x

Улаанбаатар хотноо Азид тэргүүлэгч 19 орны санхүү, эдийн засгийн байгууллагуудын төлөөлөгчид чуулж байна

Зээлийн батлан даалтын сан нь нь Азийн батлан даалттай зээлийг дэмжигч байгууллагуудын холбоо ((ACSIC)-ны 35 дахь удаагийн дээд хэмжээний чуулганыг Монгол улсад зохион байгуулах эрхээ авч, “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ЦОГЦЛООХ НЬ” сэдвээр 2023 оны 08 сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр Худалдаа, хөгжлийн банк хамтран ажиллаж байгаа юм. “ACSIC” нь Япон, Солонгос, Энэтхэг, Индонез зэрэг Ази тивийн 14 улсын 19 гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэж, тухайн улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн батлан даалт, санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, гишүүн байгууллагуудыг сургах, туршлага солилцох, үйл ажиллагааг нь дэмжих, техникийн тулалцаа үзүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой байгууллага юм. Тус холбоо нь жилд 2 удаа гишүүд хоорондоо мэдээлэл, мэдлэг солилцох сургалтын арга хэмжээ, мөн дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон төлөөлөгчид, гишүүдийг оролцуулсан дээд түвшний чуулганыг тус тус зохион байгуулдаг.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ЦОГЦЛООХ НЬ” сэдэвт 35 дахь удаагийн дээд түвшний чуулганд Азийн 19 гишүүн байгууллагууд болон Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Азийн хөгжлийн банк зэрэг дэлхийд тэргүүлэгч санхүү, эдийн засгийн байгууллагуудаас нийт 150 гаруй хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна.

“ACSIC”-ийн 35 дахь удаагийн дээд түвшний чуулганы үеэр Монгол Улсын Их хурал, Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам мөн Сангийн яам зэрэг засгийн газрын төлөөлөгчид  ногоон эдийн засгийн хөгжил, санхүүжилтийн талаар Ази тивд тэргүүлэгч санал санаачилга, бодлогыг танилцуулж, гишүүн орнууд болон  “OECD”, Азийн хөгжлийн банк, ТОС холбоо зэрэг байгууллагууд тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа. Энэхүү чуулган зохион байгуулагдсанаар экспорт, хөрөнгө оруулалтын гарцуудыг нэмэгдүүлэх, зээлийн батлан даалтын тогтолцооны хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон боломжууд нээгдэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 13 цаг 0 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 13 цаг 0 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 14 цаг 29 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 14 цаг 58 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 15 цаг 5 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 15 цаг 14 мин 1968 оны Чехословакийн хавар 15 цаг 42 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 15 цаг 56 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 17 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 17 цаг 39 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 18 цаг 0 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 18 цаг 50 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 19 цаг 0 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 19 цаг 39 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top