Өчигдөр буюу 2023 оны наймдугаар сарын 2-ны өдөр манай улсад 3473 жуулчин иржээ. Энэ бол улсын хилээр аяллын визээр нэвтэрч буй гадаад иргэдийн тоо юм. Ирж буй жуулчдын 41.29 хувийг ОХУ, 18.97 хувийг БНСУ, 16.98 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан билээ. Салбарын яамнаас 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа. Тэгвэл энэ тоо өнөөдрийн байдлаар 384.480 буюу 34 хувийн гүйцэтгэлтэй байна.