x

Тамхины галаа унтраалгүй шидсэнээс болж хогийн цэг, авто машин шатжээ

Тамхины галаас хогийн цэг шатаж, иргэний авто машинд хохирол учирсантай холбоотой шүүхийн шийдвэрийг танилцууллаа. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны авто машины зогсоолын хажууд байрлуулсан хогийн цэгт 2020 оны долдугаар сарын 07-ны 18:20 цагт орчимд гал гарч, иргэн А-гийн эзэмшил, өмчлөлийн 00-00 УБ... улсын дугаартай автомашин шатсан байна.

Иргэн А нь гал гаргасан гэх Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шатсан автомашины төлбөрт 31,800,000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Б нь “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, Б-гийн гэм бурууг шүүх тогтоогоогүй, галын дүгнэлт гараагүй” гэж маргасан.

Хэргийн баримтаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ иргэн Г-ийн нэр дээр бүртгэлтэй боловч нэхэмжлэгч А-ийн өмчлөл, эзэмшлийн автомашин болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч А өөрийн авто машин шатсаны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж шүүх үзсэн.

Мөн галын дуудлагатай холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж, прокурор ....бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаасан ...гэх байдал тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, харин Б-гийн болгоомжгүй үйлдлээс бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан талаар дурджээ.

Хэргийн газрын болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчийн тайлбар зэргээс гал түймэр гарсан шалтгаан нь хариуцагч Б найз С-ийн хамт орон сууцны хогийн цэгийн хажууд тамхи татсан, Б тамхиа хогийн цэг рүү чиглэлтэй шидсэн, С газарт унаган гишгэсэн, удалгүй хогийн цэгээс утаа гарч, гал дүрэлзэн ассан нь Б-гийн үйлдэлтэй холбоотой, улмаар хогийн цэгийн хажуугийн авто машины зогсоолд байрлуулсан нэхэмжлэгчийн авто машин шатсан байна.

Эрүүгийн хэргийг шалгах явцад авто машинд учирсан хохирлын хэмжээг 49,250,000 төгрөгөөр, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч 41,800,000 төгрөг гэж тогтоожээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргаж, хохирлын хэмжээг бодитой бус гэжээ.

Иргэний хуульд бусдын ... эд хөрөнгөд ... болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Б-гийн татсан тамхины ишээ унтраалгүй хогийн цэг руу хаясан болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарч нэхэмжлэгч А-гийн эд хөрөнгөд хохирол учирсан, уг хохирлыг Б хариуцах үндэслэлтэй гэж үзсэн.

Хариуцагч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын хэмжээг үгүйсгэж чадаагүй, бага зардлаар хохирлыг барагдуулах боломжтой болохыг нотлоогүй ба нэхэмжлэгч шатсан машиныг 10 сая төгрөгөөр бусдад зарсан байх тул шинжээчийн тогтоосон 41,800,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэгчийн шаардсан 31,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 1 цаг 55 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2 цаг 10 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 3 цаг 0 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 3 цаг 18 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 33 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 40 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрч...
Top