x

Менторшип хөтөлбөр гэж юу вэ?

Монгол Улсад жижиг, дунд бизнес эрхлэгчид амжилттай үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл хангалтгүй байгаа тухай өмнөх нийтлэлдээ дурдаж байсан. Тиймээс сүүлийн жилүүдэд тус салбарыг дэмжих төрөл бүрийн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд тасралтгүй хэрэгжсээр байгаагийн нэг нь Голомт банкнаас хэрэгжүүлдэг “Менторшип” хөтөлбөр юм. Энэ удаагийн нийтлэлээрээ тус хөтөлбөрийн талаар онцлон танилцуулах гэж байна.

Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилгоор Менторшип хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрт Голомт банк болон Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагч, удирдлагууд ментороор ажиллан жижиг, дунд бизнесүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцаж, зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд байгууллагын үр дүнгийн стратеги менежментийг сайжруулахад чиглэсэн сургалтуудыг явуулахаас гадна банкны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр хөтөлбөрт хамрагдагч байгууллагуудын үйл ажиллагааг богино хугацаанд, оновчтой хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг билээ. 

Менторшип хөтөлбөрт хамрагдсанаар... 

  • Стратегийн зөвлөгөө

Зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүдийн зүгээс хөтөлбөрт хамрагдаж буй брэндийн стратеги төлөвлөгөө, бизнес модель, үйл ажиллагааны процесс менежмент, бүтэц зохион байгуулалт болон гүйцэтгэл, үр дүнгийн менежментийг тодорхойлж, маркетинг, сошиал медиа идэвхжүүлэлтийг сайжруулах төлөвлөгөөг гарган чиглүүлж ажилладаг. Мөн шинээр тодорхойлсон зорилт, төлөвлөгөөнд хүрэхэд тухайн байгууллагын хүний нөөц чухал үүрэгтэй тул ажилтан бүрийн зорилгыг тодорхойлох сургалтыг давхар зохион байгуулж, байгууллагын ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг билээ.

  • Борлуулалтын орлого

Голомт банкны зүгээс хөтөлбөрийн хүрээнд бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдийг холбох замаар бизнесүүдэд хамтран хөгжих боломжийг нээж өгдөг нь харилцан ашигтай, тогтвортой бизнесийг цогцлооход дэмжлэг болоод зогсохгүй богино хугацаанд, борлуулалтын орлогоо нэмэх шинэ боломжийг олгодог. Мөн хариуцсан ментор нь тухайн байгууллагын борлуулалтын суваг болон бүтээгдэхүүний зах зээлд хүрэх гарцыг хөгжүүлэхэд давхар анхаарч ажилладаг.

  • Санхүүгийн дэмжлэг

Голомт банкнаас шаардлагатай тохиолдолд хөтөлбөрт сонгогдсон байгууллагуудад тохирох бизнесийн зээлийг санал болгон олгодог.

Менторшип-2022 хөтөлбөрийн хүрээнд оролцогч байгууллагад богино хугацааны сайжруулалтыг хийж, тухайн үеийн борлуулалтыг өмнөхөөсөө 10 дахин өсгөсөн.

Өмнөх онд хэрэгжсэн Менторшип-2022 хөтөлбөрт Бурамхан брэнд, Эх Тэрэлж амралт, Мовьёос брэнд зэрэг 3 байгууллагыг хамруулсан бөгөөд энэ жил Менторшип хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж, илүү олон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, чиглүүлэхээр төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 12 цаг 21 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 12 цаг 21 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 13 цаг 50 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 14 цаг 18 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 14 цаг 26 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 14 цаг 35 мин 1968 оны Чехословакийн хавар 15 цаг 3 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 15 цаг 17 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 16 цаг 51 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 17 цаг 0 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 17 цаг 21 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 18 цаг 11 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 18 цаг 21 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 19 цаг 0 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top