"Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээнийг зургадугаар сарын 3-ны бямба гаригт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 40 чиглэлд өөрчлөлт орох юм байна. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам/, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны авто замуудын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах аж. Тиймээс тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 439 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.
-Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС
-Нарны замаар явах чиглэл нь Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр
-Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн
-Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэм
-Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.