МҮХАҮТ нь гадаад улс орнуудтай эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг хөгжүүлэх, бусад Худалдаа аж үйлдвэрийн танхим, Худалдааг дэмжих байгууллага, бизнесийн төлөөллийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн түншлэлийг нэмэгдүүлэх, тухайн улсад МҮХАҮТ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор төлөөлөгчдийг томилон ажиллуулдаг.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин М.Дэлгэржаргалыг төлөөлөгчөөр томилох тухай тушаалыг гардуулахдаа ажлын амжилт хүсээд, талуудын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, компани хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.
М.Дэлгэржаргал нь сэтгүүлч, хуульч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Шинжээч, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд Маркетинг, олон нийттэй харилцах газрын даргаар ажилласан туршлагатай.
МҮХАҮТ-ын 42 төлөөлөгч 25 улсад ажилладаг бөгөөд БНХАУ-д Бээжин, Эрээн, Шанхай, Манжуур, Шиан хотуудад төлөөлөгч ажиллаж байна.