x

Латви улсад их хэмжээний мөнгө хадгалж байсан Монгол иргэний хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарчээ

Албан тушаалын байдлаа ашиглаж гадаадад хөрөнгөө нууж байсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлж, хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргуулан ажиллаж байгааг Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. 

Нийтийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох, хахууль авах гэмт хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад тухайн албан тушаалтан нь гадаад улсад хахууль авахдаа оффшор бүсэд компани байгуулан, тухайн компанийн нэр дээр арилжааны банканд данс нээж их хэмжээний мөнгө хадгалж байсныг баримтжуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.

Энэ хэргийг шалгаж шийдвэрлүүлэх явцад Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод заасан авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллага хооронд гадаад хамтын ажиллагаа явуулах зэрэг зүйл, заалтыг үндэслэн, Латви улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх товчоо, Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газартай олон удаагийн цахим болон нүүр тулсан уулзалт хийсэн юм.

Ийнхүү идэвхтэй хамтран ажилласны үр дүнд холбогдох баримт бичгийг гаргуулан авч, шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэхээс гадна шилжилт хөдөлгөөн хийгдэхээс сэргийлж, гадаад улсын шүүхээр арилжааны банкан дахь дансыг битүүмжлэх шийдвэр гаргуулан ажиллалаа.

Гадаад улсад олж илрүүлсэн хөрөнгийг тухайн улс гэмт хэргийн орлого хэмээн үзэж, гэмт хэргийг үйлдсэн этгээд байхгүй гэдэг үндэслэлээр (Non-conviction based confiscation) дээрх их хэмжээний мөнгө Монгол Улсад буцаагдахгүй болох эрсдэл үүссэн бөгөөд АТГ-ын мөрдөгчид тасралтгүй үргэлжилсэн найман цагийн хэлэлцээр хийснээр дээрх эрсдэлийг таслан зогсоож харилцан ойлголцсон байна. Үүний дагуу хамтран ажиллах, гэмт хэргийн орлогыг хуваах олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.

Уг авлигын хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнтэй холбогдуулан АТГ-аас Латви улсын Хууль зүйн яамтай холбогдон хамтран ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн 

  • Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 46 “эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх”

  • 54 “хөрөнгө хураах, эргүүлэн авчрах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны зохицуулалт”

  • 55 дугаар зүйл “хураан авах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа”

  • Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэг “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа”

  • БНЛУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 790 “Гадаад улсын хөрөнгө хураах шийдвэрийг үнэлэх зарчмууд”

Мөн 791 “Латви Улсад хөрөнгө хураах асуудлыг шийдвэрлэх” зүйлүүдийг тус тус үндэслэн Монгол Улсын шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу хүргүүлж, хүлээн зөвшөөрүүлэх (mutual recognition), Латви улсын арилжааны банкан дахь хууль бус орлогыг хураан авах, эргүүлэн авчрахаар ажиллаж байна. 

Авлигатай Тэмцэх Газар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 22 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 3 цаг 51 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 4 цаг 5 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 4 цаг 55 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 5 цаг 13 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 28 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрч... Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа
Top