Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.
Өнөөдөр орой Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах "Монгол хүүхдүүд 2023" арга хэмжээ дуусаад 21:30 цагт дөрвөн зогсоолоос долоон чиглэлд долоон автобус үйлчилгээ үзүүлэнэ.
Үүнд:
-
Цэцэг төв-Хайлааст
-
Цэцэг төв-Дүүхээ дэлгүүр
-
МУБИС /хойд/-Ханын материал
-
Ард кино театр-Орбит
-
Ард кино театр-Нисэх
-
Сүхбаатарын талбай-Улаанхуаран
-
Сүхбаатарын талбай-Шархад
Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дараах зураглалын дагуу үйлчилгээг үзүүлнэ.