x

Б.АГАР-ЭРДЭНЭ: Засгийн газар "шүгэл үлээгч" биш

Хуульч Б.АГАР-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД МЭДЭЭЛСЭН ХЭРГҮҮД ХЭРХЭН ШИЙДЭГДСЭНИЙГ ЭРГЭЖ МЭДЭЭЛЭХ НЬ ЗӨВ 

Хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ойрын үед интернэт сошиал хуудсуудаар гэмт хэргийн холбогдолтой мэдээллүүд цацагдаж байна. Байрны гадаа үрлэн сумтай буугаар тоглож байгаад хүүхдийг нь оносон гэх шалтгаанаар 14 настай хүүхдийг зодсон гэдэг мэдээлэл гарсан. Энэ тохиолдолд хуулиар ямар хариуцлага оногдуулах вэ?

-Тэр мэдээллийг харсан. Түүн дээр гэмтлийн зэргийг нь тодруулахаар шинжээч томилуулсан гэж байна лээ. Тэр шинжилгээний хариу гарснаас хамаарч эрүүгийн шинжтэй эсхүл зөрчлийн шинжтэй хариуцлагыг тухайн хүүхдийн биед халдсан этгээдэд оногдуулна. Хэрэв гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн санкциар шийтгэнэ. Хэрэв гэмтлийн зэрэг хөнгөн бол Эрүүгийн хууль 11.6 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэдэг зүйл ангиар “450-аас. 1300 хүртэлх нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байгаа. Мөн гэмтлийн зэргээс шалтгаалж Эрүүгийн хуулийн хариуцлага хүндэрч болох магадлалтай.

-30 настай, эмэгтэй “Д” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг илрүүлж, тухай этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл цацагдсан.

-Энэ тохиолдолд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам”-ыг зөрчсөн гэдэг зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулна.

Тухайн гэмтэл учруулсан хүн нь согтуу байсан бол 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ” үйлдсэн тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэж тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасч зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байгаа. Тухайн этгээд нь ослын газраас зугтсан гэдэг шалтгаанаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйл “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэдэг зүйлээр 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульд заасан байгаа.

-GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж буй ахимаг насны эмэгтэй тус дэлгүүрийн худалдагч эмэгтэй С-ийг хэл амаар доромжилж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд тавигдсан. Иймэрхүү тохиолдлуудад хуулийн хариуцлага хүлээлгэдэг үү?

-Хүний бие махбодид шууд халдаж ямар нэг хохирол учруулаагүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэж ойлгож болохгүй. Үндсэн хуульд /16.13/ хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэж заасан. Үүнд зөвхөн тухайн хүний бие махбодь гэдгээс гадна сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд зэргийг ч агуулгын хувьд хамааруулах боломжтой. Мөн нөгөө талаасаа Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т зааснаар иргэн бүр “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” үүрэгтэй. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага оногдуулахаар төр хуульчлах үүрэгтэй.

Олон нийтийн газарт, эсхүл орон байранд: хэрүүл маргаан үүсгэж, Бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, Үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн шинжүүдээс аль нэгийг нь хангасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” гэдэг зүйлчлэлд хамаарч хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

GS25-д болсон жишээн дээр бол сүүлд дурдсан ААНБ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэгт хамаарч зөрчлийн хариуцлага оногдуулна. Үүнээс гадна тухайн этгээд ажилтны биед хохирол учруулахгүйгээр халдсан бол эхний тохиолдолтой ижил Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Төрийн өндөр албан тушаалтныг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан баг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Иймэрхүү төрлийн гэмт хэрэгт ямархуу хэмжээний ял оногдуулдаг вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд тодорхой хуульчилсан байдаг. Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан зэрэг шинжтэй үйлдэлтэй тохиолдолд 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэдэг байгаа. Мөн үүнтэй хамт мөнгө угаасан зэрэг үйлдэлтэй бол давхар зүйлчлэгдэх боломжтой. Энэ бүхнийг цагдаагийн болон бусад эрх бүхий этгээд шалгаж тогтоон түүнийг шүүхээр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь эцсийн байдлаар шийднэ, түүнээс өмнө тухайн этгээдийг гэмт хэрэгтэн гэх мэт янз бүрээр нэр хоч өгч, нэр төрд нь халдахгүй байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Эдгээр хэргүүдийг яагаад жишээ татав гэхээр бүгдийг нь ЦЕГ, АТГ, УЕПГ-аас албан ёсоор олон нийтэд ил мэдээлсэн. Энэ талаар хэсэг шуугиад л дараа нь тухайн этгээдүүд зохих ёсны хариуцлага хүлээсэн эсэх нь тодорхойгүй намжаад байдаг. Нийтэд ил мэдээлсэн хэргүүдээ яаж шийдсэн, ямар хариуцлага оногдуулсан зэргээ буцаагаад ил мэдээлээд байж болдоггүй юм уу?

-За энэ их сонирхолтой асуулт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллахаар хуульчилсан. Үүнээс прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болохоор хуульчилсан. Яагаад гэдэг асуулт гарч ирнэ ойлгомжтой. Учир нь түрүүн дурдсан хүн бүр халдашгүй байх эрхтэй гэж. Тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж байгаа этгээд хууль бус үйлдэл хийсэн ч эцсийн эцэст хүн гэдэг утгаараа хуульд заасан тодорхой эрхүүдийг эдлэх ёстой. Хуулийн зүйл заалт дурдахгүй энгийн утгаар бодсон ч ямар ял авсан зэргийг нь нийтэд зарлаад байхаар тухайн хүний гэр бүл ойр тойрны хүмүүст тэр тусмаа өөрт нь ямархуу байдлаар тусах талаас нь бодох л хэрэгтэй. Тэртээ тэргүй буруутай үйлдэлд нь шүүхээс зохих ялыг өгч байхад нэмж нийгмээрээ тухайн хүнийг жигшин зэвүүцээд, гадуурхаад эхлэхээр бас тухайн хүний эрхийг нэг талаараа нэмж боомилж байна гэсэн үг л дээ. Бас нэг талаасаа гэмт хэргийн мэдээллүүдийг их цацахтай холбоотой зүйл гэвэл хэтэрхий олны анхааралд өртсөн хэргийг шүүх гэж буй шүүгч хараат бус байж чадахгүй талтай. Тухайн хэргийн шийдвэрийг сонирхож буй этгээдүүдэд таалагдах гэж нотлох баримтад буруутай этгээдийг зөвтгөх, хөнгөрүүлэх бага ч гэсэн баримт байхад түүнийг үл харгалзан хэт өндөр ял өгдөг ч юм уу байдлаар шийдэх эрсдэлтэй. Тиймээс шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэдэг бол маш чухал зүйл. Зарим хуульч, өмгөөлөгч нар энэ тал дээр ёс зүйтэй байж хэргийн явцын талаар нийтэд хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүлээр зарлахгүй байхыг уриалж байна.

-Тэгвэл шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, шийдвэрийг өөрчлөх магадлалтай юм бол хэргүүдийг яагаад олон нийтэд цагдаа, хууль хүчний байгууллагууд өөрсдөө мэдээлээд байгаа юм бэ. Ингэж мэдээлэх нь зөв үү?

-Хуульд урьдчилан сэргийлэх үүднээс л гэмт хэргийн талаар тодорхой хэмжээнд Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хүртэл мэдээлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр хууль, хүчнийхэн, цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар урьдчилан сэргийлэх л зорилготой биш бол олон нийтэд мэдээлэх нь буруу.

-Тэгтэл зарим хэргүүдийг бүр үйл явдлыг нарийн тайлбарлаж детальчилж мэдээлдэг шүү дээ. Жишээ нь, 461 дүгээр урьдчилан хорих ангиас хүн оргуулсан. Оргуулахдаа гэж нарийн үйлдлүүдийг дурдсан байдаг. Энэ нь хууль зөрчсөн гэсэн үг үү?

-Дахин хэлэхэд гэмт хэргийн талаарх мэдээллийг урьдчилан сэргийлэх зорилгоор л олон нийтэд мэдээлдэг. Тэгэхээр энэ мэдээж буруу.

-Бүр Засгийн газар нь өөрөө “Шүгэл үлээж” байна хэмээн нүүрсний хэрэгтэй холбоотой нэрсийг зарласан. Өөр олон хэрэг ч зарлалаа. Засгийн газар нь “Шүгэл үлээгч” мөн үү?

-Засгийн газар “Шүгэл үлээгч” биш л дээ.

-Тэгвэл албаны байгууллагууд хууль зөрчин хэргийг мэдээлсэн юм чинь, хууль зөрчин шийдвэр, хариуцлага хүлээлгэсэн байдлаа адилхан зарлах нь зүйн хэрэг бус уу?

-Нэгэнт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр ил тод мэдээлсэн хэргүүдийн хариуцлагыг олон нийт шахаж шаардана. Тэгэхээр олон нийтэд детальчилж ил тод мэдээлсэн хэргүүдийнхээ шийдвэрийг ч гэсэн мэдээлэх нь зүйн хэрэг байх. Хууль эрх зүйн үүднээсээ анхнаасаа мэдээлэх нь буруу байсан. Гэвч нэгэнт мэдээлчихсэн учир тэр хэргүүдийнхээ шийдвэрийг олон нийтэд ил тод танилцуул. Хуулийн хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй олон мэдээллийг нийтэд ил тод мэдээлэх нь сүүлдээ хэргийг хэргээр дардагтай адил харагдах боллоо.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 8 цаг 6 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 8 цаг 6 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 36 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 10 цаг 4 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 10 цаг 11 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 10 цаг 21 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 48 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 11 цаг 2 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 12 цаг 36 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 12 цаг 45 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 13 цаг 6 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 56 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 14 цаг 6 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 14 цаг 45 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top