x

Хуульч Ч.Өнөржаргал: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт авлига өгсөн хүн нь үйлдлээ хүлээн зөвшөөрсөн учраас бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой

Хуульч Ч.Өнөржаргалтай Хөгжлийн банкны хэргийн эргэн тойронд ярилцлаа.

-Хөгжлийн банктай холбоотой томоохон хэрэг одоогоос нэг сарын өмнө буюу долдугаар сарын 7-нд анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж шийдвэр гарсан. Анх 80 гаруй хүн яллагдагчаар татагдсан хэрэгт шүүхээр зургаан хүн хорих ял, 20 гаруй хүн торгох болон хөөн хэлэлцэх хугацаа зэргээр хөнгөн шийтгэл авлаа. Хуульчийн хувьд та энэ хэргийн процессыг ажиглаж байсан байх. Энэ талаар ямар байр суурьтай байгаагаас ярилцлагаа эхэлье?

-Хөгжлийн банкны гэх 80 холбогдогч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөөрвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хэлэлцээд 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хоёр сар 20 хоногийн турш хуралдаад анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан нь нээлттэй явагдсан тул шүүхийн шийдвэр албан ёсоор бичгээр гарсны дараа олон нийт хэлэлцэх боломжтой болно.

Анхан шатны шүүх 80 холбогдогчийн 48 шүүгдэгчийг цагаатгаж, 32 шүүгдэгчид ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүхийн хувьд тухайн холбогдсон зүйл ангид заасан ял шийтгэлээс сонгож ял оногдуулсан байна гэж харсан. Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэл бүрдсэн бол хөнгөрүүлэн ял оногдуулах нөхцөл нь үүссэн л гэсэн үг шүү дээ. Мэдээж одоогоор анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй болохоор хэргийн оролцогчид болон прокурор хуульд заасан эрхийнхээ хүрээнд гомдол, эсэргүүцлээ бичээд явна. Шүүхийн ердийн л процесс.

-Хөгжлийн банкны хэргийг шийдвэрлэсэн үйл явцыг харахад дараагийн парламент, улс төрийн хүчин гарч ирж холбогдогчдод хүнд хариуцлага оногдуулахаас сэргийлж, илээд өнгөрсөн үйл явц болчихов уу гэж зарим хуульчид тайлбарлаж байсан. Учир нь Хөгжлийн банкинд учруулсан хохирол, баримтууд нэлээд ноцтой, өндөр хэмжээнд яригдсан учраас ингэж тайлбарлаж байна уу?

-Хөгжлийн банкны хэрэгт улстөрчид, бизнесийнхэн, тухайн үед төрийн банкинд ажиллаж байсан ажилтнууд болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд холбогдсон байж болно. Гэвч тухайн хэргийг хуульчид жирийн нэг хэргийн түвшинд, хуулийн хүрээнд л хянана шүү дээ.

Ямар нэг улс төр, бизнесийнхэн гэмт хэрэгт холбогдохоор өөр хууль үйлчлээд байгаа зүйл байхгүй.

Шүүх заавал бүх холбогдогчид хорих ял шийтгэхээр шударга шүүлээ гэж үзэж болохгүй. Холбогдогчдын холбогдоод байгаа гэмт хэрэгт хорих ял, торгуулийн ялыг сонгож ногдуулах боломж хуулиар шүүхэд оногдсон байна л гэсэн үг. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлж ял оногдуулах нөхцөл бүрдсэн бол хөнгөрүүлээд л ял оногдуулна. Жишээ нь гэм буруугаа хүлээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөх, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэх зэрэг нь ял шийтгэлийг хөнгөрүүлэн ногдуулах үндэслэл болно. Шүүх Хөгжлийн банкны хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.

-Цаашид энэ хэргийн процесс хэрхэн үргэлжлэх бол. Хөгжлийн банк хохирлоо бүрэн төлүүлж, хууль зөрчсөн хүмүүс нь шударгаар хариуцлагаа хүлээж чадах нь уу?

-Шүүхийн эцсийн шийдвэр гартал хэнийг ч гэм буруугүйд тооцох зарчим бий. Шүүхийн эцсийн шийдвэрээр л холбогдсон этгээдийн гэм буруу болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтооно шүү дээ.

Иргэд олон нийтийн шүүхийн шийдвэр үйл ажиллагаа, хууль тогтоогчдын баталсан хуулийг хэлэлцэх сайн хэрэг. Хөгжлийн банкны хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр бичгээр гарч олон нийтэд нээлттэй болохоор холбогдогчдыг үйлдэл, нотлох баримт бүрээр хөндлөнгийн хуульчийн хувиар иргэдэд тайлбар мэдээлэл бэлтгэн өгөхөд сэтгүүлчид та бүхэнтэй хамтран ажиллаж болно.

Бодит өрнөж байгаа кейс дээр иргэд олон нийтээр хэлэлцэж байвал шүүхийн үйл ажиллагаа, хууль батлах үйл ажиллагааны талаар иргэд мэдээлэлтэй болно гэж харж байна. Мэдээлэл авах эрх, хардах эрх бол хүний төрөлхтөнд буй мөн чанар тул түүнийг нь зөв хөтлөх нь сэтгүүлчид болон хуульчдын үүрэг байх.

-Хорих ял авсан зургаан хүний дотор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байгаа. “НВЦ” компанийн ерөнхий захирал Ц.Баатарбилэг өөрийн компанид давуу байдал бий болгох зорилгоор найз, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 100 мянган ам.долларын хахуулийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөнд буруутай гэж шүүхээс үзсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Ё.Баатарбилэгийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс эхлээд ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна. Хуулийн хүрээнд процесс хэрхэн үргэлжлэх ёстой вэ. Магадгүй төрийн өндөр албан тушаалтан хариуцлага хүлээхгүй явсаар сонгуультай золгох уу гэсэн хардлага олон нийтийн дунд байна шүү дээ. Энэ тухай та ямар саналтай байна?

-Миний санаж байгаагаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байсан ч УИХ дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр авч үлдсэн. Өөрөөр хэлбэл бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй, гэм буруугийн асуудал шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гартал УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр үргэлжилж байх хуулийн зохицуулалттай. Энэ хуулийг хэн хийсэн бэ, хэн баталсан бэ гэхээр 2020 оны тавдугаар сарын 7-нд батлагдсан хууль. Тэгэхээр хэн баталсан бэ гэдэг нь ойлгомжтой байх.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ё.Баатарбилэгт хорих ял оногдуулсан. Гэтэл энэ яллагдагч нь Монгол Улсын Их хурлын тухай хуулиараа хамгаалагдаад үлдсэн гэсэн үг. Шүүх хорих ял оногдуулсан ч хэрэгжих боломжгүй хуулийг УИХ баталсан байна. Үүнээс улбаалж харвал Ё.Баатарбилэгийн тойргийн сонгогчдын эрх шууд зөрчигдөж байгаа. Анхан шатны шүүхээс хорих ял сонссон хүн тойргийнхоо иргэдийн эрх ашиг гээд явж байх уу. Тийм боломж байхгүй нь ойлгомжтой.

-Шүүх хорих ял оногдуулсан ч хэрэгжих боломжгүй хуулийг УИХ баталсан гэлээ. Үүнийг засч залруулах боломж бий юу?

-Хууль тогтоогчид УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх зохицуулалтаа авч хаях хэрэгтэй. Иргэд ч шаардах хэрэгтэй. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш гэх зарчим УИХ-ын гишүүдэд үйлчлэхгүй байгааг нийтээрээ харж байна. УИХ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлаад л байдаг. Гэтэл өөрсдөө хэр ёс зүйтэй байна вэ гэдгийг иргэд ярих ёстой.

УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэгт холбогдоод, анхан шатны шүүхээр хорих ял авчихаад, ял шийтгэлээ эдлэхгүй яваад байж болохгүй. Гэмт хэрэгт холбогдох битгий хэл ёс зүйн асуудал хөндөгдөх төдийд Ёс зүйн байнгын хороо нь ажиллаж баймаар байна. Гэтэл УИХ-ын Ёс зүйн байнгын хороо гэж ямар ч ажилгүй хороо байна. Иргэд УИХ-ын гишүүний Ёс зүйн асуудал хөндөгдөх төдийд Ёс зүйн хороонд өгөөд тэр хороог нь ажилд оруулаад байх хэрэгтэй.

Ё.Баатарбилэгийн хувьд түүнд авлига өгсөн хүн нь үйлдлээ хүлээн зөвшөөрсөн учраас заавал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл хугацааг хүлээлгүйгээр УИХ нэн даруй түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, дараагийн нөхөн сонгуулийн асуудлыг ч хэлэлцэх шаардлагатай. 2024 оны төсөв хэлэлцэхэд л УИХ гишүүнгүй байна гэдэг бол одоогийн хууль эрх зүйн нөхцөл байдалд сонгогчдын эрх зөрчигдөж байгаагийн илрэл, тэнд байгаа иргэд л хохирно шүү дээ. Ирэх 2024 оны Сонгуулиар УИХ 126 гишүүнтэй болно гэж байгаа. Бид тэднийг хамгийн түрүүнд ёс зүйгээр, хуулийг хэрэгжүүлэн ажиллах чанараар нь л тодорхойлно. МАН авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа юм бол Монгол Улсын Их хурлын тухай хуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад дараагийн парламентын 126 гишүүнээ хүлээж авмаар байна. Мөн хуулийн байгууллагуудын хараат бусаар ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэн хуулийн засаглалыг бэхжүүлэх аваас нийгмийн шударга бус байдал, нийгмийн бухимдал үгүй болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 39 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 39 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 8 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 37 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 44 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 53 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 21 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 35 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 12 цаг 9 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 12 цаг 18 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 39 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 29 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 39 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 14 цаг 18 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top