x

К.Колонна: Уран олборлох туршилт амжилттай хэрэгжсэн учир үйлдвэрийн олборлолтыг эхлүүлнэ

К.Колонна: Орано, Мон-Атомын хамтарсан уран олборлох төсөл намар чухал алхам хийнэ хэмээн итгэж байна

Монгол Улсад Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатар хотод боллоо. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсын гадаад хэргийн сайд Катерин Колонна ирж оролцсон юм. Энэ үеэр түүнтэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эрчим хүчний салбарт гарах ахиц дэвшлийн талаар ярилцжээ.

Хатагтай Катерин Колонна "Маш олон франц жуулчид Монголд аялдгаас францчууд Монголд хэр их дуртай  вэ гэдгийг харж болно. Түүнчлэн илүү олон оюутанд Францад суралцах боломжийг олгох үүднээс ажиллана. Уран олборлох төслийн туршилт амжилттай хэрэгжсэн учир үйлдвэрийн олборлолтын үе шатыг эхлүүлнэ" хэмээн онцолсон байна.

-Сайн байна уу, эрхэм сайд Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө Монгол Улсад айлчлан ирсэн зорилгын талаараа ярихгүй юу?

-Миний бие мэргэжил нэгт найз минь болох Монгол Улсын Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэгийн урилгаар түүний удирдан зохион байгуулж буй феминист гадаад бодлого болон эмэгтэйчүүдийн эрхийн тухай хэлэлцэх Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Герман, Франц Улсууд тус уулзалтыг хамтран байгуулж буй учир Германы гадаад хэргийн сайд Анналена Бербок мөн энд оролцсон.

Би энэхүү уулзалтын хүрээнд ялангуяа Индонез болон Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд нартай дахин уулзсандаа тун баяртай байна. Феминист гадаад бодлого бол Францын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Үүнийгээ ч бид өдөр тутамдаа орхигдуулалгүй хэрэгжүүлж ажилладаг. 

Мөн би Ерөнхийлөгч Эммануэл Макроны хүсэлтийн дагуу тавдугаар сарын 21, 22-нд буюу дөнгөж нэг сар гаруйн өмнө түүний Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалынх нь үргэлжлэл болгож Монгол Улсад ирлээ. 

Манай Ерөнхийлөгчийн айлчлал Францын Төрийн Тэргүүний Монгол Улсад хийсэн анхны Төрийн айлчлал буюу түүхэн айлчлал болсон. Тус айлчлалаар бололцоо нь бүрдэж санаачлагдсан хүчтэй динамикийн дагуу миний бие энэхүү айлчлалаа хийж буйг дурдахын зэрэгцээ тус динамик нь цаашид харилцаагаа “онцгой түншлэл” хэмээн нэрлэж үүнийгээ гүнзгийрүүлэхийг зорьж буй.

Монгол Улстай бидний хуваалцаж буй хамтын зорилго бол гол салбарууд буюу эрчим хүч, ховор металлууд, харилцаа холбоо, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн салбаруудад хоёр улсынхаа бие даасан байдал болон стратегийн бие даасан байдлыг харилцан бэхжүүлэх явдал юм.

Манай хоёр оронд  эдгээр  хамтын ажиллагаануудын таатай хэтийн төлөв бий. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах үеэрээ мөн энэ тухай ярина.  

-Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын үр дүнг Франц улс хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ерөнхийлөгч Макроны айлчлал түүхэн айлчлал болсон гэдгийг би дахин хэлмээр байна. Түүний Монгол Улсад хийсэн айлчлал нь манай хоёр орны хамтын ажиллагаанд маш ирээдүйтэй хэтийн төлөвийг нээж өгч байна.

Монгол Улс Ерөнхийлөгчийг маань онцгойлон хүлээн авч өндөр хүндэтгэл үзүүлсэн. Түүний айлчлал нь бидний "онцгой түнш" хэмээн үзэж харин биднийг "гуравдагч хөрш"-ийн нэг хэмээн тодотгодог манай улсуудын хоёр талт харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн илэрхийлэл юм. Ийнхүү энэ жил Франц-Монголын харилцааны хувьд онцгой жил болж байна.

Франц Улс ялангуяа ардчилал, Хүний эрх, эрх зүйт Төр болон эрх зүйд тулгуурласан олон улсын дэг журам хийгээд НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг дагаж мөрддөг гээд маш олон хамтын үнэт зүйлстэй Монгол Улстай түншилдэгтээ бахархдаг.

Үүнээс гадна, Ерөнхийлөгч Э.Макроны Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хэлсэнчлэн бидний харилцаа бол стратегийн нөхцөл байдлаа харгалзан, бие даасан байдал, стратегийн бие даасан байдлаа бэхжүүлэх хүсэл эрмэлзлээр түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгцээтэй байхуйц улс орнуудад Франц Улсын эв санааны нэгдэл, дэмжлэгээ идэвхтэй илэрхийлэх явдалтай ч уялдаатай.

Бид Монгол Улстай олон улсын тавцанд эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахыг хүсэж байна. Энэ ч утгаараа, Ерөнхийлөгч Э.Макрон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хоёр талт хамтын ажиллагааны стратегийн томоохон тэнхлэгүүд болох эрчим хүчний шилжилт, ховор металлын салбар дахь хамтын ажиллагаа түүнчлэн сансрын салбарт түншлэлээ хөгжүүлэх зэрэг чиглэлүүдийг ярилцсан.

-Уран болон эрчим хүчний салбарт хамтран ажиллах тодорхой саналаа Францын тал илэрхийлсэн байсан. Энэ хүрээнд ямар ахиц дэвшил хамгийн түрүүнд гарах боломжтой байна вэ?

- Франц Улс Монгол Улсыг эрчим хүчний шилжилт хийхэд, эдийн засгаа нүүрстөрөгчөөс ангид болгоход хамтарч ажиллахад бэлэн байгаа.

Тухайлбал үүнийг сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа болон урт хугацааны хэтийн төлөвтөө хэрэглээний цөмийн эрчим хүчний чиглэлд ажил хэрэг болгож яагаад болохгүй гэж. Танай орны ховор металлын нөөцөд түшиглэн хоёр улсын эрчим хүчний бие даасан байдлыг харилцан бэхжүүлэхэд хамтарч ажиллахыг бид санал болгож байгаа.

Танай улсын хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх, байгаль орчныг бүрэн дүүрэн хүндэтгэсэн төслүүдээр дамжуулж үүнийг хэрэгжүүлэх юм.

Энд би гол том төсөл болох Орано, Мон-Атомын хамтарсан уран олборлох төслийг бодож байгаа бөгөөд бид ирэх намар энэ төслийн хувьд чухал алхам хийнэ хэмээн итгэж байгаа. Өөр төслүүд ч мөн байгаа.  Бусад чухал ашигт малтмалуудын тухайд гэвэл хамтын ажиллагааны ямар ямар боломж, чиг байгааг судалж үзэх хүсэлтэй байна.

Ийм ч учраас Францын ашигт малтмал, стратегийн металлуудын асуудал эрхэлсэн яамд хоорондын төлөөлөгч болон Геологи, уул уурхайн судалгааны төвийн төлөөлөгч нарын хамт Монгол Улсад ирсэн.

-Манай улсаас Франц улс энэ чиглэлээр ямар хүлээлттэй байгаа вэ?

Өмнө танд хэлсэнчлэн, Ерөнхийлөгч Макроны тавдугаар сард хийсэн айлчлал нь манай хоёр орны харилцаанд томоохон түлхэц өгч, шинэ хэтийн төлөвийг нээж өгсөн.

Бидний хүлээлт бол одоогоос эхлэн бодитой ахиц дэвшлүүд гаргах, нэн ялангуяа тус төслийн туршилтын үе шат амжилттай хэрэгжсэн учир уран олборлох төслийн үйлдвэрийн олборлолтын үе шатыг эхлүүлэх явдал юм.

Мөн бид Монгол Улсыг эрчим хүчний шилжилт хийх явцад нь тус нэмэр  болох шинэ төслүүд бий болно гэдэгт найдаж байна.

Ойрын хугацаанд бидний солилцоо Монгол Улсын хөгжилд шаардлагатай байгаа эрчим хүчийг ногоон болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд тулгуурлан хамгийн боломжийн өртөгтэй үйлдвэрлэхийн төлөө хөрөнгө оруулагч нарыг татахад чиглэнэ.

-Хоёр орны харилцааны түүх болон ирээдүйд ямар салбарт хамтран ажиллахад хамгийн ойр байна гэж үзэж байгаа вэ?

Бидний саяны ярьсан эрчим хүчний хамтын ажиллагаанаас гадна бидний ихээхэн ач холбогдол өгдөг хүн хоорондын харилцаа байна. Маш олон франц жуулчид Монголд аялдгаас францчууд Монголд хэр их дуртай  вэ гэдгийг харж болохтой адил монголчуудад ч Франц Улсад маш их дуртай.

Үүнтэй холбоотойгоор соёлын салбарт ирэх 10 дугаар сард Нант хотын музейд нээгдэх, урд өмнө нь хэзээ ч болж байгаагүй Чингис хааны тухай үзэсгэлэн толилуулах гэж байгаад талархалтай байна. Энэхүү үзэсгэлэн нь та бүхний соёлыг францын ард иргэдэд таниулахад  хувь нэмэр оруулах болно.

Боловсролын салбарын тухайд Монгол Улс дахь франц хэлний сургалтад бид чухал ач холбогдол өгдөг бөгөөд бид энэхүү сургалтын үйл ажиллагааны 60 жилийн ойг энэ жил тэмдэглэж байна. Бид сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг ялангуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд илүү олон оюутанд Францад суралцах боломжийг олгох үүднээс, хөгжүүлж ажиллах болно.

Эцэст нь, хөдөө аж ахуйн салбарт тогтвортой хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр манай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн аравдугаар сард Клермонт-Ферранд болсон Олон улсын мал аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улсыг хүндэт зочноор өргөмжлөн  хүлээн авсандаа бид тун баяртай байсан.

Францын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фэну өнгөрсөн дөрөвдүгээр сард танай улсад ажилласныг та бүхэн сайн мэдэж байгаа.

-Цөмийн эрчим хүчний салбар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд ямар дэвшил авчрах вэ?

- Манай хоёр улсын Ерөнхийлөгч нар өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын эрчим хүчний шилжилт, эдийн засгийг нүүрстөрөгчөөс ангид болгох тухай замын зураг гаргах зарчим дээр санал нэгдсэн. Уг замын зураг нь сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа, Засгийн газрууд хоорондын хамтын ажиллагаа, цөмийн талаар болон энэхүү шилжилтийг дэмжих санхүүжилтийг бий болгох хүсэл эрмэлзэл зэргээр биежиж ажил хэрэг болох юм.

Цөмийн эрчим хүч бол нүүрстөрөгч ялгаруулдаггүй, цахилгаан, дулааныг хоёуланг нь үйлдвэрлэдэг найдвартай эрчим хүчний эх үүсвэр юм. Тиймээс дэлхийн уур амьсгалын түвшинд энэ нь нүүрстөрөгч багатай эрчим хүч рүү шилжих боломжийг хангах холимог эрчим хүчний  чухал элементүүдийн нэг юм.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 27 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 27 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 56 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 25 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 32 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 41 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 9 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 23 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 57 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 12 цаг 6 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 27 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 17 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 14 цаг 6 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top