x

“Евразийн конгресс-2023” энэ сарын 8-9-нд Сочид болно

“Евразийн конгресс-2023” энэ оны зургадугаар сарын 8-9-нд Сочи хотноо зохиогдоно хэмээн Евразийн Хөгжлийн банк мэдээллээ.

Энэхүү арга хэмжээнд дэлхийн 20 гаруй улсын төлөөлөгчид оролцоно. Евразийн конгресс нь уламжлал ёсоор бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагууд, төрийн байгууллагууд болон шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн, шинжээчдийн хооронд байр сууриа нээлттэй илэрхийлэх талбар болдог.

Энэ жилийн хувьд хамтын ажиллагааны хэд хэдэн амин чухал салбарын асуудал хөндөгдөнө. Тухайлбал, Төв Азийн бүс нутагт усны эрчим хүчний цогцолбор хөгжүүлэх тухай болон тээвэр ложистикийн дэд бүтцийг байгуулах, улс хоорондын аж үйлдвэрлэл болон дижитал шилжилтийн төслүүдийг боловсруулах зэрэг асуудлыг “Евразийн конгресс-2023”-ын үеэр хэлэлцэнэ.

Мөн үүсээд буй шинэ нөхцөл байдалд хүнсний аюулгүй байдлыг хэрхэн асуудлыг тусгайлан хэлэлцэх юм. Үүнээс гадна Евразийн Хөгжлийн банкны боловсруулсан “Төр болон хувийн хэвшлийн хил дамнасан түншлэл” сэдэвтэй дүн шинжилгээ бүхий илтгэлийг танилцуулна.

Конгрессийн үеэр дараах салбар хуралдаанууд болно. Үүнд, “Евразийн тээврийн ложистик”, “Евразийн усны эрчим хүчний цогцолбор”, “Евразийн ирээдүй: асуудлаас шийдэл рүү”, “Улс хоорондын аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төслүүд”, “Евразийн интеграцийн хөтлөгч хүч нь өндөр технологи болох нь”, “Улс хоорондын хил дамнасан төр-хувийн хэвшлийн түншлэл нь хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх гол механизм” гэсэн салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд явагдана.

Евразийн конгресс нь энэ жил гурав дахь удаагаа зохиогдох гэж байна. 2020 болон 2021 онд болсон конгрессоор Евразийн Хөгжлийн банкны нөлөөг тэлэх, Евразийн Эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хамтран хэрэгжүүлэх шинэ төслүүдийн талаар хэлэлцэж байсан.

Өнөөдрийн байдлаар Монгол болон Евразийн Эдийн засгийн холбоо хооронд худалдааны тэнцвэр алдагдалтай байгаа юм. Евразийн Эдийн засгийн холбооны орнуудаас Монгол руу хийж буй экспорт 2,7 тэрбум ам.доллар байгаа бол импорт нь 60 сая ам.доллар байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг засч залруулах хэрэгтэй байгааг Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын 2023 оны дөрөвдүгээр сард Москвад хийсэн айлчлалын үеэр яригдсан.

Монгол Улс нь ОХУ болон Евразийн Эдийн засгийн холбооны улсуудын зах зээлд ноолуур, малын мах, арьс шир нийлүүлэх сонирхолтой хэвээр байгаа. Малын махны экспортын хувьд хорио цээрийн норм, шаардлагыг хангах тал дээр шийдэгдээгүй асуудлууд байсаар байна. Гэсэн ч Москвагийн зүгээс тулгамдаж буй асуудлыг нааштайгаар шийдэж, цаашдын түншлэлийн харилцаагаа хөгжүүлэх тал дээр эерэг байр суурьтай байгаа талаар ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук энэ 2023 оны тавдугаар сард мэдэгдсэн.

Сочид зохиогдох Евразийн конгрес нь цаашдын хамтын ажиллагааны ирээдүйгээ хэлэлцэх сайхан талбар болох юм.

А.Гангар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 18 цаг 29 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 18 цаг 29 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 19 цаг 59 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 20 цаг 27 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 20 цаг 34 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 20 цаг 44 мин 1968 оны Чехословакийн хавар 21 цаг 11 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 21 цаг 25 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 22 цаг 59 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 23 цаг 8 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 23 цаг 29 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top