x

Дугуй цагааны тохижилтын ажил бороо орсонтой холбоотойгоор хугацаа алдсан гэв

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Дугуй цагаан орчмын тохижилтыг зургаадугаар сарын 1-н гэхэд дуусгах үүрэг өгсөн. Энэ дагуу өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг шалган, тус бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллав.

Тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Цагаан толгой нуур” компанийнхан бүтээн байгуулалтыг хугацаандаа дуусгахаар төлөвлөсөн ч бороо орсонтой холбоотойгоор хугацаа алдсан гэдгийг хэлж байв. Мөн явган хүний болон дугуйн зам тавьж, машины зогсоол хийх гэж байсан газрыг амрах талбай болгон тохижуулж эхэлжээ.

Явган хүний замыг 3-5 метрийн өргөнтэй хийсэн байна.

НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Ариун цэврийн байгууламжийн доторх тоноглолуудыг хийсэн. 7-14 хоногийн дотор ашиглалтад оруулна. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт явган хүний замын хажуу талаар бор шороо асгаж, зүлэг тарьсан” гэв.

“Цагаан толгой нуур” компанийн гүйцэтгэх захирал Б.Батцэнгэл "Дугуй цагаан орчмын дээд хэсгийн тохижилтын ажил бүрэн дууссан. Доод хэсэг дэх чулуу болон дээврийн ажил дутуу байгаа. Чулууг бороонд нааж болохгүй учраас хугацаа алдлаа. Хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажил бүрэн дууссан. Түүнчлэн үлдсэн тохижилтын ажлыг 14 хоногийн хугацаанд дуусгах боломжтой хэмээв.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Тоглоомын талбай ашиглалтад орсноос хойш хүүхдүүд маш их ирж тоглож байна. Энэ орчмын хогийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцдаг. Цаашид нийслэл, эсвэл дүүрэгт нэг мөр хариуцуулбал зүгээр. Иргэд дүүрэг хариуцах ёстой гэж ойлгодог. Тэгэхээр үүнийг шийдвэрлэх шаардлагатай байна” гэв.

Хотын дарга дүүргээс хөрөнгө гаргаж, явган хүний зам нэмж тавих, гэрэлтүүлгийг сайжруулах үүрэг өгөв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, дугуйтай, хүүхдийн тэрэгтэй хүмүүс зорчиход саадгүй байдлаар тохижилтын ажлыг гүйцэтгэх хэрэгтэйг онцоллоо.

Түүнчлэн Дугуй цагаан орчмыг жишиг байдлаар тохижуулж, цаашид нэгдсэн стандарт бий болгох шаардлагатай гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 1 цаг 57 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2 цаг 11 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 3 цаг 1 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 3 цаг 19 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 34 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 41 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрч...
Top