Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Хариуцлагатай алт олборлогч” зөвлөмж болон олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Швейцарын холбооны улсын үнэт металл цэвэршүүлэх “Argor Heraeus SA” компанийн төлөөлөл Монгол Улсад ажиллажээ.
Энэ хүрээнд тус компанийн төлөөлөл 2023 оны наймдугаар сарын 20-27-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь алтны олборлолт, нийлүүлэлт, гарал үүсэл, сорьцлолтын үйл ажиллагаатай танилцаж, стандартын дагуу аудит хийлээ.
Түүнчлэн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн ирээдүйн чиг хандлага, хариуцлагатай алт олборлолт, гарал үүслийн баталгаажуулалтын талаар Монголбанк, арилжааны банкууд болон олборлогч компани, алтны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан байна.
Эх сурвалж: Монголбанк