x

Хуульч Д.Ганхүрэл: Хүний амь нас эндсэн тохиолдолд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр 82.5 сая төгрөгөөс эхэлнэ

Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Д.Ганхүрэлтэй ярилцлаа.

-Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцон олгох эрх зүйн аргачлалыг Дээд шүүхээс гаргалаа. Энэ талаар та хуульч хүний хувьд мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Дээд шүүхээс энэ оны долдугаар сарын 3-нд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх аргачлал нь батлагдлаа. Энэхүү аргачлал нь таван зэрэгтэй. Мэдээж нэгдүгээр зэрэг нь хөнгөн улмаар дээшээ тавдугаар зэрэг нь хүнд гэж тооцсон. Тэгэхээр юуны өмнө тавдугаар зэрэг буюу хүнд зэргээс нь тодруулж ярья. Хүний амь нас эрсэдсэн тохиолдол нь өөрөө сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх аргачлалын хамгийн хүнд зэрэгтээ орж байгаа юм. Үүнд аливаа нэг зөрчил, гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдолд гэм буруутай этгээд тухайн нас барсан иргэний ар гэрт сэтгэл санааны хохирол гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох ёстой. Энэ нь өнөөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг гэж тооцвол 82.5 сая төгрөг болно. Өөрөөр хэлбэл хамгийн бага дүнгээрээ ийм хэмжээний нөхөн төлбөрийг буруутай этгээд гаргана гэсэн үг.

-Мэдээж хүний сэтгэл санааны хохирол мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй байх л даа. Зөвхөн 82.5 сая төгрөг олгоод гомдолгүй болгочихно гэж байхгүй биз дээ?

-Таны хэлж байгаа зөв. Мэдээж хохирогч тал үүгээр хангагдахгүй гэж үзвэл гомдол гаргаад явах нь бүрэн нээлттэй. Би хамгийн бага дүнгээр нь танд хэллээ. Ерөнхийдөө 82.5 саяас дээшээ хэд ч хүрч болно. Жишээлбэл, залуу хүн нас барлаа гэж бодъё. Монгол хүний дундаж наслалт 70 гэвэл 20 настай хүн нас барлаа гэж үзье. Тэгэхээр дундаж насны зөрүү нь 50 нас болж байна, тийм үү. Тэгвэл тэрхүү 50-ийг дөрөвт үржүүлээд 200 болно. Үүнийгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550 мянган төгрөгтөө үржүүлбэл 110 сая төгрөг болно гэсэн үг. Энэ аргачлалаар тухайн нас барсан иргэний ар гэрт сэтгэл санааны хохирлыг нь нөхөн гаргуулна гэж ойлгож болно. Мөн аливаа зөрчил, гэмт хэргээс үүдэж хүний амь нас эндлээ. Тухайн амиа алдсан иргэн хүүхэдтэй байлаа гэхэд хүүхдүүд нь өнчирнө, тийм үү. Тэгвэл энэхүү хохирлын үнийн дүнг хоёр дахин үржиж гаргуулахаар эрх зүйн зохицуулалттай болсон байгаа.

-Та энэ асуудлаар тодорхой жишээ хэлж болох уу?

-Тодорхой жишээ гэвэл саяхан болсон хэрэг. Өвөрхангай аймгийн Засаг дарга аваар хийж, эрдэнэт хүний амь нас хохирлоо шүү дээ. Тухайн амь насаа алдсан иргэн 56 настай байж. Энэ тохиолдолд жолоо барьж явсан нөхрийн буруу гэж үзвэл амь насаа алдсан иргэний ар гэрт сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлнэ. Амиа алдсан иргэн 56 настай байсан гэхээр монгол хүний дундаж наслалттай ойртсон гэж үзнэ. Тэр утгаараа сэтгэл санааны хохирол нь 82.5 сая руугаа очих байх. Гэхдээ үүнийг зөвхөн эрх зүйн талаас нь тайлбарлаж байгаа гэдгийг ойлгоорой. Амьдрал дээр буюу болсон үйл явдал, ар гэрийн гомдол гэх мэт олон зүйлээс шалтгаалж уг үнэлгээ дээшээ өснө л гэж ойлгох хэрэгтэй.

-Энэхүү эрх зүйн өөрчлөлт яг хэзээнээс эхэлсэн юм бэ. Хуулийн хэрэгжилт гэсэн үг шүү дээ...?

-Өнгөрсөн оны 12 дугаар сард Шүүх шинжилгээний тухай хууль батлагдсан. Уг хуулийн 41 дүгээр зүйлд заасан 85 гэмт хэргийн хохирогч нарт сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр олгох эрх зүйн үндэслэл нь нээгдсэн. Хуульдаа бол Сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх гэдэг нэршилээр орсон байгаа. Сэтгэцэд учирсан гэм хор гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль дээр тодорхойлолт нь байдаг. Энэхүү тодорхойлолтоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан өвчний жагсаалт бий. Энэхүү жагсаалтад орж байгаа эмгэг тухайн хүнд үүсвэл сэтгэл санааны нөхөн төлбөр олгогдох үндэслэл бий болно гэж ойлгох юм.

-Тэр жагсаалтад нь ямар эмгэгүүд байдаг бол...?

-Нойргүйдэх, амьдралын чанар буурах гэх мэт хөнгөнөөс эхлээд хүнд үе рүү орсон эмгэгүүдийг жагсаасан гэсэн үг. Тэгэхээр энэхүү эмгэгийг хөнгөнөөс нь хүнд хүртлүү жагсаанаа тав ангилж сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж байгаа юм. Хөнгөн бол тийм хэмжээний, хүнд бол ийм хэмжээний нөхөн төлбөр олгоно гэдэг аргачлалыг тодорхой болгосон гэж ойлгож болно. Шүүх шинжилгээний байгууллага тухайн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг үнэлнэ. Улмаар гарсан хариуд нь үндэслээд шүүх шийдвэр гаргаж, буруутай этгээд тухайн хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ.

-Хүчингийн хэрэгт энэхүү зохицуулалт адилхан явагдах уу. Хүчингийн хэргийн хохирогчид асар их сэтгэл санааны хохирол амссан байдаг шүү дээ?

-Хүчингийн гэмт хэрэг нь өөрөө хүнд төрлийн гэмт хэрэг. Үүнтэй холбоотойгоор тухайн таван зэрэглэлийн хамгийн хүнд зэрэглэлд багтаж, нөхөн төлбөр нь гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон бол сэтгэл санааны хохирол хэмээн тухайн буруутай этгээдээс 82.5 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах эрхтэй гэж ойлгоно. Гэхдээ энэ бүх асуудлыг шүүхийн байгууллага л шийднэ шүү дээ.

-Манай улсад зам тээврийн ослоор амь насаа алдах тохиолдол их. Нийтлэгтээ жолоочийн буруу гэж үзэж ял оноодог. Харин эсрэгээрээ явган зорчигчийн буруу гэж үзвэл жолооч сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх боломжтой юу?

-Ийм кейс миний мэдэхийн Монголд байхгүй болов уу. Гэхдээ өөр улсад иймэрхүү жишээ олон. Саяхан Германд болсон нэг жишээг би хэлье. Галт тэрэгний урдуур нэг хүн гүйж ороод амиа хорлосон байдаг. Тухайн галт тэрэгний жолоочийн хувьд урдуур нь хүн орж амиа хорлож байгаа учраас цаашид ажил үүргээ гүйцэтгэхдээ айдастай болсон байсан. Тиймээс энэхүү эмгэгийг нь тогтоогоод тухайн жолоочид сэтгэл санааны хохирол гэж тодорхой хэмжээний мөнгө олгох шийдвэрийг шүүх гаргасан. Үүнтэй адил манай улсад авто зам руу гүйн гарч амиа хорлох тохиолдол тун цөөн байх. Автотээврийн ослоор амиа алдсан хэрэг гарлаа гэж бодоход тухайн амиа алдсан иргэний буруу гэж үзэх ямар ч боломжгүй шүү дээ. Нэг бол амиа хорлосон үйлдэл л гэж үзнэ. Тиймээс тухайн явган зорчигчийг мөргөсөн жолооч яагаад ч сэтгэл санааны хохирол гэж авахгүй болов уу. Зам тээврийн осолтой холбоотой иймэрхүү жишээг олон хүн ярьдаг. Хурд хэтрүүлээгүй, дүрмийнхээ дагуу автомашинаа жолоодон явж байтал гэнэт хажуунаас нь хүн гарч ирээд мөргүүлээд амиа алдчихсан ийм тохиолдол цөөнгүй бий. Тухайн иргэн гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан гэх. Ийм тохиолдолд жолооч буруудах уу, эсвэл амиа алдсан иргэн буруутай юу. Тэгэхээр Замын хөдөлгөөний дүрэм бусад эрх зүйн актад юу гэж байдаг вэ гэхээр бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй техник жолоодон эсвэл удирдан яваа хүн орчны аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцох үүрэгтэй гэж заасан байдаг. Энэхүү заалтаар бол тухайн жолооч хичнээн дүрмээрээ явж байсан ч гэсэн ойр орчныхоо аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэдэг утгаараа буруудах нөхцөл үүсдэг.

-Тэгэхээр дүрмээрээ явж байсан жолооч л буруудаж ял авна гэсэн үг үү?

-Явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа автомашинд мөргүүлсэн тохиолдолд жолоочийг буруутгах нэг үндэслэл бий. Автомашин гэдэг маань өөрөө орчин тойрондоо аюул учруулж болзошгүй эд зүйл. Түүнийг эзэмшиж байгаа этгээд нь жолооч, тийм үү. Тэр утгаараа ямар ч тохиолдолд жолооч хүн анхаарал болгоомжтой явах үүргийг хүлээдэг. Тиймээс гарцгүй газраар зорчиж явсан иргэнийг мөргөж, амь насыг нь хохироосон бол тухайн жолооч орчныхоо аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүй гэдэг утгаараа шийтгүүлэх, хариуцлага үүрэх нөхцөл нь бүрддэг гэсэн үг. Мэдээж дүрэм зөрчөөгүй, болсон процесс зуун хувь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй учир хариуцлага тооцох нөхцөл нь хөнгөн байна гэж ойлгож болно. Ийм тохиолдол гаргасан жолооч маань юутай ч эхний ээлжид ар гэрийнх нь хохирлыг барагдуулж, ямар нэгэн гомдолгүй болгож ялын хэмжээ нь төдий чинээ багасна л гэсэн үг. Хэрэв ийм тохиолдолд шүүхээс жолоочийг буруугүй гэж үзвэл энэхүү кейс нь цаашид авч үзэх бодит жишиг болоод явчихна л даа. Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурор, өмгөөлөгчид энэхүү жишээг үндэслэл болгоод явна гэсэн үг.

Дараагийн удаа хүн зам хөндлөн гарах гарцгүй газраар явган зорчигч гэнэт гарч ирээд автомашинд мөргүүлж амь насаа алдлаа гэж бодоход үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй байх магадлалтай юм. Гэмт хэрэг гэж үзэхгүй бол прокуророос ялын санал оруулж ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр яг энэ асуудлыг тодорхой болгох шаардлагатай л даа, эрх зүйн хувьд.

-Сэтгэл санааны хохирлын асуудлаар сүүлд нэг зүйл асууя. Удахгүй өвөл болно. Мэдээж орчны бохирдол, нөгөө аймшигт утаа гарч ирнэ. Үүгээр хордож, мөн утаагүй түлш түлж байгаад угаартаж нас барах тохиолдол элбэг шүү дээ. Үүнд жишээлбэл, энэхүү хуулийн зохицуулалт яаж үйлчлэхээр байгаа вэ?

-Иргэдийн хувьд төр, засгаас заавал түлэх ёстой гэсэн түлшээр л галаа асаана.

Магадгүй энэхүү түлш нь тухайн айл, өрхийн зуух, пийшинд тохироогүйгээс болоод иргэн угаартаж нас барсан тохиолдолд яах вэ. Жишээлбэл сая нийслэлийн тодорхой бүсэд үер болж, эрдэнэт хүний амь нас хохирлоо шүү дээ. Тэрхүү амь насаа алдсан иргэдийн ар гэрт Нийслэлээс орон сууц олгохоор болсон байгаа. Нэг ёсны сэтгэл санааны нөхөн төлбөр маягийн арга хэмжээг авч ажилласан гэсэн үг шүү дээ. Харин хотын иргэн угаартсан асуудалд өнөөг хүртэл нийслэлийн хувьд ч гэх үү холбогдох албан тушаалтан ямар нэгэн хариуцлага огт хүлээж байгаагүй. Судалгаанаас харахад жилд тогтмол хэдэн арван хүн угаартаж нас бардаг гэсэн байна лээ. Бүх тохиолдол нь зөвхөн түлшнээс болж байгаа гэж хэлэхгүй. Гэхдээ үнэхээр хотоос заавал түлэх ёстой гэх үү шахсан тэрхүү түлшээр галлаж байгаад угаартсан бол нөхөн төлбөрийн асуудал яригдах ёстой. Мэдээж одоо зуны дэлгэр цаг ид явагдаж байна. Энэхүү асуудал маань өвөл их хүчтэй яригдах болов уу.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 38 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 38 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 7 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 35 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 43 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 52 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 20 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 34 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 12 цаг 8 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 12 цаг 17 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 38 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 28 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 38 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 14 цаг 17 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top