x

Жолооч Ч.Эрдэнэбат: Төрийн байгууллагуудын хүнд суртал үнийн өсөлт, машин тэрэгний хомсдолыг бий болгож байна

Замын-Үүд 2023.06.11

Замын-Үүдийн ачаа тээврийн асуудлаар “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбаттай ярилцлаа

-Танай нутгаар зуншлага хэр байна вэ?

-Зуншлага муу. Цагаанаараа эргэсэн, аймшигтай байна.

-Өнгөрсөн долоо хоногт манай сонинд Б.Пүрэвдорж гишүүн ярилцлага өгөхдөө ачаа тээврийн үнийн талаар ярьсан юм. Одоо ачаа тээврийн үнэ ханш ямар байгаа вэ?

-Ачаа тээврийн үнэ өсөөгүй. Хамгийн гол нь орж, гарах зохицуулалтуудаа төрийн байгууллагууд хийж чадахгүй байна. Би яг одоо очерт зогсож байна. Одоогоор миний нүдэнд харагдаж байгаа 1000-гаад машин байна.

-Өдөрт хэдэн машин гарч байгаа вэ?

-200 машин гарч байна.

-Хэд орж байгаа вэ?

-Бас л 200 орж ирж байгаа байх.

-Яагаад тийм олон машины дараалал үүсчихсэн юм бэ?

-Гааль, шалган, авто тээвэр, замын цагдаа гээд төрийн байгууллагууд нь бүгд тус тусдаа бүх машиныг хянаж шалгадаг, явуулдаггүй. Дээрээс нь Хятад талдаа бас хүнд сурталтай. Хоёр улс хоёр талдаа маш хүнд суртал гаргаад, машинууд нь явж өгөхгүй, ачаа бараа гацаад байгаа юм. Түүнээс зүгээр л урсгалаараа явчихвал ямар ч очер дараалал үүсэхгүй шүү дээ. Одоогоор ямар ч байсан 10 гаруй км үргэлжилсэн ачаа тээврийн машины очер байна. Өглөөнөөс хойш зогсоход ер урагшилсангүй.

-Замын-Үүдээс Эрээн рүү гарахад ямар үнэтэй байгаа вэ?

-Эрээн рүү гарахад үнэгүй шүү дээ. Ямар ачаа байхав дээ. Ямар ч ачаа байхгүй. Экспортоо наадуул чинь бүгдийг нь гаргахгүй байгаа шүү дээ.

-Орж ирэх үнэ ханш нь хэдтэй байна. Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл?

-Орохдоо Улаанбаатар руу дөрвөн сая төгрөгөөр л явж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлээд байгаа үнийн өсөлт тэгэхээр худлаа болж таарав уу?

-Үнийн өсөлт хаана гараад байна гэхээр стандарт дээр л гараад байгаа. Авто тээврийн үндэсний төв нь аль дээр үеийн социализмийн үеийн стандартаа бариад тэгэхээр жижигхэн жижигхэн машин явж байгаа. Жишээ нь, нэг ачаад явах юмыг хоёр хувааж ачуулж байна. Одоо бүр 12 метртэй машин явуулна гээд солиотой юм яриад байгаа. Хятадууд нь тэгтэл 19, 20 метртэй машин явж байхад манайх жижгэсгэнэ гэдэг галзуу солиотой юм ярьж байдаг. Адилхан жин тонноо стандартаа бариад явмаар байгаа юм. Үүнтэй бид маш олон жил тэмцэж, хэлсээр л байгаа. Бидний явах дээд хурд 80 км/цаг. Ачаа тээврийн машины стандарт тусдаа. Монгол Улс өөрөө машин тэрэг үйлдвэрлэдэггүй. Тэгсэн мөртлөө Хятадаас орж ирсэн Хятадын стандартын машинаа орос стандартаар явуулна гэж авлига аваад гацаагаад байгаа байхгүй юу.

-Дөрвөн сая төгрөгөөр ачаа тээвэр зөөхөд ашиг гардаг уу. Техникийн элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл гарвал яах вэ?

-Ашиг гарахгүй шүү дээ. Зүгээр л хоолны мөнгөө л олж байгаа. Ямар ч ашиг байхгүй. Одоо ингээд очер дараалал үүсээд эхлэхээр нөгөө ачааны чинь үнэ өсч эхэлж байгаа юм. Яагаад гэхээр юм ховордохоор машин олдохоо байчихна. Тэгээд очер маш их болж байна. 2-3 хоногийн өмнөөс үнэ өсөөд эхэлчихсэн. Урдаа машин олдохоо байчихсан. Наашаа бас буцаж гарахгүй. Өнөөдөр л гэхэд 2000-гаар ачиж байсан арматур,

цемент 3500 болчихсон. Яг нугарчихаж байгаа юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээ байхгүй юу. Зүгээр зарчмаар нь явуулахгүй төр дундуур нь орж ирээд л дампууруулчихлаа.

-Төр яаж оролцож байгаа вэ?

-Төрийн бүх байгууллага нь хянана, шалгана, торгоно, стандартад нийцэхгүй байна гэдэг. Тэгээд шалган дээр нь нэг ч машин байхгүй. Очер нь ерөөсөө урагшлахгүй тал өдөр болж байна. Хил гааль руугаа машинаа оруулахгүй. Өөрсдийнхөө танил талыг урдуураа оруулаад л биднийг болохоор ингээд л зогсоочихно. Төрийн энэ хүнд суртал, танил талаараа аргалдаг заваан зүйлийг арилгах хэрэгтэй. Тэгж байж юмны үнэ ханш унана, суларна. Албаар зохиомол машины хомсдол үүсгээд байна шүү дээ. Тээврийн хэрэгслийн зохиомол хомсдол үүсгэхээр тэртээ тэргүй үнэ өсөх нь тодорхой шүү дээ. Урд машин байхгүй юм чинь ачаа бараагаа авахын тулд машин хайна биз дээ. Үүнийг болиулаад Хятад руу чихээд өгөх хэрэгтэй. Хятадаас хэр машин гарч байна, тэр тоогоор нь чихээд өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, манай гадаад харилцааныхан Хятадын талтай машинуудаа аваач ээ, хурдан гаргаач ээ гэдэг тал дээр сайн ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр урд талаасаа болохоор наашаа гарч байгаа машинуудыг бас хязгаарладаг. Урд талд Хятадын гаалийн бичгийг бүрдүүлчихээд, гарах гэж 3-4 хоног болж байна. Энэ болгон чинь зардал шүү дээ. Тэр хүмүүсийн буудал, хоол унд, машиндаа тос бензин үрж байна. Нэг хоногт зөвхөн тээврийн хэрэгсэлдээ 50 юань төлдөг. Тэгэхээр буудал хоол ундтайгаа нийлээд нэг хүнд хоногийн 200 юань чөлөөтэй алга болж байгаа. Өдрийн 100 мянган төгрөгний өртөгтэйгөөр Хятадад монгол тэрэг зогсож байна шүү дээ.

-Цаашаа гараад ачаагаа ачихад удах уу?

-Ачаагаа маш хурдан аччихдаг. Гэтэл наашаа гаалийн бүсээр гарах гэхээр хятадууд гаргахгүй. Хятадууд цаад талд монголчуудыг аль болох олон хонуулж мөнгө авах гээд байна шүү дээ. Ингээд албаар зогсоодог. Албаны хүмүүс биднийг гацааж зогсоохоос илүү тэдэнтэй ярилцаад, хурдан шуурхай оруулж гаргадаг болгомоор байгаа юм. Манайд барилгын эрчимтэй хугацаа чинь гуравхан сар шүү дээ. Яг л коронагийн үеийн байдал руугаа одоо буцаад орж байна. Хэд хоногийн өмнөөс эхлээд.

-Гарах орох машины хязгаар тогтоогоод байсан тэр хэвээрээ л байгаа юу. Нэмэгдсэн үү?

-Нэмэгдээгүй ээ. Өдөрт 200 машинаа арайчүү л оруулж, гаргаж байна. Гаалийн, хилийн цэргийн, авто тээврийн, төмөр замын хүнд суртал бүгд нөлөөлөөд энэ үнийн өсөлт, машин тэрэгний хомсдолыг бий болгож байна. Дандаа төрийн байгууллагуудтай холбоотой л үнийн өсөлт явагдаж байгаа. Ажлаа шуурхай хийгээд, зохион байгуулалтыг шуурхай гүйцэтгээд, хурдан нэвтрүүлээд өгөх юм бол үнэ өсөхгүй шүү дээ. Зах зээлийн үнэ нь буцаад л доошоо уначихна. Урагшаа Эрээн рүү машинуудаа бүгдийг нь чихээд өгөх юм бол нэг өдрийн дотор бүх ханш уначихдаг. Бариад хязгаарлаад байх тусам коронагийн үе шиг өсч эхэлж байна. Аргагүй шүү дээ. Машин олдохгүй болохоор өсөхөөс өөр аргагүй. Одоо энд 10 гаруй км цуваа үргэлжилж байхад нугарч өсөх нь аргагүй л дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 8 цаг 13 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 8 цаг 13 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 43 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 10 цаг 11 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 10 цаг 18 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 10 цаг 27 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 55 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 11 цаг 9 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 12 цаг 43 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 12 цаг 52 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 13 цаг 13 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 14 цаг 3 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 14 цаг 13 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 14 цаг 52 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top