Бага насны хүүхдийнхээ хичээлийн цүнхний хэмжээг биеийн жингийнх нь 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.
Сурагчдын цүнх тухайн насны хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй булчингийн ачаалал, сээр нуруу хазайлт, нуруу нугалмын өвчлөлийг үүсгэдэг байна.
Бага ангийн сурагчдын ЦҮНХНИЙ ЖИН ямар байх ёстой вэ?
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт дараах зүйлсийг зөвлөсөн байна
Сурагчдын цүнхний жинг тохирсон байдлаар ашиглах тухай:
- Сурагчийн цүнхний жин хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих
- Аль болох нимгэн дэвтэр ашиглах
- Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр цүнхний жинг нэмэхгүй (гарын авлага, тоглоом гэх мэт)
- Сурагч бүрд өөрийн ном, дэвтэр, бусад зүйлээ үлдээж хадгалах шүүгээ, савтай болгохыг зөвлөв.