x

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Монгол Улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төслийн танилцуулга” уулзалтын үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Сие Жүн, ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү, Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын групп, “Өвөрмонголын эрчим хүч” ХХК-ийн ерөнхий захирал Ван Вэй Гуан нарыг хүлээн авч уулзлаа.

ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү хоёр орны бизнес эрхлэгчдийг холбосон уулзалтыг хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлж, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уламжлав. Мөн тэрээр энэ удаагийн уулзалтад сэргээгдэх эрчим хүчний олон компанийн төлөөлөл ирсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. ӨМӨЗО нүүрсний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд анхаарч, нүүрсийг байгалийн хий болгох технологийг хөгжүүлж, нарны болон салхины эрчим хүчний бүтээн байгуулалтуудыг хийж байна. Цаашид хилийн боомтыг түшиглэн сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэв.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх Монгол Улсын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой нэмэгдүүлэх хангалттай нөөц бий хэмээн тодотгоод, Монгол Улсын Засгийн газрын бодлого сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгааг онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Эрчим хүчний сэргэлт багтаж, Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэхээр тусгасныг дурдаад Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын хүрээнд 350 гаруй бизнес эрхлэгч оролцсон форумыг 6 дугаар сарын 29-нд Бээжин хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг эрэлхийлэх хэлэлцүүлэг өрнүүлж хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана. Цаашид ажил хэрэгч уулзалтуудыг гол сонирхсон салбаруудад үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарч ажиллана гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 12 цаг 44 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 12 цаг 44 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 14 цаг 13 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 14 цаг 42 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 14 цаг 49 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 14 цаг 58 мин 1968 оны Чехословакийн хавар 15 цаг 26 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 15 цаг 40 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 17 цаг 14 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 17 цаг 23 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 17 цаг 44 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 18 цаг 34 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 18 цаг 44 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 19 цаг 23 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top