гэж дээр ярьсан шүү дээ. Түүний нэг бол Яармагийн гүүр буюу Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүр. Энэ бол Монголын хамгийн урт гүүрэн байгууламж. Энэ гүүр маань 391.5 метр, 54.8 метр, 36.75 метр гэсэн гурван гүүрэн байгууламжаас бүрдсэн, дундаа хоёр холбоос замтай байгууламж баригдах юм. Одоогоор гүүрийн ажил 55 хувьтай явагдаж байна. Сая болсон үерийн улмаас түр зам нь эвдэрч, бүтээн байгуулалтын ажил жаахан удааширсан. Гүүрийг бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөх хугацааг ирэх оны зургадугаар сарын 1 гэж тооцоолж байгаа.

-Төмөр замын трассууд дээр гүүр, нүхэн гарц зэргүүд хийгдэх үү?

-Гурван гарц дээр нүхэн болон гүүрэн гарц хийхээр компани нь шалгараад явж байгаа гэдэг мэдээлэлтэй байгаа. Нарантуулын урд хэсгийн төмөр замын трасс, Таваншарын төмөр замын трасс зэрэгт хийгдэх төлөвлөгөөтэй юм билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 15 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 15 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 45 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 13 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 20 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 30 мин 1968 оны Чехословакийн хавар 9 цаг 57 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 11 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 45 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 11 цаг 54 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 15 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 5 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 15 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 13 цаг 54 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top