x

Г.Бадамцэцэг: Электрон тамхи хүчтэй донтолт үүсгэж, тархины хөгжлийг сааруулдаг

Г.БАДАМЦЭЦЭГ: ТАМХИНД ДОНТОХЫГ ОЛОН УЛСАД СЭТГЭЦИЙН ӨВЧИН БУЮУ F17 ГЭДЭГ АНГИЛЛААР БҮРТГЭСЭН

НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны мэргэжилтэн Г.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Утаат тамхи, электрон тамхи хоорондоо ялгаатай юу. Хорт чанарын хувьд ямар вэ?

-Бүх төрлийн тамхи никотин агуулж байдаг. Тиймээс ялгаагүй бүгд хүний биед хортой. Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн буюу янжуур тамхи, утаат тамхи, дүнсэн тамхи, электрон тамхи, халаагуурт тамхи, хамрын тамхи гээд бүгд орно. Эдгээр нь бүгд никотин агуулж байгаа. Утаат тамхинд химийн нэгдлүүд, хортой химийн хүнд нэгдлүүд агуулагдаж байдаг.

-Никотин нь хүний биед яаж үйлчлэх вэ?

-Халдварт бус бүх төрлийн өвчний эрсдэлд амархан өртөх магадлалыг тамхи татдаг хүмүүст өндрөөр үүсдэг. Халдварт бус өвчин нь амьдралын хэв маяг зан үйлийн буруу дадал зуршлаас үүсдэг өвчин эмгэгийг хэлнэ. Энэ өвчин эмгэгт зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын архаг бөглөрөлт өвчин зэргүүд орно. Үүнд хүн өөрчилж болох, өөрчилж болохгүй анхдагч хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. Түүний өөрчилж болохгүй хүчин зүйлд нь нас, удамшил гэх зэргүүд орно. Өөрчилж болох хүчин зүйлд нь архи тамхины хэрэглээ, эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэргийг өөрчилж болно. Тамхи татдаг бол болих, архины хэрэглээнээс татгалзах, амьдралын буруу хэв маягаа засч залруулж болно. Никотин нь сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодис. Тамхи татах хорхойсол бий болгодог. Тамхичдыг тамхинаас амархан гаргах чадваргүй болгон, биед никотиний хамаарлыг үүсгэдэг. Никотин нь тамхи татахаас татгалзах үед бие махбодийн болон сэтгэцийн олон хамаарлыг бий болгодог хорт бодис юм. Нэг ширхэг тамхи татахад 1-2 мл никотиноор амьсгалдаг. 50-60 мл никотин хүнийг шууд үхэлд хүргэдэг. Тамхи татсанаас долоон секундын дараа никотины үйлчлэл дахин илэрдэг. 15-20 секундын дараа хөл гарын мэдрэмжид нөлөөлдөг. Тамхи татахыг олон улсын өвчний ангилалд сэтгэцийн өвчин буюу F17 гэдэг ангиллаар бүртгэсэн.

-Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн эрүүл мэндэд ямар хор нөлөөтэй вэ?

-Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн хэрэглэгчийнхээ тавин хувийг үхэлд хүргэдэг. Хоёр хүн тутмын нэг нь тамхинаас шалтгаалж нас бардаг гэсэн үг.

-Зарим хүмүүс янжуур тамхинаас гарахын тулд электрон тамхи татдаг. Элекрон тамхи татаад тамхинаас гарах уу?

-Электрон тамхинд 2000 гаруй химийн хорт бодис агуулдаг. Жишээлбэл, уушгины хорт хавдар үүсгэдэг хөлдөхөөс сэргийлсэн химийн хорт бодис. Амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд, үнэр амт оруулагч химийн бодисууд агуулагддаг. Тамхинд хүчтэй донтолтыг үүсгэж, тархины хөгжлийг сааруулж, сурах чадвар, санах ой, анхаарал төвлөрөлтөд нөлөөлж байгаа

Тэгэхээр бүх төрлийн тамхинд никотин агуулж байгаа учраас электрон тамхи ч адилхан хор хөнөөлтэй. Тамхин дахь никотин мэдрэлийн тогтолцоог гэмтээж хамааралт байдалд оруулдаг. Ингэснээр тухайн хүнд тамхинаас гарах үед илрэх шинж тэмдэг нь бие эвгүйцэж, нойр хүрэхгүй байх, тайван биш болох, толгой өвдөх, ханиах, анхаарал саринах зэргээр илэрдэг. Тамхи татаж л байгаа бол никотиныг уушги руугаа сорж байгаа учраас биед хоруу чанар үүсч л байгаа. Тиймээс электрон тамхи нь тамхинаас гарах арга биш юм. Тамхинаас татгалзаж, татахаа болиход дөрөв дэх хоногоос хойш дээрх үгүйлэх шинжүүд маш хүчтэй илэрдэг. Энэ нь аажимдаа 5-10 хоногтоо буурч, дөрөв дэх долоо хоног хүртэл үргэлжилдэг. Тухайн хүн эхний маш хүчтэй үгүйлэх дөрөв хоногийг даваад, дараачийн нэг сарыг давчихвал дээрх шинж тэмдгүүд алга болчихно.

-Тамхи татахаа больсноор хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?

-Жишээлбэл, эхний 1-2 дахь долоо хоногт цусны эргэлт, зүрх судасны үйл ажиллагаа сайжирна. 1-9 дэх долоо хоногоос ханиалгах, амьсгаадах шинж тэмдэг алга болно. 10 жилийн дараа уушгины хорт хавдрын эрсдэлээс болж нас барах шалтгааныг 50 хувь бууруулдаг. Тамхи татахаа болихоор миний нас уртсах уу гэж хүмүүс асуудаг. Хэдий чинээ тэр хүн тамхинаас эрт гарна ач холбогдол нь өндөр байна. 25-34 насны иргэн тамхинаас гарахад нас нь 10 жилээр уртасдаг бол 55-64 насныхан тамхинаас гарахад насжилт нь гурван жилээр уртасдаг судалгаа бий. Тэгэхээр тамхийг хэдий чинээ эрт хаяна, таны нас төдий чинээ уртсах боломжтой. Тамхи татдаг хүн тамхи татдаггүй хүнээс уушгины хавдраар болж нас барах эрсдэл 4-24 дахин их. Уушгины хавдраар оношлогдож байгаа 10 хүний ес нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан. Бүх төрлийн хавдраар нас барж байгаа хүмүүсийн 30 хувь нь тамхинаас шалтгаалсан байдаг.

-Электрон тамхи татаж байгаа хүмүүсийг харахад өсвөр үеийнхэн, залуус голцуу хэрэглээд байгаа харагддаг. Энэ нь тамхи хэрэглэгчдийн нас залуужаад байгаа мэт анзаарагддаг. Тамхи татдаг хүмүүсийн насны хувьд судалгаа хийсэн болов уу?

-Халдварт бус өвчин осол гэмтлийн судалгаагаар 2015 онд хийсэн судалгааг 2019 онтой харьцуулахад насжилт нь залуужсан. Тамхи татаж эхэлсэн нас 18, 19-тэй гарсан. Электрон тамхины хэрэглээг өсвөр үе, залуус нэгнийгээ даган дуурайх, бусдад гоё харагдах, сонирхох маягаар татаж эхэлдэг асуудал гарч байна л даа.

-Нэгэнт тамхинаас гарахаар шийдсэн бол бүдүүн тамхиа нарийн болгох, эсвэл Vape буюу электрон тамхи татах нь гарах арга биш юм байна. Тэгвэл тамхинаас гарахын тулд өөр юугаар орлуулж болох вэ?

-Никотин орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэж болно. Эрүүл мэндийн сайд 2022 онд тушаал гаргаад, баталчихсан. Никотин орлуулах эмчилгээ гэж бий. Энэ нь үгүйлэх хам шинжийг өөрийн хяналтад байлгахад тусалдаг. Тамхинаас гарсан өдрөөс эхлээд никотин орлуулагч эмчилгээ хийлгэх нь ашигтай. Мөн наалт болон бохь бий. Наалтыг өдөр бүр сольж үр дүн өгтөл нь хэрэглэдэг. Бохь нь хурдан хугацаанд тамхи татах бодлыг сарниулдаг, хурдан үйлчилгээтэй.

-Үүнийг эмчийн заавраар хэрэглэх үү?

-Заавал эмчийн заавар жороор хэрэглэнэ гэсэн хатуу заалт байхгүй. Тамхинаас гарах хүсэл сонирхолтой бүх хүмүүс хэрэглэж болно. Тамхи татахад хүн өдөрт дунджаар 40 минут, нэг жилд 240 цагийг зарцуулдаг. Тэгэхээр жилд 10 өдрийг зөвхөн тамхи татаж өнгөрүүлж байна гэсэн үг. Жилд өөрийн олсон орлогынхоо 10-12 хувийг тамхинд зарцуулдаг гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан.

-Тамхи татдаггүй ч дам тамхидалт буюу тамхи татаж байгаа хүний хажууд байх нь илүү эрсдэлтэй гээд байгаа шүү дээ?

-Дам тамхидалтын нөлөө асар хортой. Дэлхий дээр дам тамхидалтын нөлөөгөөр жилд 1.2 сая хүн нас барж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 6 цаг 51 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 6 цаг 51 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 20 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 8 цаг 48 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 8 цаг 56 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 5 мин 1968 оны Чехословакийн хавар 9 цаг 33 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 9 цаг 47 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 21 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 11 цаг 30 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 11 цаг 51 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 12 цаг 41 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 12 цаг 51 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 13 цаг 30 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top