x

Лу.Гантөмөр АН-ын дарга биш, менежер боллоо

Товлосон цагаасаа гурван цагаар хоцорч эхэлсэн АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдааныг нээж хэлсэн үгэндээ намын дарга Л.Гантөмөр “АН яагаад ийм байдалд хүрэв? Ард түмэн яагаад АН-д итгэл үзүүлэхгүй байна вэ?” гэдэг шалтгааныг олж тогтоохоор бид өнгөрсөн 6-7 сар судалгаа хийлээ. Ард түмэн АН-д итгэхгүй байгаа шалтгаан нь өнөөдөр бидний хурлаа эхэлж чадахгүй байгаатай холбоотой. Эхэлж чадахгүй байгаа шалтгаан нь бидний “эго”-той холбоотой. Би л биш бол хэн ч биш гэдэг бидний эго... АН ялагдчихвал яана, АН-д ирээдүй байхгүй бол яана гэдэг айдас, үл итгэл бидний “эго”-г тэжээж байна. АН-ын ҮБХ-ны хурал цагтаа эхэлдэг болсон цагт түмэн бидэнд итгэдэг болно” гэж хэлсэн.

Нанчилдаангүй найрыг найранд тооцохгүй гэдэг шиг АН-ынхан хуралдахаар хэрүүл, хэлцэл хоёр нь уралдаж явдаг нь жам. МАН-ын хурал болохоор хөлдөө пүрштэй юм шиг намс намс алхаж, нахис нахис мэндэлсэн хөх гонжоом, улаан зангиатай, ижилдүү хүмүүс цуглаж, алга нижигнүүлээд ташдаг бол АН хуралдахаар нэгнийхээ хамраас цус гаргахаас сийхгүй омогтой, шазруун нөхөд цугладаг. АН-ын даргын хэлснээр “хэнээс ч хамааралгүйгээр өөрийгөө бүтээгээд, амьдралаа босгоод ирсэн, өөр өөрийн гэсэн араншинтай, “эго”-той, эрх чөлөөтэй нөхдийн хувьд бараг л зүй тогтол болчихсон. Харин хөндлөнгөөс харж байгаа хүмүүс, олон нийтийн хувьд “Ардчиллын залуус” гэж хардаг цаг хэдийн өнгөрч. АН-ыг илүү буурьтай, тулхтай улс төрийн хүчин байгаасай гэж хүсч, хүлээж байгаа нь олонхи.

Өчигдөр болсон ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар:

Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах,

Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах,

Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах,

Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах,

Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах,

Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах зэрэг бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцсэнээс гадна олон нийтийн хувьд хамгийн их анхаарал тавьж, хүлээж байсан зарим томилгоог хийв.

Тодруулбал, Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, дэд даргаар Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нарын 15 хүнийг томилов.

Дэд дарга нарын олонхи нь 70-аад оныхон, 60-аад оныхноос Р.Амаржаргал, Ш.Түвдэндорж, П.Батчимэг болон Тэргүүн дэд дарга С.Баярцогт...

Намын дарга санал болгож, ҮБХ-ны гишүүдийг олонхийн саналаар баталсан энэ удаагийн томилгоог хэвлэл мэдээллийнхэн “фракциудыг төлөөллийг хангасан, эв нэгдлийг эрхэмлэсэн томилгоо болов” хэмээн онцолсон байна.

Тооны олонд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл “Женко” талаас түлхүү орсон харагдаж магадгүй. Тэгэхээр “Женко” халаасныхаа намуудын нэгийг аваад тусдаа сонгуульд орж магадгүй тухай яриа нэг хэсэгтээ намжих байх. Ордог байлаа ч энд байгаа нөхөд лав дагаж гарахгүй гэсэн үг. Товчхондоо, фракциудаараа хуваагдаад, замын хоёр талд гарч зогсоод чулуу шидэлцдэг байдал цаашид үргэлжлэхгүй байх гэсэн найдлага олон хүнийг тэжээж байна. Ядаж л хэрэлдэж, хэлэлцдэг байлаа гэхэд нам дотроо, удирдлагын түвшиндээ асуудлаа шийдээд, нэг малгай дор явах гэж үзнэ.

Дээр нь Улс төрийн зөвлөлийн (өмнө нь Гүйцэтгэх зөвлөл нэртэй байсан) гишүүдийг 22 биш, 50-60 хүргэх тухай яригдсан. Аймаг, нийслэлийн намуудыг төлөөлсөн 22 хүн дээр намын ахмад үе, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага, сонирхлын бүлгүүдийг оруулж ирэх тухай. Улс төрийн зөвлөл гэдэг нь дүрмээрээ ҮБХ хуралдаагүй үед цаг үеийн асуудлаа хэлэлцээд, шийдвэр гаргаад явдаг бүтэц л дээ. МАН-ын Удирдах зөвлөлтэй адилхан.

Гэх мэтчилэн намын шинэ дарга Л.Гантөмөр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг фракц, бүлэглэлүүдээ нэгтгэж барихын тулд АН-ын түүхэнд өмнө байгаагүй удирдлагын том бүтцийг бий болгож байна. Нэг ёсондоо эрх мэдлийг тараан байршуулах, хариуцлагыг хувааж үүрэх менежментийг хийж байна. Өмнө олон удаа Л.Гантөмөрийг “сул байна, шийдэмгүй бус байна” гэж шүүмжилж байсан намын фракциуд одоо өмнөөс нь ажиллах үүрэгтэй боллоо гэсэн үг.

Ингэснээр Л.Гантөмөр жинхэнээсээ АН-ын дарга биш, менежер болж хувирлаа. АН-ыг хатуу гараар удирдах биш, эв нэгдэл, эвлэрэл зөвшилцлөөр авч явна гэж байгаа бололтой. ҮБХ-ны хурлын өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа “АН-ын удирдах бүрэлдэхүүнд ажиллах хүмүүс Гантөмөрийн тал байх шаардлагагүй. АН-ын талд л байх ёстой. Тавагтай чихэр ч гэсэн өнгө өнгийн байхдаа амттай байдаг даа. Тийм олон өнгийн хүмүүс байх болно. Тавьж байгаа ганц шаардлага нь АН-ын бодлого, зарчим, үзэл санаа, үнэт зүйлийг хамгаалдаг л байх ёстой” гэж хэлсэн.

ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар хэлэлцээгүй үлдсэн ганц асуудал нь намын генсек буюу ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо. Энэ суудалд хамгийн бодитой нэр дэвшигч гэгдэж байсан С.Баярцогт нь өөрөө Тэргүүн дэд даргын албан тушаалыг илүүд үзсэн бололтой. Түүний оронд хэн байхыг ҮБХ үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Тиймээс ээлжит бус хуралдааныг хаалгүй, түр завсарлуулаад байгаа. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (172.68.93.139)
    Энэ хэдэн хужаагаас өөр олигтой залчих амьтан ан-д алга уу
    2023 оны 09 сарын 05 | Хариулах
  • Орших (172.69.252.162)
    АН нүхээ Баярцогтоор ухууллаа хаха өөр хужжаа олддоггүй ээ монгол хүн эс гэхэд өөр ясчин хужаа зөндөө л байгаа даа
    2023 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (172.69.252.160)
    Энэ хужааг их л дээш нь шидэх юм даа
    2023 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (172.69.252.156)
    Баярцогтоос өөр хүн алгуу
    2023 оны 08 сарын 30 | Хариулах
  • немо (172.69.252.161)
    Баярцогт юу вэ тоон дотор үсэг байна шүү
    2023 оны 08 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 19 цаг 58 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 19 цаг 58 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 27 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 21 цаг 55 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 22 цаг 3 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 22 цаг 12 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 40 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 22 цаг 54 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top