Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг олон улсын гүйлт буюу "Улаанбаатар марафон" маргааш болно.
Зургаадугаар сарын 3-ны өдөр тохиох "Автомашингүй өдөр"-өөр энэхүү гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна.
"Улаанбаатар марафон-2023" өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж байна.
Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой юм.