x

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлж, нэмнэ

Улаанбаатар хот төсвийн нийт орлогынхоо 55.5 хувийг хувь хүний орлогын албан татвараар, 7.9 хувийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар бүрдүүлж байна.

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгүүдийг таван бүсэд хуваан, жилд нэг удаа 0.6-1 хувийн татвар хураадаг.

Тухайлбал, хотын төвийн буюу нэгдүгээр бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгөөс нэг хувийн татвар хурааж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм.

Энэ зөрчлийг шийдвэрлэхээр Ажлын хэсэг ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр “Улаанбаатар хотод хуулийн этгээдүүд 29 мянган үл хөдлөх хөрөнгөөр бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний дийлэнх нь 10-20 жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн хямд үнэлгээгээр тооцон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлдөг. Тодруулбал, Улаанбаатар хотод байрлалтай зарим үл хөдлөх хөрөнгө өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээнээс 10-20 дахин бага үнэлгээгээр тооцон татвар төлж байна. Татварын ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг зах зээлийн бодит үнэлгээгээр тооцон, татвар хураах эрх зүйн орчин бүрдүүлэх саналыг удаа дараа гаргасан боловч дэмжлэг авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг хоёр хувь болговол аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй. Үндсэндээ шударгаар үнэлгээгээ хийлгэж, татвараа шударгаар төлж байгаа байгууллагуудад дарамт үүснэ гэсэн үг. Миний бие ахалж байгаа Ажлын хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн татварыг шударга байдлаар, зах зээлийн бодит үнийн жишгээр төлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн удирдлага татварын орлого төвлөрүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь, хэмжээг нэмэхгүй. Харин шударга байдлаар, зах зээлийн бодит үнэлгээгээр тооцож татвар хураах бодлого барьж ажиллана” гэлээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2018 оны зургаадугаар сарын 21-нд баталсан. Тус хуулийн төслийн 9.3 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг барьцааны болон гэрээ хэлцлийн үнэлгээгээр тооцох агуулгатай заалт тусгасан ч УИХ-ын гишүүд дэмжээгүй байдаг. 2022 оны зургаадугаар сарын 17-нд Газрын тухай багц хуулийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагуулж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд үл хөдлөх хөрөнгийн татварын барьцааны болон гэрээ хэлцлийн үнэлгээгээр тооцох агуулгатай заалтыг дахин тусгаад байна. Гэвч УИХ-аас Газрын тухай багц хуулийг бүхэлд нь буцаасан билээ.

Дэлхийд үл хөдлөх хөрөнгөөс дээд тал нь таван хувийн татвар хураадаг орон ч бий. Тодруулбал, Финланд 0.93-2, БНСУ 0.07-5, Испани 0.4-1, АНУ 0.37-2.2, Япон 1.5-3, Швейцар 1-3 хувиар тооцож, үл хөдлөх хөрөнгийн татвар хураадаг.

Манай улсын үл хөдлөх хөрөнгийн татварын хувь, хэмжээ дэлхийн дунджаас доогуур байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 13 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 3 цаг 42 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 3 цаг 57 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 4 цаг 47 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 5 цаг 5 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 20 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрч... Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа
Top