x

Монгол-Японы бизнес форум боллоо

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгуулсан “Монгол-Японы бизнес форум-2023”-д Японы талаас 100 гаруй, Монголын 400 гаруй төлөөлөгч оролцлоо.

Форумын үеэр Япон, Монголын экспортыг хөгжүүлэхэд чиглэсэн дэмжлэг, Мэдээлэл, харилцаа холбоо, цахим технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инноваци зэрэг сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Япон-Монголын бизнесийг дэмжихэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх үүргийн талаар танилцуулж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монгол Япон хоёр улсын экспортын ахиц дэвшил, худалдаа херенге оруулалтыг дэмжих панел хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

МҮХАҮТ-аас санаачлан “Монгол-Хятад-Японы хамтын ажиллагааны зөвлөл”-ийг байгуулахаар төлөвлөж буйг энэ үеэр танилцуулсан бөгөөд тус зөвлөлийг байгуулснаар Монгол Улсын нөөц, боломжийг Япон Улсын туршлага, ноу хау, өндөр технологийг ашиглан Хятад Улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлж, цаашлаад Зүүн өмнөд Азийн зах зээлд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж тооцоолж байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр улсын худалдаа жил бүр өссөн бөгөөд 2018 онд огцом өсөж, 2016 онтой харьцуулахад экспортын хэмжээ 88.6%-иар, импортын хэмжээ 69.7%-иар, худалдааны нийт эргэлт 242.87 сая ам.доллараар өсч, 580 сая ам.долларт хүрч байсан бол 2022 оны байдлаар гадаад худалдааны нийт эргэлт болон импортын хэмжээ 689.4 сая ам долларт хүрсэн түүхэн амжилтыг үзүүлээд байна.

Түүнчлэн форумын үеэр Техникийн хамтын ажиллагааны "Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл"-ийн хэлэлцээний тэмдэглэлийн баримт, бичигт талууд гарын үсэг зурав. Ингэснээр Япон Улсын зүгээс Хөшгийн хөндий дэх "Чингис хаан" ОУНБ болон түүний эргэн тойронд эдийн засгийн хөгжлийн бүс бий болох хөгжлийн төслүүдийг бодитой ажил хэрэг болгоход түлхэц болох техникийн туслалцаа үзүүлэх боломж бий болох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 12 цаг 59 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 12 цаг 59 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 14 цаг 29 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 14 цаг 57 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 15 цаг 4 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 15 цаг 14 мин 1968 оны Чехословакийн хавар 15 цаг 41 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 15 цаг 55 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 17 цаг 29 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 17 цаг 38 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 17 цаг 59 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 18 цаг 49 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 18 цаг 59 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 19 цаг 38 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top